Адуунчулууны ордыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 16

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү орд газарт МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Тус компани илчлэг бага, чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатааж, жилд нэг сая тоннын хүчин чадал бүхий брикетийн үйлдвэр байгуулах юм байна. Мөн нүүрснээс жилдээ 400 мянган тонн шатахуун гарган авах үйлдвэрийг байгуулахаар туршилт, судалгааны ажлыг хийж, дуусгажээ. Уг шатахуун нь чанарын хувьд АИ-92 бензинээс дутахааргүй бөгөөд улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг дангаар хангах бүрэн боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top