Буриад зоны үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон “Алтаргана” наадам долдугаар сарын 18-21-нд Хэнтий аймгийн Дадал суманд болох гэж байна.
1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадмыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын болон буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулах ажээ
Сэтгэгдэл ( 0 )