Масс месежээр иргэдийг залилсан хэрэгт хариуцлага хүлээлгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 18

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Энгүй ХХК-ийн эзэмшдэг 158815 тусгай дугаараас Дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө тоглох хоёр улсыг нэрлээд 1000 долларын эзэн болоорой гэх тааврын уралдаан зарласан боловч өнөөдрийг болтол дүнг шалгаруулаагүй, ялагч тодруулахгүй байгааг шалгаж өгнө үү” гэсэн гомдлыг үндэслэн уг үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийлээ.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Монгол контент”, “Юнител”, “Энгүй” ХХК-иудаас хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл баримт, материалуудыг гаргуулан авч судлан, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Улсын байцаагчийн 6/130 тоот дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр “Энгүй” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8, 12.1.10. дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9. дэх заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3. дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ шийтгэврээр ногдуулав.

Түүнчлэн тус тааварт оролцсон “Мобиком” ХХК-ийн 194 хэрэглэгч, “Юнител” ХХК-ийн 5420 нийт 5614 хэрэглэгчдийн мессежийн төлбөр болох 3.087.700 төгрөгийн хохирлыг буцаан төлүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дондог(27.123.214.2) 2014 оны 09 сарын 19

Зиндаа сонины сонгуулын үеэр зарласан 100 саяын уралдааныг бас ингэж шалгах хэрэгтэй юм байгаан ш дээ

0  |  0
Top