Хүүхдийн паркийн хашаанд баригдаж буй “Шангрила” зочид буудал шатах үед тус барилгад ажиллаж байсан хятад иргэд гарч зугатсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэднийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас шалгахаар авч явсан аж. Энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Сэлэнгэ “Эдгээр хятад иргэд барилгад ажиллахаар гал түймэр гарсан өдрийн өглөө нь ирсэн юм билээ. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээгүй байсан учраас тэднийг ажилласан гэх үндэслэл байхгүй. Тэдгээр хятад иргэн Бизнес ангиллаар орж ирсэн атлаа өөр чиглэлээр ажиллах гэж байсан нь асуудал үүсгэсэн болохоор бид тэр 11 хүнийг саатуулан шалгасан. Шалгаж дууссан тул өнөөдрөөс тэдгээр иргэнийг Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээ авч байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
good good