Хүй долоон худагт гар дээрх худалдаа маш их байлаа. Мөстэй кола, ном, тоглоом, чихэр ундаа, хуушуур, хорхог, шорлог гээд л наймаа эрхэлсэн иргэд тоймгүй их. Эндээс онцолбол тамхи, нэгж зарна гэсэн хүмүүс ч цөөнгүй явна. Хүй долоон худгийн хамгийн ачаалалтай өдөр болох Соёолонгийн уралдааны үеэр олон хүүхэд аав ээжээсээ төөрч үзелээр хүүхэд зарлуулж, наадам зохион байгуулагчид бага насны хүүхдээ анхааралтай авч явахыг байнга сануулж байсан. Эндхийн тохижилт үйлчилгээ илт сайжирсан нь наадмын бас нэг онцлог байлаа. Ус түгээх цэгүүд, усалгааны машин, хогны машин, дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд буюу шар хантаазтнууд бүтэн өдрөөр тасралтгүй ажиллаж байсан нь хоггүй, шороогүй тавтай наадууллаа. Үүнээс гадна Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар нэгтгэл”, “Монгол наадам” цогцолборын ажилтан, албан хаагчид 10-13-ны өдрүүдэд ажиллаж наадамчин олны аюулгүй байдал, тав тухад тасралтгүй үйлчилгээ үзүүллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ene chini yamar saihan tseverhen naadav ee? Unen uu?
ene bayar yosloliin ueyeer 00-n asuudliig oligtio shiidej ch boldogguin bhdaa. har myangan hun bujignasan gazar hedhen 00toi, oligtoi hureltsehuits toonii bolgooch. unen buzartai yumaaa. ter oocheriig nee, puu chort.
hiih yuma olj yadsan yum
Сайхан наадацгааж байна уу? Болж дээ, хааяа ч гэсэн сайхан мэдээ уншвал ...