Чанартай амьдрах урлаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Тийм ээ, бид Louis Vuitton-ы шинэ коллекцоос санаа авч улирал бүрийнхээ шоппинг жагсаалтыг гаргадаг. Шампан дарс буудуулах баярт үйл явдал тохиолдоход шууд “Зөөгч өө, нэг Moet Chandon авъя” гэж итгэлтэйгээр дуугардаг. Цүнхэндээ Miss Dior сүрчиг, Sephora-ийн уруулын будгийг үргэлж бэлэн авч явдаг. Тансаг эдлэлийг шунал биш таашаал гэж хардаг учраас бид хорвоог “luxury goods”-гүйгээр, түүний өөртөө агуулдаг соёлгүйгээр төсөөлж ч чадахгүй. Харин бидний шунан дурладаг бүхий л өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд бүгд ганцхан групп компанид харьяалагддагийг чи мэдэх үү? Тансагуудын тансагийг танилцуулж байна! Энэ бол LVMH!

LVMH гэдэг нь Louis Vuitton Moet Hennesy гэсэн дөрвөн үгийн товчлол юм. Бидний дуртай шошгууд нэг нэрэн дотор зэрэгцэн байрлах болсны шалтгааныг товчоор тайлбарлавал 1743 онд байгуулагдсан Францын дарсны дэлгүүр 1971 онд улсынхаа хамгийн сайн чанарын коньякны үйлдвэртэй нэгдээд 1987 онд хамгийн чанартай арьсан эдлэлийн ордонтой 4 тэрбумын гэрээ байгуулснаар LVMH үүссэн аж. Гэхдээ дэлхийн шилдэг 60 гаруй брэндийг эзэмшигч аварга группын талаар иймхэн мэдээлэл өгвөл дэндүү багадана. Тиймээс дахиад жаахан дэлгэрүүлье.

LVMH нь Франц гаралтай, үндэстэн дамнасан конгломерат компани. Дэлхийд 3000 гаруй сүлжээ дэлгүүртэй, 110’000 гаруй ажилтантай. Гол үйл ажиллагаа нь дарс, хувцас загвар, сүрчиг, үнэт эдлэл, үйлчилгээний сүлжээ гэсэн 5 салбарт чиглэдэг. Үүнд:

Дарс (20)- 10 Cane, Ardbeg, Belvedere, Chateau d”Yquem, Dom Perignon, Domaine Chandon California, Hennessy, Glenmorangie, Krug, Mercier, Moet & Chandon, Ruinart, Veuve Clicquot, Wenjun, Numanthia, Cloudy Bay, Cape Mentelle, Newton Vineyard, Cheval des Andes, The Glenmorangie company

Хувцас загвар (19)-Berluti, Celine, Dior, Donna Karan, EDUN, Emilio Pucci, Fendi, Givenchy, Kenzo, Marc Jacobs, Moynat, Loewe, Loro Piana, Louis Vuitton, Nicholas Kirkwood, Thomas Pink, R. M. Williams, Nowness

Сүрчиг, гоо сайхан (11)-Parfums Christian Dior, Guerlain, Parfums Givenchy, Kenzo Parfums, BeneFit Cosmetics LLC, Fresh Inc., Make Up For Ever, Acqua di Parma, Perfumes Loewe S.A., Fendi Perfumes, NUDE

Цаг, үнэт эдлэл (7)-Bulgari, Chaumet, De Beers Diamond Jewellers, FRED, Hublot, TAG Heuer, Zenith

Үйлчилгээний сүлжээ (3)-DFS, Le Bon Marche, Sephora нар багтана.

LVMH-д харьяалагддаг брэнд бүр тусдаа эзэнтэй, үйл ажиллагаатай боловч хувьцаа эзэмшигчдийн хувиар бүгд толгой группийнхээ эрх мэдэлд захирагддаг. Хэрвээ чи асар том зүйлийн эзэн болох мөрөөдөлтэй бол дээрх жагсаалт арааны шүлсийг чинь асгаруулж байгаа байх.

Тэгвэл ийм том компани бат бэх оршин тогтнохын тулд ямар ноён нурууг баримталдаг вэ? LVMH өөрийн зорилго, үнэт зүйлийн тунхаглалаа ийн тодорхойлсон байдаг.

“LVMH групп нь барууны “Art de Vivre” буюу “Амьдрах урлаг” хэмээх нэр томьёоны жинхэнэ илэрхийлэл болж, дээд зэрэглэлийн чанарыг дэлхийд түгээхээр ажиллана. LVMH үргэлж хээнцэр, бүтээлч байдлын бэлгэдэл болохыг эрмэлзэнэ. Бидний бүтээгдэхүүн, үйл хэрэг болгон уламжлалыг шинэчлэлтэй уусгаж, хүний төсөөлөл, мөрөөдлийг ноцоох учиртай. Энэхүү зорилгоос улбаалан группын бүх хувь эзэмшигчдийн баримтлах зарчим ийм байна:
- Санаачлагатай бүтээлч байна
- Бүтээгдэхүүн бүрийг онц чанартай байлгана
- Дэврүүн хүсэл тэмүүллээр брэндүүдийнхээ имижийг дэмжинэ
- Aжил олгогчийн хувиар аливаад хандана
- Үйлдэл бүртээ мэдлэг чадвараа тултал нь ашиглана

Санаачлагатай, бүтээлч байдал
Бүтээлч эх сурвалжаа үргэлж тэжээн тэтгэх нь бидний үүрэг. Брэндүүдийн урт настай амжилт нь урлагийн түвшний сэтгэлгээ, технологийн дэвшилтэй нягт уялдаатай. Бид үргэлж, үргэлж шинийг бүтээгчид байсан, байсаар ч байх ёстой.

