Ирэх он гэхэд манай улсын зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэж судлаачид үзжээ. Дээрх тоо энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалын хэмжээнээс /1.2 сая тонн/ 25 хувиар илүү гэсэн үг аж. Үүнээс Оюутолгой 219.6 мянган тонн цэвэр зэс, 20.3 тонн алт, 46.2 тонн мөнгөний агууламж бүхий 850.8 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх аж. Ингэснээр 856.8 мянган тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ манай улсаас 317.689 тонн зэсийн баяжмал импортолсон нь өмнөх сарынхаасаа 83 хувиар нэмэгдсэн дүн юм. Улмаар Монгол Улс урд хөршийн гурав дахь том зэсийн баяжмалын нийлүүлэгч болсон байна. Тодруулбал Австрали, Индонезийн дараа бичигдэж байгаа аж.
А.Алтаа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )