УИХ-ын дарга, гишүүдийг “тэнцвэртэй” ажиллах боломжтой шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 10

Зуны дэлгэр сайхан цаг ирж, дэнж хотойтол дэлгэр сайхан нааддаг монгол түмний наадам айсуй. Үндэсний баяр наадмын  өмнөхөн УИХ-ын  хаврын чуулган хаалтаа хийлээ.  2014 оны хаврын ээлжит чуулганы хаалтанд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн  үг  улс орны  эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгааг ард түмэн эргэн сануулсан хэрэг боллоо. Мөн  өнгөрсөн чуулганы хугацаанд УИХ-ын даргын гаргасан нэг шийдвэр ч наадмын сүр дуулианд дарагдаад олон нийтийн анхааралд төдийлөн   өртсөнгүй  өнгөрлөө.

Учир юу гэвэл УИХ-ын дарга З.Энхболд  УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд орж чадаагүйгээс болж, өөрсдийнхөө эрхийг хязгаарлуулсан хэмээн  байнга “гомдоллож” явдаг  МАН-ын   гомдлыг тайлж, 7 байнгын хороодын бүрэлдэхүүнд МАН-ын бүлгийн   Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ж.Эрдэнэбат нарын 14  гишүүнийг нэмж оруулжээ.

З.Энхболд даргын  гаргасан дээрх шийдвэр нь түүнийг  “ангийнхаа андуудыг”  алагчлалгүй ханддаг, намын харьяалалаар ялгаварлан гадуурхдаггүйг нотлосон  үйл явдал боллоо.

Эншигчиддаа асуудлын учрыг эргэн сануулахад  2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд “итгэж ядсан” МАН-аас сонгогдсон  УИХ-ын гишүүд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд бүлгээ байгуулж чадаагүйн улмаас  УИХ-ын  байнгын хороодын бүрэлдэхүүнд орж чадаагүй байсан  юм.  Хоёр жил  үргэлжилсэн энэ гомдол УИХ-ын 2014 оны хаврын чуулганы төгсгөлд шийдвэрлэгдэж,  ирэх  намрын УИХ-ын  ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын байнгын хороодын бүхэлдэхүүнд намуудын төлөөлөл тэгш байж, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх аливаа хуулийн төсөл байнгын хороодоор дамжин хэлэлцэгдэхдээ сөрөг хүчний  “шүүлтүүрээр” орж, нэлээд сайн хянагдах боломжтой боллоо.

Их хурлын дарга З.Энхболд дээрх шийдвэрийг гаргаснаа сүр дуулиан болгож олон нийтэд мэдэгдсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө  их зүйл хийсэн мэтээр “рекламдсангүй” нь тэрээр  заримдаа хэтэрхий  даруу зан гаргадагын нэг илэрхийлэл боллоо.   Түүний гаргасан дээрх шийдвэрийг  сөрөг хүчин болох МАН-ын гишүүд баяртайгаар  хүлээн авснаа нэг бус удаа хэлж байна билээ. Түүнчлэн  улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед  парламент дахь улс төрийн хүчнүүд  бие биенээ үгүйсгэн буруутгаж, сөрөг хүчин болж сөрөн зогсохын оронд үзэл бодол дуу хоолойгоо нэгтгэн, буруу зөвөө байнгын хороод дээр ярилцаад  улс эх орны хөгжлийн төлөө хамтдаа  ажиллах боломжийг  УИХ-ын даргын гаргасан дээрх шийдвэр нэг алхамаар урагшлууллаа гэж зароим ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.85.26) 2014 оны 07 сарын 13

oo odoo ediin zasag hunderlee gej baigaa bol hariustlagaa hubaahiin tuld sorog huchnee sonsoh bolj baigaa yum, bolob uu esbel tedenguigeer batlah huulia batalj duussan yum bailgui de

0  |  0
Top