Холливудын од Анжелина Жоли өөрийнх нь мансуурсан зургийг нийтэлсэнд ихэд уурлаж хилэгнэн, Их Британий "The Daily Mail" сониныг шүүхэд өгөхөө мэдэгдэжээ.Өдгөө 39 настай Анжелина залуудаа хар тамхи хэрэглэж байснаа огт нууж байгаагүй юм. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Миний мансуурсан зургууд, видео бичлэгийг нийтэлсэн явдал нь хувийн амьдралын нууц, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Би ганц биш зургаан хүүхдийн эх. Миний хүүхдүүд өсөн торниж байна. Тэд энэ зургийг үзээд намайг юу гэж бодох уу. Та нар олон уншигчтай болохын тулд нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэж болохгүй шүү дээ” гэжээ.Уг бичлэгийг саяхан шүүхээр яллагдсан хар тамхины наймаачин нэгэн эр энэ бичлэгийг хийсэн гэнэ. Наймаачин эр хэлэхдээ "Тэр миний бараг л байнгын үйлчлүүлэгч байсан. Энэ видео бичлэгийг хийхийг Анжелина өөрөө зөвшөөрсөн" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Ppl like you get all the brnias. I just get to say thanks for he answer.
odoo tegeed yaltai ch bilee daa,unen l yum chini yah ch arga bhgui,manai joohon ohiduud uunees surgamj avaasai,huuheduud ni ichij uhdeg bh daa