Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг хэлэлцэн, ирэх 14 хоногт хийх ажлаа тодотголоо. Шуурхай зөвлөлгөөний дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх хяналтын газруудад дараах үүрэг, чиглэлийг өгөв. Хяналтын газрууд ирэх 14 хоногт:
- Барилга дээр гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах чиглэлээр салбарын яамдтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх
- Хоолны хордлого гарсан үед ажиллах нарийвчилсан арга, ажиллагааны заавар гаргаж орон нутагт хүргүүлэх
- Төв, орон нутгийн хэмжээнд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Барилгын зарим төрлийн ажлыг зөвхөн үндсэн ажилтан гүйцэтгэдэг байх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг бүх барилгын компанид хүргүүлэх
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас гуравдугаар улирлын байдлаар хийсэн ажил, үр дүнг нэгтгэн хяналт, шинжилгээ хийх
- Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажлыг шалгасан дүнг Даргын зөвлөлийн хуралд танилцуулах
- Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын лаборатори химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл аваагүйгээс шинжилгээний урвалж бодис худалдаж авахад хүндрэл учирч байгаа учир тусгай зөвшөөрлийг нэгдсэн байдлаар БОНХЯ-аас авах
- Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зэрэг үүрэг хүлээлээ.
Сэтгэгдэл ( 0 )