Хонь
Сарын эхний хорь хоногт Хониныхон үүлэн дээгүүр хөвөх болно. Учир нь 10 сарын 23 хүртэл Нар Хонины ордод байрлаж эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх юм. Нар болон Сугар гаригийн хамтын нөлөөгөөр хайр сэтгэлтэй холбоотой үйл явдлууд сэтгэлийг чинь илүүтэйгээр догдлуулж эзэмдэнэ. Магадгүй чамд тархиндаа биш зүрхэндээ хөтлөгдөж амьдраад байгаа мэт санагдахыг үгүйсгэхгүй. Анхны харцаар дурлалцахад итгэдэг ч бай үгүй ч бай гайхамшигтай учрал чамайг хэдхэн алхмын цаана хүлээж байгаа юм шиг санагдаж, нэг хором тайван байхгүй л болов уу. Шинэ сорилт эсвэл шинэчлэгдсэн хуучин харилцаатайгаа нүүр тулахад бэлдээрэй.
Ганц биеүдэд дээрх маягаар сар үргэлжлэх бол хостой Хониныхны хувьд харилцаа энгийн, тогтвортойгоор үргэлжлэнэ. Бичиж, нийтлэх эсвэл байгууллагын удирдлагын төвшний ажил эрхэлдэг Хониныхны хувьд амбицтай сар ирж байна. Бархасбадь, Тэнгэрийн ван гаригуудын нөлөөгөөр эрч хүч чинь “шатах” болно. Хийж байгаа ажлаа цоо шинэ түвшинд гаргаж, бүгдийг хийж, амжуулж чадах мэт эр бяд чамд амтагдана. Үүнээс болж хаанаас эхлэхээ мэдэхгүй самгардаж ч мэднэ. Тийм учраас 10 сарыг бүтнээр нь төлөвлөөд нэг хараарай. Тэгэж чадвал боломж бололцоогоо зөв тодорхойлж, од гаригсаас боломжтой бүхнээ авч, өөртөө “нааж” чадна. Энэ сард Хониныхны хувьд өөрчлөлт, шинэчлэлт хамгийн тохиромжтой. Түншлэл, нийгэмлэг, гэрээ бичиг баримтын ажил чухал байр суурь эзэлнэ. Энэ нь чамд сэтгэл ханамжаас гадна гэнэтийн асуудлуудыг зэрэг авчирна. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэд хэдэн санал ирж магадгүй бөгөөд бизнесийн буюу ашиг орлого чухалчилсан хамтын ажиллагаанаас илүү ирээдүйд чиглэсэн томоохон алхамд хөрөнгө оруулахыг зөвлөе. Санхүүгийн орлогын хувьд тогтвортой. Биеийн дархлаагаа сайжруулж халдварт өвчнөөс сэргийлээрэй. Өглөөг унтаж өнгөрөөхөөс илүү эртэч байхыг хичээгээрэй. Гэхдээ оюун санаагаа хэт стресстүүлэхээс сэргийлэх хэрэгтэй учраас өдөр бүр хийх дуртай зүйлдээ зав гаргаж, өөрийгөө цэнэглэхээ мартаж болохгүй.
Үхэр
Шинэ сард бүх зүйл төлөвлөгөөний дагуу явах байх гэж найдах хэрэггүй. Үхрийн ордны хосуудад зориулсан том төлөвлөгөө Ангараг гаригт байгаа аж. Энэ нь Бархасбадь болон Тэнгэрийн ван гаригийн тусламжтайгаар хосуудын дотоод болон хувийн орон зайн хүрээнд ямар нэг шинэ зүйл авчрах өөрчлөлт юм. Онцгой үйл явдлын нөлөөгөөр хосуудын хоорондын харилцаа эсвэл хосынх нь амьдралд гэнэтийн, цочмог, хөдөлгөөнтэй зүйл тохиолдож магадгүйг энэ ордныхон санаж байх хэрэгтэй. Энэ гэнэтийн өөрчлөлт чиний санхүүг эсвэл карьерыг татан оролцуулах болно. Энэ сард Нар Үхрийн ордны гэрийг дайран өнгөрснөөр ажил чинь анхаарлын төвд орно. Мөн энэ нь хойшид ер бусын хөгжингүй үйл явдал тохиолдохыг урьдчилан харуулж буй дохио юм. Эдгээр од гаригийн үйл явдал нь хуучин асуудлуудыг чинь буцаан авч ирж өөрчлөлтийг хүчилж болзошгүй ба яг л анхных мэтээр хүлээн авах боломжгүй хэдий ч эцсийн дүнд энэ бүхэн чамд ашигтай л байх болно. Үхрийн ордныхон шинэ сард харилцаа холбооны тал дээр юу ч боллоо гэсэн мэдрэмжтэй мөн мэргэжлийн байх нь чухал болохыг од эрхэс сануулж байна. Аравдугаар сард банк, даатгалтай холбоотой бизнес, хөрөнгө оруулалт болон бусад үйл ажиллагаа явуулах зэрэг санхүүгийн хувьд идэвхитэй сар байх болно. Үхрийнхний эрүүл мэнд энэ сард Нар, Тэнгэрийн ван, Сугар болон Тэнгэрийн ван гаригуудын хоорондын эсэргүүцлээс болж сэтгэлд шаналгаатай зүйл тохиолдохыг од эрхэс онцолжээ. Сарны хиртэлт өнгөртөл буюу 10 сарын 8 хүртэл энэ тэнхлэг дээрх гаригуудын эсэргүүцэл явагдсаар байх аж. Тиймээс бэртэж гэмтэхээс болгоомжилж анхааралтай байгаарай. Анхаарал хэзээд илүүдэхгүй. Ажлаа анхаарал болгооомжтой хийж тийм ч их ажлын ачааллыг өөр дээрээ бүү ав. Од эрхэс таныг эрүүл мэнддээ ач холбогдол өгч аль болох анхааралтай байхыг сануулж байна шүү.
Ихэр
Маш сайхан сар болж өнгөрөх нь ээ. Одоог хүртэл хийж байсан зүйлсээ түр орхиод зүгээр л хийх дуртай зүйлсдээ цаг зарцуулах нь зөв. Хүүхдүүддээ илүү их цаг зарцуулах гэж хичээ. Ганц бие ихрүүдийн хувьд энэ сард хосоо олох магадлал өндөр байна. Хэрэв шинэ бизнес эхлүүлэхээр бодож байгаа бол одоо тохиромжтой цаг ирлээ. Ялангуяа хоббигоо мөнгө олох хэрэгсэл болгох гэж байгаа бол илүү их амжилтанд хүрнэ. Гэр бүл, хүмүүстэй харьцах харьцаагаа сайжруулж, өдөр тутмын хэвшлээсээ болж байгааг нь тогтмолжуулж, болохгүй байгааг нь өөрчлөх, шүүгээ сав, гаражаа цэгцлэх гэх мэт бүгдийг цэгцэнд нь оруулаарай. Өнгөрсөн 2 жилийн турш үр дүнг нь харахаар хичээж ажилласан зүйлс шийдэгдэж эхэлнэ. Энэ сард олон асуудал нэг тийшээ шийдэгдэхийг чи харах болно.Чи өөрчлөлт, дорвитой үйлдэл харах дуртай шүү дээ. Тэгэхээр чамд таалагдах болно гэдэгт итгэлтэй байна. Хайр дурлалын харилцаанд чи идэвхтэй, амбицтай байж тэр хэрээрээ нөгөө талаасаа дэмжлэг хүлээж аз жаргалтай байх болно. 10 сарын 8 ны өдөр гэнэтийн үйл явдал болоход бэлтгэлтэй байгаарай. Хэсэг бүлэг хүмүүсийн цугларалт байж магад, эсвэл найз нөхдийн уулзалтын үеэр юмуу эсвэл ганцаараа бодож, итгэж, найдаж байсан зүйл чинь санаанд оромгүйгүйгээр биелэхийг харна. Энэ үеэр аялаж таарвал мөн л сайхан гэнэтийн бэлэг хүлээж байгаа. Хайрын амьдрал чинь цаасан шувуу мэт өндрөө аван хөөрөх болно. Гэхдээ сүүлгүй цаасан шувуу сайн хөөрдөггүйтэй ижил тэр сүүл нь гэнэтийн үйл явдал байх юм. 10 сарын 4- ний өдөр мөнгө, санхүүтэй юмуу эсвэл хайр дурлалтай холбоотой шийдвэр гаргах эсвэл хүүхэдтэй холбоотой нэмэлт зардал гарах шаардлага бий болно. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Сарын 5-7 ний өдрийг хүртэл хүлээвэл шийдэл нь аяндаа олдоно. Харин сарын дундуур 14-21 ний өдрүүдэд зөн совиндоо л итгэ. Бүх зүйл маш сайхан болно гэдэгт итгэ. Чи нисэж байгаа мэт аз жаргалтай байх болно. Өөрийгөө илэрхийлэх чадвар чинь гайхалтай байж шинэ, хуучин танилуудад чинь таатай сэтгэгдэл үлдээнэ.
Мэлхий
Хайр дурлалын харилцаагаа олны нүдэнд ил байлгахаас зайлсхий. Хэтэрхий ил зүйл тийм ч сайн байхгүй. Гэр бүл, хайр дурлалын хувьд тун ч тайван, амар амгалан сар байх болно. Гэр бүлийн хувьд амьдралд өөрчлөлт авчрах, насан туршийн ч нөхөрлөл болж болохоор хүмүүстэй танилцана. Өөрийнхөө хувьд хамгийн амар амгалан цаг хугацааг өнгөрөөх гэрээ сайн тохижуул. Хайртай хүнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлэх нь багасах вий! Энэ сард шинээр байр авбал сайн сонголт хийнэ. Хэрвээ хосууд үерхэх түвшинд байсан бол сарын сүүлээр харилцаагаа нэг түвшнээр ахиулж, хамт амьдарна. Харин хамтран амьдрагч, гэр бүлүүд ам бүл нэмж магадгүй. Ганц бие Мэлхийн ордныхон сарын дундуур амьдралд чинь том өөрчлөлт авчрах хүнтэй танилцана. Эерэг өөрчлөлт гарах учраас болгоомжилж, хөндийрөх хэрэггүй.
Энэ сар Мэлхийн ордныхны хувьд ажлын амжилт дагуулсан сайхан сар байх болно. Үнэнчээр сайн хөдөлмөрлөж чадвал хүссэн зүйлээ авахад чинь тийм ч олон саад гарахгүй. Харин нэр хүндийн хойноос хөөцөлдөхөөс татгалз. Ажил амжилттай байх учраас санхүүгийн хувьд асуудалгүй. Мөнгөө зөв зарцуулахад анхаар. Хэдий зорьсондоо хүрэх бүрэн боломж байгаа ч хамтрагч хамгийн чухал. Удаан хугацаанд хамтран ажиллах хүнээ сайн сонго. Мэдэхгүй зүйлийг нь сургаад авч чадвал чамд сайнаар нөлөөлнө. Яаралтай асуудал тулгарсан үед анхны мэдрэмжээр асуудлыг шийд. Карьерын хувьд томоохон боломжууд гарч ирнэ. Гэхдээ чи өөрөө л хөдлөхгүй бол боломж маш хурдан хийсэн алга болно гэдгийг анхаар. Мөн өөрийн мэдлэгт анхаарал тавь. Сурахаар төлөвлөж байсан сургууль, сургалтандаа суу. Энэ нь чиний ирээдүйд тусална. Сарын туршид цаг зав бага гарах боловч ирээдүйнхээ төлөө үүнийг асуудалд тооцох хэрэггүй. Энэ сарын хамгийн таагүй зүйл нь эрүүл мэнд. Өөртөө анхаарахаа хойшлуулсаар л байвал тийм ч сайн зүйлд хүргэхгүй. Тиймээс эрүүл мэндэд асуудал үүссэн ч бага дээр нь арга хэмжээ ав. Тэр тусмаа шүд болон дотор эрхтэндээ анхаарал тавь. Эрүүл мэндийн асуудлыг ямар ч тохиолдолд бүү хойш нь тавиарай.
