БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байгаа Азийн зуны спортын XVII наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Отгондалай өмнөө таарсан учраа бүхнээ ялсаар аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдлээ.
ОУХМ Д.Отгондалай өчигдөр мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй 3:0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Тэрбээр алтан медалийн төлөө Филиппин боксчин Чарли Суареcтэй хүч сорино.
Монголын боксчид Азийн наадмаас алтан медаль өмнө нь авч байгаагүй бөгөөд ийнхүү тэрбээр түүхэн амжилтын өмнө ирээд байна. Боксын тэмцээн манай цагаар 13 цагт эхлэх бөгөөд манай тамирчин Д.Отгондалай дөрөв дэх ээлжинд гарч ирнэ
Сэтгэгдэл ( 0 )