Бүтээгдэхүүн бүрийн онц чанар
Бүтээгдэхүүн бүрийн нарийн детальд онцгой анхаарал хандуулж, туйлын төгс байдлыг бий болгохыг зорино. Уран дархан адил бүтээл бүртээ эзэн нь болж, сэтгэл гарган хичээнэ. Групп компани бүр үйлчлүүлэгчийнхээ урмыг хэзээ ч хугалахгүйгээр, харин тэдэнд цаг ямагт чанар, эдэлгээ, гүйцэтгэлийг мэдрүүлэх болно. Онц сайны төлөөх эрэл хайгуул нь бүтээгдэхүүнээс цаашлаад дэлгүүрийн байрлал, барааг үзүүлэнд тавьсан байдал, үйлчлүүлэгчид хандах харилцааны соёлоос ч үнэртэх учиртай. Үйлчлүүлэгч манай юм бүхнээс “чанар”-ыг олж харах ёстой.

Дэврүүн хүсэл тэмүүллээр брэндүүдийнхээ имижийг дэмжинэ
Групп брэндүүд бүгд онцгой нэр төрийг агуулна. Бүтээлч давуу тал, өндөр зэрэглэлийн чанараар тэтгэгдээгүй бол энэхүү нэр төр тасралтгүй үргэлжилж үл чадна.

Aжил олгогчийн хувиар аливаад хандана
Группын зохион байгуулалтын систем нь төвлөрсөн бус, үр дүн, үр бүтээлийг дэмжсэн байна. Энэ төрлийн систем нь урам зоригтой бас мөнхийн хөдөлгөөнтэй гэдгээрээ давуу юм. Тиймээс ч ажилтан бүрийн санаачлагыг дэмжиж, карьерд нь эртдэх үүрэг хариуцлагыг ч үүрүүлж чадах уян хатан тогтолцоо байх болно. Компани бүр ажилдаа бизнес эрхлэгчийн үүднээс ханддаг чадварлаг багуудаас бүрдэнэ. Энэ нь хувь хүний хөдөлмөрч зан, бодит байдал, бусдыг сэргээж өөдрөг болгох чанар, амбицаар тодорхойлогдоно.

Үйлдэл бүртээ мэдлэг чадвараа тултал нь ашиглана
Сүүлийн зарчим бол шилдэг нь байх амбиц. Бид хэзээ ч тайвшрахгүй, тасралтгүй хөгжих тэмүүлэлтэй, чадвараа өргөсгөж чанараа дээшлүүлэн шинэ санааг үйлдвэрлэхээр чармайна.” хэмээжээ.

Одоо LVMH-ийн харьяан дах хамгийн алдартай 5 брэндийн талаар товч өгүүлье.





1. Moet & Chandon шампанск
Байгуулагдсан он: 1743
www.moet.com
Францын эртний язгууртан Николас Моётын үр хойч Клауд Моёт 1743 онд Maison Moet дарсны дэлгүүрээ нээжээ. Түүний ач хүү Жийн Реми Моёт энэ худалдааны компанийг гурван зуун дамнасан дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн брэнд болох гол суурийг тавьсан юм. Эелдэг, уруу татсан чанартай, жимслэг бөгөөд чамин найруулгатай энэ шампан өдгөө таашаал, язгууртанлаг байдал, тэмдэглэлт ёслолын бэлгэдэл болж байна.
2. Louis Vuitton
Байгуулагдсан он : 1854
www.louisvuitton.com
Францын аяны цүнх үйлдвэрлэгч Луи Вуиттоны ачаар хэдэн зууны туршид хүмүүс сайн чанарын арьсан эдлэлээр амьдралаа илүү амар хялбар, тансаг болгосоор байна.
3. Parfums Christian Dior
Байгуулагдсан он : 1947
www.dior.com
Эрхэмсэг ноёнтон Кристиан Диорын эмэгтэйчүүд илүү элегант болгох туйлын хүсэл одоо ч өв залгамжлагчдаар нь дамжин үргэлжилж байна. Мэдрэмтгий, боловсон, хөгжөөнтэй гээд ямар ч зан араншинтай эмэгтэйд тохирох Dior-ийн үнэртэй ус заавал байдаг. Dior-ийн үнэртнүүд бүгд эзнийхээ оюун санаа, амьдрах хэв маягийг илэрхийлэхээр бүтээгддэг.
4. DFS Group LTD
Байгуулагдсан он : 1961
Үйл ажиллагаа: Олон улсын аялагчдад зориулсан худалдаа
www.dfs.com
DFS бол аялагчдад зориулсан дэлхийн шилдэг, тансаг зэрэглэлийн сүлжээ компани юм. Үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчдээ тохируулах уян хатан байдал, үргэлж шинэлэг консепц санал болгодог байдлаараа DFS салбартаа тэргүүлдэг. DFS-ийн сүлжээ 18 томоохон онгоцны буудалд байрладаг бөгөөд нийт 350 гаруй брэндтэй хамтарч ажилладаг.
Тансагуудын тансагтай танилцаад ямар мэдрэмж төрсөн бэ? Амбиц? Шунал? Атаархал?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top