Хэнтийн музейн захирал мөнгө завшсан хэргээр шалгагдаж байна

Админ | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Хэнтий аймгийн орон нутгийн музейн захирлаар түр хугацаанд ажиллаж байсан Ц.Эрдэнэбулганыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хуурамч материал бүрдүүлэн төсвийн хөрөнгөөс завшиж байсан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн байна. Тэрбээр тус музейн захирал эмэгтэйг жирэмсний амралттай байх хугацаан түр ажиллаж байсан бөгөөд 2013 оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд хуурамч тушаал гарган, бичиг баримт бүрдүүлж, цалин олгон нэг сая гаруй төгрөг завшсан байна. Мөн музейд үзмэр худалдан авахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсвийн мөнгөнөөс нэг сая орчим төгрөг завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

                                                                                                                               Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top