Хогноос эрчим хүч гарган авна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 20
Монголд сүүлийн дөрвөн жилийн дотор хог хаягдлын хэмжээ гурав дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдсэн. 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ. Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм. Экологид халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгах, хог хаягдлыг эргүүлэн ашиглах, эрчим хүч гарган авах зэрэг замаар байгальд булж устгах хаягдлыг багасгахад чиглэсэн ажлуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. 

Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг боловсруулдаг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top