Арслан
10-р сар чам дээр гайхмаар их дур хүсэл, ааг омог, адал явдлаар өөрийгөө тунхаглан айсуй! Бархасбадь, Ангараг хоёрын нөлөөгөөр сэрэл чинь хэзээ хөдлөхийг хэн ч таашгүй. Бүр удирдаж, хянаж чадахааргүй болтол догдлуулах шунал хүсэл ч чамайг эзэмдэж мэднэ. Зөвхөн сексийн эрч хүчээс гадна оюун ухааны хувьд ч аянга цахилгаан мэт байх болно. Чи гүйлгээ ухаантай, сэргэлэн хүмүүст татагдах бөгөөд тэд чиний сэтгэлгээг сорьж, үзэл бодлоо хуваалцаж, харилцан яриа өрнүүлэх хэрэгцээг хангах болно. Гэхдээ энэ нь чиний хориотой зүйл хийх хүслийг саармагжуулахгүй. Тиймээс хөнгөн хуумгай үйлдлээс болгоомжлоорой. Романитик уулзалт, болзоо, аялал зэрэг нь чиний 10-р сарын зөгнөлд хангалттай их байна. Зарим тохиолдолд алс холын, өөр соёлтой хүнтэй ч холбогдож магадгүй. Чамд эрч хүч бэлэглэх 3 гариг хоорондоо ойрхон байрлалд очсон учраас ажил хэргийн хувьд чи урагш давшлах урам зоригоор дутахгүй. Нүсэр хэмжээний төсөлд хүчээ сорьж, юуг ч хийж, юунд ч хүрч чадах юм шиг оргилуун хүсэл дотор чинь буцлан байна. Энэ зөн совин чинь ч үнэн юм. Олон Арслангууд 10-р сард тохиох онцгой боломжуудаас ашиг хонжоо олно. Хэчнээн их хөөрч байсан ч хөлөө газарт буулгаж, эрсдлийг тооцоолж, баталгаатай мэдээллийг шаардлагатай эх сурвалжаас авсныхаа дараа л алхам хийхийг зөвлөж байна. Сугар гариг нар сарыг хиртүүлэх тул урьдчилан тооцоолоогүй бэрхшээлээс сэргийлэх үүднээс B төлөвлөгөөтэй байвал зохино. Хувь тавилан, хүч чадалдаа итгэх итгэл чинь өндөр байна. Тиймээс эрүүл мэнд чинь ч үүнийгээ дагаж сайн байх болно. Гэхдээ анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй осол гарч магадгүй тул сэрэмжил. Өөрийгөө сарын туршид бүтээлчээр илэрхийл. Чамд хурц оюун ухаан хангалттай заяажээ!
Охин
Ирэх 10-н сарын ерөнхий дүр зураг нь их энгийн илүү энх тайван байх төлөвтэй. Харилцаа холбооны тал дээр ч мөн жирийн буюу нэгэн хэвийн байхыг од эрхэс хэлжээ. Охины ордны романтик зан чанар энэ сард тийм ч их ил гарахгүй. Чиний сэтгэл голдуу хашир болгоомжтой болоод хянамгай байх болно. Энэ нь ч зөв юм. 10 сард энэ ордны хосуудын зөвлөлдөөн ихэнхдээ мөнгө, ажил хэрэг, хамтрагчийн хүлээх үүрэг эсвэл тэдний эрүүл мэндийн асуудалд төвлөрөх шинжтэй. Гэр бүлийн харилцааны тал дээр илүү их санаачлагатай идэвхтэй байх болно. Хосууд цэвэрхэн байранд байхыг хүсч хамтдаа засвар хийх, шинээр барих, нүүх эсвэл түрээслэх магадлалтай ба хамаатан садандаа туслах санаачлага их байх нь. Зарим Охины ордныхонд хамтрагчид нь хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм шиг эсвэл тэдний харилцаа гараас нь мултарсан мэт санагдаж эхлэнэ. Мөнгө санхүүгийн хувьд бол хамгийн сонирхолтой сар байх нь. Маш олон түгшүүр сандрал, гэнэтийн үйл явдлууд, орчин нөхцлийн өөрчлөлт, сэтгэл хямрал чамайг хүлээж байна. Аз болоход Ангараг болон Бархасбадь гаригийн нөлөөлөл, чамаас гарах санаачилга болоод үйл хөдлөлийн ачаар дээрх түгшүүр сандралын хохирол нөхөн төлөгдөнө. Чиний итгэл найдвар хүч чадал л азын дугуйг эргүүлж чадах учраас өөрийнхөө хүчинд итгэ. Ямар ч байсан энэ шинэ сард чамайг хэрхэн мөнгө санхүүгээ болгоомжтой удирдаж зарцуулахаа сайтар төлөвлөж, эрсдлээс зайлсхийхийг зөвлөж байна. Буцаж байгаа Буд гариг энэ ордныхныг өөрийн ажлын үр ашигт дүн шинжилгээ хийж, мэргэжлийнхээ үр дүнгийн талаар дахин дүгнэж бодохыг хичээнгүйлэн хүссэн байна. Шинэ сард Охины ордныхны эрүүл мэнд сайнгүй байх нь. Тиймээс өөрийн эрч хүчийг хамаагүй үрэх бус нөөц бололцоогоо ашиглаж илүү ухаалгаар зарцуулаарай. Бичиг баримт, бүртгэл тооцоолол, шийдвэр гаргах зэрэг анхаарал шаарддаг чухал зүйлсдээ тун хянамгай болгоомжтой хандаарай.
Жинлүүр
Төрсөн өдрийн мэнд хүргэе Жинлүүрүүд ээ! Ганц бие Жинлүүрүүдэд од эрхэс бэлэг болгож хайр дурлалын харилцаанд хүсэн хүлээж зүйлийг чинь зүгээр л тавиад өгчихнө. Чи хайртдаа сайн мэдээ дуулгах, эсвэл хайртай хүн чинь чамд сайхан мэдээтэй ирэх нь. Карьер, зорилгодоо хүрэхэд хялбар сар болно. Бүлэг хүмүүстэй харилцах харилцаа чинь олон асуудлыг эерэгээг шийдэх боломж олгоно. Олон зүйлийн үүд хаалгыг нээсэн сар болох нь дээ. Сарын хоёр дахь долоо хоногийн эхээр болон дундуур хайр дурлал эсвэл санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Гэхдээ энэ тийм ч хүнд шийдвэр биш. Сарын 14 - өөс эхлээд маш их эрч хүч амтагдаж эхлэх бөгөөд од гаригсын нөлөөгөөр чи хамгийн өөдрөг, аз жаргалтай нэгэн болж хувирна. 20 бол романтик өдөр буюу хайрлах өдөр юм. Ганц бие ч бай, хостой ч бай гайхалтай өдөр болох болно. Болзоонд явахад тохиромжтой өдөр. Урьд өмнөх сэтгэлийн шархыг чинь эдгээх далдын хүч ирэх болно. Санхүүгийн тал дээр амжилттай байна. Харилцаа холбоо чухал нөлөөтэй байх бөгөөд энэ тал дээр анхаарч чадвал харилцааны чадвараас чинь шалтгаалсан сайн үр дүнгүүд гарах боломжтой. Уран бүтээлчид онгодоор дүүрэн байж гайхалтай зураг, хөгжим, бүтээл гаргах болно.
Өмнөх саруудад хичээсний чинь үр дүн гарч эхэлнэ. Тэвчээртэй, тууштай байсанд чинь баяр хүргэе! Гайхалтай 10-р сар минь тавтай морил.
