Улаан-Овоо, Чандгана ордод үйл ажиллагаа явуулдаг “Prophecy Coal" корпораци энэ оны III улиралд 850 мянган ам.долларын үнэ бүхий есөн мянган тонн нүүрс борлуулсан байна.
Тус корпораци дотоодын зах зээлээс гадна ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа ажээ. Наймдугаар сард Засгийн газар Зэлтэрийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. Мөн Зам, Тээврийн яам Улаан Овоо ордоос Зэлтэрийн боомт хүртэлх автозамын ТЭЗҮ-ийг хүлээн авчээ. Одоогоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрөл авах ажил үлдсэн байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газартай Улаан-Овоо ордод гаалийн хяналтын бүс байгуулахаар хамтран ажиллаж байгаа гэж “Prophecy Coal" мэдээлжээ. Гэхдээ экспорт эхлэх хугацаа тодорхойгүй байгаа аж. Мөн тус корпораци Монгол Улсын эрчим хүчний нүүрсний зах зээл сайжирч байгааг онцолсон байна. “Prophecy Coal" нь Улаан-Овоогоос гадна Чандгана ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид тус ордод түвшиглэн Багануурт цахилгаан станц барихаар төлөвлөжээ.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )