Хогны уутыг талоноор авна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараахаар болсон юм.

Хогны уут тараах ажил энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж зарим иргэний зүгээс дэмий зүйлд мөнгө зарлаа гэх эсэргүүцэлтэй тулгарч зогсоход хүрсэн. Улмаар НЗДТ-ын ажлын хэсэг байгуулагдан иргэдээс санал хураахад 60 гаруй хувь нь дэмжиж энэхүү ажлыг үргэлжлүүлж, ирэх сарын нэгнээс эхлэн хогны уут тараахаар болжээ.
 
Мөн иргэдээс ирсэн саналын дагуу сэнжтэй болон сэнжгүй уут үйлдвэрлэж байгаа аж. Нийт 15ш уутыг гэр хорооллынхонд 50х75 хэмжээтэйг, орон сууцныханд 45х65 хэмжээтэйг сард нэг удаа тараах гэнэ. Гэр хорооллын болон орон сууцны нэг өрхөөс гарах хогны хэмжээнээс хамаарч хэмжээний хувьд өөр өөр байгаа гэнэ.
 
Нэг ширхэг уутны үнэ 95-100 төгрөгийн өртөгтэй гэнэ. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа аж.   
Өмнө нь хэсгийн ахлагч хогны уутыг тараадаг байсан бол есдүгээр сараас эхлэн өрх бүрт талон тараагдана. Хогийн уут авах газрыг харъяалагдах хорооноос хуваарилж өгөх ба олны хөл хөдөлгөөн ихтэй байршил буюу үйлчилгээний газар эсвэл  гэр хороолол дахь ус түгээх газраас хогийн уутаа тухайн талоноор авах гэнэ. Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.29.213) 2014 оны 08 сарын 05

Энэ их л том албан тушаалтны бизнес дээ, энэ уутыг тараах гэж үхэн хатан зүтгээд байгаам аа, яахав ээ, хэзээ нэгэн цагт шалгаж хариуцлага тооцох байлгүй дээ, АН-ын ч хугацаа дуусаж байх шиг байна даа

0  |  0
зочин(202.179.29.213) 2014 оны 08 сарын 05

Энэ их л том албан тушаалтны бизнес дээ, энэ уутыг тараах гэж үхэн хатан зүтгээд байгаам аа, яахав ээ, хэзээ нэгэн цагт шалгаж хариуцлага тооцох байлгүй дээ, АН-ын ч хугацаа дуусаж байх шиг байна даа

0  |  0
1950(182.160.40.178) 2014 оны 08 сарын 04

ан- хан дотор эрүүл хүн байна уу. хогны уутаар бизнёс хийхээ болиочээ. иргэд урд нь дэлгүүрээс ирсэн том жижиг уутандаа хогоо хийгээд хаячихдаг байсан. одоо нөгөө уутнуудаа зүгээр хаяж байна.

0  |  0
Top