Хүний хөгжлийн сангаас 120 сая төгрөг завшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нэр бүхий 11 хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна. Иргэдэд очих естой мөнгийг хүний хөгжлийн сангаас завшсан, Монгол Улсын иргэншлээс гарсан иргэдэд уг мөнгийг олгож байжээ. Мөн нас барсан иргэний нэрээр мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа аж. Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлджээ. Ингэж 120 гаруй сая төгрөг олгосон байна. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчлэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, 40 гаруй сая төгрөг олгосон гэсэн үндэслэлээр шүүхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.33.202) 2014 оны 11 сарын 06

Насаар нь төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм хүмүүсийг эх орноосоо урваж байгаатай ялгаа юун.

0  |  0
Top