Хилэнц
Чамд одоо ирэх гэж байгаа сарынхаас ч илүү аз жаргалтай байсан үе байсан бас цаашдаа ч байх байх л даа. Гэхдээ 2014 оны 10 сар чамд аз жаргал, хайр дурлалын харилцааны шинэ түвшинг амлаж байна. Хайр дурлалын Сугар гариг Хилэнцийнхнийг харамгүй ивээж ганцаардал, сэтгэл гутрал, зөрчил эсвэл нэг хэвийн байдлаас чинь “сугалаад” гаргаад ирэх болно. Ганц бие Хилэнцийнхний хувьд 10 сарын 23 – ны үдэш сэтгэл догдлуулсан, сонирхолтой зүйл болно. Харин хостой Хилэнцүүд хайр дурлалдаа гүн умбаад завгүй гүйцгээх нь. Гэр бүлийн шинэ гишүүнтэй холбоотой томоохон зүйл болно. 10 сар Хилэнцийн ордныхны карерийн хувьд тун өвөрмөц цаг хугацаа байх болно. Яагаад өвөрмөц вэ гэхээр, азын тэнгэр чамайг ивээж чиний хөдөлмөр, бүтээмж биш Бархасбадь, Тэнгэрийн ван гаригуудын нөлөө чамайг тушаал дэвшүүлнэ. Магадгүй чамд үүнийг хүртэх эрхгүй мэт санагдана. Гэхдээ ирээдүйд чинь маш хэрэгцээтэй гэдгийг нь бодолцохыг од эрхэс зөвлөж байна. Ерөнхийдөө чамаас шалтгаалахгүй баяртай зүйлс тохиолдоод л байсан ч санаа зоволгүй, инээмсэглээд л алхаарай. Од эрхэс чамд одоо л жинхэнэ ивээлээ хүртээж байгаа юм шүү. Сарын эхний долоо хоногт өвдөөгүй байсан ч биеэ үзүүлж ерөнхий шинжилгээнүүд өгчих. Одоогоор мэдэгдээгүй байгаа аюултай үр дагавартай өвчнийг эрт илрүүлэх боломж ч байж мэднэ шүү. Мөн эмчийн өгсөн хуваарь, үүрэг даалгаврыг нэгийг нь ч алдалгүй биелүүлээрэй. Мөн сэтгэл санааны гэнэтийн цочролд орохоос болгоомжил.
Нум
Нумын ордны хайр дурлалыг хариуцагч гариг ухрах хөдөлгөөнөөр 10-р сарыг эхлүүлнэ. Энэ нь та нарын хосын амьдрал тийм ч амар хялбар байхгүй гэдгийг урьдчилан сануулж байгаа юм. Өнгөрсөнд болсон, тухайн мөчид нь бүрэн шийдвэрлэлгүй орхисон асуудал чинь ахин сэдэрснээр та хоёр үүнд энэ удаа илүү нарийн анхаарал хандуулах хэрэгтэй болно. Магадгүй сэтгэл зүрх үймрэх, эргэлзээ төрөх, хэн нэгнийг буруутгах, жижиг сажиг маргаан өрнөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ л чамд тааламжгүй байдлыг тайвнаар давж гарах хүч чадал хангалттай байна. Өөдрөг сэтгэлгээ, халуун дулаан, найрсаг зан чинь нөхцөл байдлыг зөөлтгөнө гэдэгт итгээрэй. Уг нь, 10-р сар хосуудад хамтдаа хөгжилдөж, олон нийтийн арга хэмжээнд оролцож, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад ч бас таатай байх болно. Тиймээс энэ сайхан цаг хугацаагаа дэмий зүйлээс болж бүү алдаарай. Ажил хэргийн хувьд одоо хөдлөх цаг болжээ! Од эрхэс чамд илүү их өрнөл хөгжил, шинэ санаачлагыг өгч байна. 10-р сард чамд өөрийгөө урам зоригтойгоор илэрхийлэх, ямар нэг зүйлийн төлөө тэмцэх, чадвараа батлан харуулах, үзэл бодлоо зүтгүүлэх, зохион байгуулах, байлдан дагуулах хэрэгцээ өмнөхөөсөө ч илүү гарах болно. Бархасбадь, Ангараг гаригууд \"гар нийлэн\" ажилласнаар чиний эрч хүч зөв хуваарилагдаж, гаргасан хичээл зүтгэлийн хариу эерэг байж, өмнө чинь шинэ үүд хаалга нээгдэнэ. Шинэхэн сорилт, хуучин ажлуудын аль аль нь чиний анхаарлыг татна. Ялангуяа өмнө нь эхлүүлээд орхисон, гүйцээлгүй хойшлуулсан төслүүд эргэн сэргэх магадлалтай. Эрүүл мэнд чинь ч тун сайн байна. Ядарна гэдгийг мэдэхгүй идэвхтэй амьдрах нь. Гэхдээ сарын сүүлийн 10 хоногт биеэ энхрийлүүштэй. Бодлоготойгоор, гэхдээ эргэлзээнгүйгээр хөдлө!
Матар
Матрын ордныхон энэ сард тун ч азтай байх нь. Энэ жилийн хамгийн азтай сарыг 10-р сар гэж хэлж болно. Ганц бие, гэр бүлтэй, хамтран амьдрагчтай бүх Матрынхан хайр дурлалын хувьд асуудалгүй байна. Асуудал үүссэн ч тийм удаан үргэлжлэхгүй. Товчхондоо аз бүх талаараа чиний гарт байна. Ганц бие Матрын ордныхон хүсэн хүлээж байсан ухаалаг, хүчирхэг хүнтэйгээ танилцана. Чамд өөрийг чинь хүчирхэгжүүлэх, урамшуулах хүн хэрэгтэй шүү дээ. Бусдын өмнөөс хариуцлага хүлээж болзошгүй учраас баримт, материал, албан бичигтэй болгоомжтой харьц. Мөн гэр бүлийн асуудлаа ажлаасаа салгаж, тусад нь байлгаарай. Гэнэтийн шийдвэр гаргахдаа бодолтой байхыг сануулъя. Найз нөхөдтэйгээ мөнгөний асуудлаар холбогдох хэрэггүй. Хүмүүс амлалтаа мартдаг гэдгийг санаж яваарай. Хамтарсан ажлууд бүгд амжилтанд хүрнэ. Тиймээс ганцаараа бүхнийг хийх гэж зүтгэх хэрэггүй. Найз нөхдийн болон нийгмийн хүрээлэлдээ шинэ танилын тоогоо нэм. Өөртөө том зорилго тавь. Хэр том зорилго тавина төдий хэмжээгээр амжилтын үр дүн хэмжигдэнэ. Сарын туршид өөрийнхөө мэдлэгийг сайжруулах тал дээр бүрэн анхаар. Матрын ордныхны амжилтын эх үндэс гэр бүл, найз нөхдөөс маш их хамаарна. Тиймээс эргэн тойрны хүрээллээ сонгохдоо болгоомжтой ханд. Хэрэгцээтэй үед бардам зангаа дараад бусад хүмүүсээс тусламж авч сур. Амжилт чамайг биш чи амжилтыг дагуулж чадна гэдэгтээ итгэ. Зорьсноо авч байж салдаг зантай хүмүүс Матрынхан шүү дээ. Тиймээс тавьсан зорилгодоо үнэнч бай. Мөн бүх зүйлийг бусдад даатгаж үлдээх хэрэггүй. 10-р сарын мөнгө, санхүүгийн эх сурвалж нь хамтран ажилласан төсөл, гэр бүл байх болно. Эрүүл мэндийн хувьд хамгийн том анхаарах зүйл бол стресс. Ажлын ачааллаас мөн хувийн асуудлаас ч болж мэднэ. Гэхдээ хувийн зохион байгуулалтандаа бүрэн анхаарч чадвал энэ тийм ч том асуудал үүсгэхгүй. Мөн дархлаандаа сайн анхаар. Амьдарлын зөв хэв маягтай байсан цагт хүнд гэмтэл, хүнд өвчин зэрэг зүйлс энэ сард чамд халдаж зүрхлэхгүй.
