Оюутолгой компани өдөрт 70 мянга тонн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор гаргаж Ганц модны боомтод нийлүүлж байна. Энэ хэмжээг өсгөхийн тулд хил гаалийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. БНХАУ-ын Ганц модны боомт уурхайн бүгээгдэхүүн оруулж ирэх, зорчигч тээврийн автомашин нэвтрүүлэх гарц нэг тул 17.00 цагаас хойш "Оюутолгой"-н зэсийн баяжмалыг авахгүй байгаа аж. Тиймээс Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын хил гаалийн байгууллагынхан зевшилцөлд хүрч, ойрын хугацаанд цагийн хуваарьт еөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
П.Энхмаа
Сэтгэгдэл ( 1 )
odort 70000 tonn bayjmal gardag bol ouv tolgoig tsolmoj duuch baigaa um baina daa bayjmal bish bolobcruulaad gargacan bol xed zuu mynga daxin ashig olox baican biz .tegeed bac mongol ajilchidaa tsomxgood baigaa ni xenii erx ashig be