Малайзад хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийг шийдэх шинэ нотолгоог дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Олон жилийн өмнө Малайзад амиа алдсан Шайрийбуугийн Алтантуяагийн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Харин түүний хэргийг шийдэгдэхэд нөлөөлөх шинэ нотолгоог дэлгэхээр болсон тухай Малайзийн хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

 Малайзын “Harakahdaily” сонины ахлах редактораар ажиллаж байсан сэтгүүлч маргааш Сахилга батын хорооны өмнө аллагын хэрэгт холбоотой этгээдийн тухай нотолгоогоо дэлгэнэ гэжээ. Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт холбоотой материалыг хуульч Тан Сри Сесил Абрамхам мэднэ гэжээ. “Harakahdaily” сонины гэрчийн мэдээлснээр хивсний худалдаачин Дийпак Жайкисантай 2012 оны сүүлээр ярилцлага хийж байхад энэ тухай олж мэдсэн гэжээ.

 Редакторын нотолгоо өмнө нь Ш.Алтантуяагийн хэргээр гэрчийн мэдүүлэг өгч байсан хоёр хуульчийн нотолгоог дахин батална гэж үзэж байна. Тэрээр Ш.Алтантуяагийн хэргийн хувийн мөрдөгчөөр ажилласан Баласубраманиам болон түүний зөвлөх хуульч Америк Сидхугийн нотолгоог дахин батална гэжээ.

 Баласубраманиам нь хэргийн тухай шинжилгээний анхны мэдүүлэгтээ Дэд Ерөнхий сайдын Датук Сери Нажиб Разак болон өөр олон хүнийг Алтантуяаг алсан хэрэгт буруутай хэмээн үзсэн билээ. Баласубраманиам 2008 оны 7 сарын гуравны өдөр хоёр дахь мэдүүлгээ өгөхдөө анхны мэдүүлгээ няцаасан юм. Тэрээр үл таних хүний сүрдүүлгэнд орсны улмаас Дэд Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой гэж гарын үсэг зурсан гэж мэдээлж байжээ.

Харин хивсний худалдаачин Дийпак Жайкисан нь өмнө нь Баласубраманиам энэ хэрэгт холбоотой өөр хоёр хүн мэдүүлэг өгөхийг сонсоод анхны мэдүүлгээ няцаахаар шийдсэн гэж ярьсан байна. Дийпак Жайкисан нь мөн Баласубраманиамд туслахаар ажиллаж байжээ. Гэвч хуульч Америк Сидху нь Баласубраманиамыг Дэд Ерөнхий сайд хэрэгт холбоогүй гэх няцаасан мэдүүлгийг хийх тушаалийг Нажиб Разак өөрөө явуулсан гэж ярьж байсан гэсэн байна. энэ бүх хэргийг хуульч Тан Сри Сесил Абрахам мэдэж байгаа гэсэн байна.

Мөрдөгч Баласубраманиам сайн дураараа цагаачлахаар яваад буцаж ирснийхээ дараа буюу 3 сарын 15-ны өдөр зүрхний шигдээсээр амиа алдсан байна. Түүний үхлийг чухал нотолгоог мэддэгийн улмаас хөнөөгдлөө гэж тус улсын хэвлэлүүд бичиж байжээ.

 Редактор энэ хэрэгт холбоотой нотолгоог дэлгэж буй тав дахь хүн болж байна.

 Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tergel(150.129.141.205) 2014 оны 11 сарын 18

Malaizuud manai orniig uchuuhen burai oron gej boddogoos ul toomsorloj bgaa yum.olon ulsiin shuuhed handaj boldoggui yumuu. er ni malaiziin zasagiin gazar heeli hahuulid urtsun balagtai uls shdee uchnuun yum bolloo ongots suursan oldoogui tsaanaas ni burhan nergej bhgui yum musalmaan shutlegtei uls uudluhgui hezee saihan ywj bsn yum daan baildaan salahgui

0  |  0
OUYN(205.206.129.74) 2014 оны 11 сарын 16

EN E HEREG HOTSTOI HEREG MANI NERT ORCNUULAGCN MALAIZIIN ULS TORCNDIIN ZOLIOS BOLLOO IIM SAIHAN OHINIIHOO AMIIG MALAIZIIN BOHIR ZASGIIN GAZRAAS NEHEY . MONGOLCNUUDAA NEG NEGNEE DEMJEY . MONGOL HOH TAMGAT MONGOL HYNEE HAIRALY

0  |  0
OUYN(205.206.129.74) 2014 оны 11 сарын 16

EN E HEREG HOTSTOI HEREG MANI NERT ORCNUULAGCN MALAIZIIN ULS TORCNDIIN ZOLIOS BOLLOO IIM SAIHAN OHINIIHOO AMIIG MALAIZIIN BOHIR ZASGIIN GAZRAAS NEHEY . MONGOLCNUUDAA NEG NEGNEE DEMJEY . MONGOL HOH TAMGAT MONGOL HYNEE HAIRALY

0  |  0
Top