Хумх
Онцгой сар. Шинэ зүйл аль болох бүү худалдан ав. Ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зурахгүй байхыг хичээ. Эгч, дүү, хамаатан садан, эргэн тойрны хүмүүстэйгээ харьцах харилцаа чинь энэ сард болох зүйлст хүчтэй нөлөө үзүүлнэ. Аялалд явж магадгүй. Сүүлийн хэдэн жил өөртөө маш их хариуцлага хүлээн ажилласны чинь үр дүнд энэ сард тэр ажилтай чинь холбоотой шинэ үүд хаалга нээгдэж магад. Эрч хүчээ хийх дуртай зүйлсдээ зориул. Тушаал дэвшиж магадгүй шүү. Хайр дурлалын хувьд муугүй боловч мэргэжил боловсролоо дээшлүүлэх, шинэ газар үзэх, аялах зэрэг чиглэлд анхаарлаа илүү хандуулах нь оновчтой байна. Найзууд чинь чамайг гадагшаа сургуульд явахыг чинь дэмжинэ. Энэ сар чамд бүхнийг өөрчлөх хүч чадал байна. 5-нд шинэ мэдээ хүлээж авна. Ямар нэг ажил төлөвлөөд санхүүгийн асуудлаас болоод хойш тавьсан байсан бол 2 дох долоо хоногийн эхээр тухайн ажил дахин сэргэх боломж гарч ирж магад. 10-наас хойш зорилго, мөрөөдөлдөө хүрэх алхмууд тасралтгүй хий учир нь од гаригс түүнийг чинь дэмжихэд бэлэн байна. Сарын сүүлийн 10 хоногт романтик байдал давамгайлна, хостой бол чи маш жаргалтай байна, ганц бие бол хосоо олох боломжийг бүү алд. Чи сайн сонсогч бас яг одоо гялалзаж байна. Тиймээс хүмүүстэй харилцахаас зугталгүй , энэ давуу талуудаа ашигла. 23-нд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа зориул, үр ашгийг нь заавал хүртэх болно. Сарын сүүлээр ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн байдал дээрдэнэ.
Загас
Загасны ордны хосуудын харилцаа 4 – өөс эхлэн Сугар гаригийн гарт орно. Энэ нь чамайг хэн нэгэнтэй хамтрахад эсвэл алсаас ямар нэгэн зүйл хийхэд мөнгө санхүү зэрэгт асуудалтай тулгарч болзошгүйг сануулж буй дохио юм. Магадгүй чиний оюун санаа ямар нэг асуудлын ачаалал дарамтанд орж өнгөрсөн хугацаанд санааг чинь зовоож байсан үйл явдал толгойноос чинь гарахгүй байвал яг одоо зүгээр зогсож эргэн тойрондоо байгаа огт өөр зүйлрүү анхаарлаа шилжүүлээрэй. Иймэрхүү зүйл дахин тийм ч их тохиолдохгүй. Шинэ сард энэ ордны хосуудын амьдралд мөнгө гол байр суурь эзлэнэ. Ээж аав, орон байр, гэр бүлийн хэрэгцээ зэргээс мөнгө их хэрэгтэй байгаа мэт санагдах бололтой. Аз болоход амжилт авч ирэх асар их боломж бүхий сар байх нь. Идэвхтэй өөдрөг байж өөрийнхөө юу хийж чаддагийг батлан харуулахын тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Таны төсөл хурдтайгаар өөрийн байр сууриа олох ба анхаарлаа зорилго руугаа төвлөрүүлж чадвал ажил төрөл чинь илүү их үр дүнтэй байхыг од эрхэс сануулж байна. Энэ ордны санхүүгийн байдал хүчтэй байх болно. Магадгүй чухал үйл явдал, гэнэтийн болоод хэвийн бус хөгжил дэвшил тохиолдох шинжтэй. Тиймээс анхааралтай бай! Ажлын бүтээмжээ сайжруулахын тулд бүх оюун ухаанаа тодорхой асуудлыг даван туулахад чиглүүлээрэй. Эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй байх нь. Бодол санаа ч мөн тогтворгүй байх бололтой. Гэсэн хэдий ч өөрт байгаа хүч чадлаа ухаалгаар зарцуулах гэж хичээгээрэй. Өөрийнхөө болоод хамтрагчийнхаа эрүүл мэндэд анхаарах нэн шаардлагатай. Од эрхэс илүү хянамгай байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд зохион байгуулттай байж зохистой болоод болгоомжтой байхад анхаараарай!
Сэтгэгдэл ( 0 )