Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн урд баригдаж байгаа барилгын суурин давхарт зам индүүддэг машинд хүн даруулсан байна гэх дуудлагыг 20:50 минутанд өгч Нийслэлийн Аврах шуурхай салбарын тасгийн аврагчид хэргийн газар очиж ажиллахад 17x17 хэмжээтэй цахилгаан шатны ухсан нүхэнд зам индүүддэг жижиг оврын машин унаж нэг хүнийг дарсан байдалтай байжээ. Одоогоор талийгаачийн нэр хаягийг тогтоогоогүй бөгөөд холбогдох дүүргийн цагдаагийн газар цогцсыг шилжүүлэн өгсөн байна. Хохирогч гэрийн хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
khezee kharyutslagatai bolji ajil khiiji chaddag bolno doo , mongolchuud mini , khuurkhii