АН ард түмний биш албан тушаалын төлөө гэдгийг Ч.Сайханбилэг дахин нотоллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

Ардчилсан нам энэ хоёр жилийн хугацаанд ард иргэдийнхээ өмнө нэр нүүрээ барж байна. Намын дарга, Ерөнхий  сайдын марафонд хичнээн булхай, хуйвалдаан болов гэдэг бидний нүдэн дээр ил байлаа. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад яг тохирох хүн гэж намын бүлгийн гишүүд саналаа өгсөн. Ард иргэд ч түүний талаар ам сайтай байж, одоо л нүдээ олсон томилгоо хийлээ гэцгээж байсан. Өнгөрсөн хэдэн хоногт онлайнаар санал асуулга явуулахад тэр бүгдийг Р.Амаржаргал бахархалтайгаар тэргүүлж байлаа. Гэтэл ганцхан өдрийн дотор хор найрагдаж, ард түмний итгэлийг хүлээсэн Р.Амаржаргал биш Ч.Сайханбилэгийг ҮЗХ-ны гишүүд дэмжчихлээ.

Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих нь нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй яг адил гэдгийг сөрөг намынхан ч тэр, хэвлэлийхэн ч тэр сануулсаар байсан.

Н.Алтанхуяг үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр УИХ дахь бусад гишүүдийн саналыг үл тоолоо. Тэдний санал юу ч биш болж, Н.Алтанхуяг З.Энхболдтой намын даргын суудлаар наймаа хийсэн нь хэний ч нүдэнд ил тод байлаа шүү. Ерөнхий сайдын сунгаа эхэлсэн эхний өдөр л “нуруулаг, царайлаг Ерөнхий сайд” гэсэн хачин PR эхэлж, газар аваагүй. Ч.Сайханбилэгт өөр рекламдах зүйл байсангүй юу гэмээр.

Ч.Сайханбилэг гурван ч удаа парламентын гишүүнээр сонгогдсон, олон ч агентлагт ажилласан. Гэхдээ түүний байгуулсан гавъяа юу билээ? Интернэт орчинд сайтуудын сэтгэгдлийг хаана, эс бөгөөс сэтгэгдэл бичихдээ заавал регистрийн дугаар, утас, гэрийн хаягаа бичих ёстой гэсэн хачин коммунист шаардлага тавьж, хэвлэлийнхнийг боогдуулж байсан нь хэн билээ? Шинэчлэлийн Засгийн газар төрийн эрхэнд гарснаасаа хойш “хянана”, “торгоно”, “хаана” гэж иргэдийг айлгасаар муу нэр зүүлээ. Тэгвэл Ч.Сайханбилэг ч үүнийг үргэлжлүүлэх нь тодорхой. Хэвлэлийнхэнд тэр бүр ярилцлага өгдөггүй, хаалттай нэгэн гэж түүнийг нэрлэдэг. Н.Алтанхуяг хийх, хийж байгаа зүйлээ олон нийтэд мэдээлдэг байсан. АН-ын “нээлттэй” гэсэн имижийг Ч.Сайханбилэг дордуулна уу гэхээс сайжруулна гэдэг итгэхэд хэцүү.

“Нуруулаг, царайлаг Ерөнхий сайд” гэсэн хачин PR эхэлж, газар аваагүй. Ч.Сайханбилэгт өөр рекламдах зүйл байсангүй юу гэмээр.

АН үнэхээр өөрчлөлт хийе ард, иргэдийнхээ амьдралыг өөрчилье гэсэн бол Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих шийдвэр гаргахгүй л байлаа. Ч.Сайханбилэг үнэхээр шинэчлэгч, өөрчлөгч байсан юм бол Н.Алтанхуягийг “халаасанд”, баруун гар нь байхдаа тэр өөрчлөлтөө хийхгүй яасан юм?  Иргэд ингэж асууж байна.

Өнгөрсөн хэдэн өдөр АН дотор болсон үйл явдал АН-ын төрөлх араншинг улам л тод харууллаа. АН ард түмний биш албан тушаалын төлөө л зүтгэцгээж байна. Эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал доройтсон үед өөрчлөлт хийхийн оронд Н.Алтанхуяг, З.Энхболд гэсэн хоёрхон хүний эрх ашгийн төлөө гараа өргөцгөөлөө.

Одоо Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох эсэхийг УИХ-ын гишүүд “шүүнэ”. Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр ҮЗХ-ны гишүүдийг гартаа оруулж чаддаг юм байж. Тэгвэл тэдний “хар” гар  Р.Амаржаргалыг дэмжсэн УИХ-ын бүлгийн гишүүдээ аргалж чадах эсэх нь олон зүйлийг харуулах биз.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 68 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Miki(172.9.230.84) 2025 оны 03 сарын 13

Yag uneniig ni olood bichjee , chamd amjilt husie , shudraga niigmiin tuluu MGL iin ard tumen temtseh bolno

1  |  0
зо(112.72.13.171) 2025 оны 03 сарын 13

тэр хоолойгоо шахаад орилж байсныг нь зурагтаар нэг цацчихгүйн байхдаа

1  |  0
bold(87.236.88.237) 2025 оны 03 сарын 13

Erguu tarhinii turaalnuud min ta nart taalagddag ym ern bnu.Hench baisan muulj baihii zugeer uursdu tend baihiigchin hen bolohgui geed bgaa chadahgui bol zugeer huleen zuvshuurch sur.

1  |  0
зочин(112.72.13.171) 2025 оны 03 сарын 13

оюу толгойн гэрээг баярцогт энэ 2 л үхэн хатан орилж хашгичиж байж батлуулсан биздээ. одоо хар. юун хишиг энэ тэр. газраа ухуулчаад өөрсдөө өрөнд орох гээд байгаан бишүү. жил болгон оюу толгойгоос хувь авдаг хүн гээ биздээ. бас л нэг хор найруулах биз

1  |  0
ЗАЙЛ(150.129.140.81) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ТЭНЭГ БАНДИ ДАЛД ОРООСОЙ ШАР УС ЦАРАЙЛЧИХААД ГАЙТАЙ ЮМАА. УЛС ОРНЫ АЖИЛ ГАЦААЖ ТОГЛОХ ГЭЭД ИЧИХ НҮҮРГҮЙ ЭЛИЙРЭЛ ЧИНЬ

1  |  0
Eh oronch(98.248.219.23) 2025 оны 03 сарын 13

Hujaagiin ur udam Mongolchuudiin tuluu huruugaa ch hudulguhgui n” oilgomjtoi shuu dee!

1  |  0
зочин(202.70.41.3) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын гишүүд санл өгөхдөө их бодолтой өгөх хэрэгтэй.Энэ АН шиг бөөлжсөн бөөлжсөө битгий долоогоосой билээ.Нэг бол АН-йг цөөнхи болгочих хэрэгтэй.ЕС-дад заавал АН-с сонгох хэрэгтэй юмуу.Бие даан нэр дэвшсэн хүмүүс байна шүү дээ. Ард түмнийхээ төлөө л сонгох нь зүйтэй гэж бодож байна.АН-р яах юм бэ? наадуул чинь хор найруулж сурчихсан луйварчид байхгүй юу даа.

1  |  0
зочин(202.70.41.3) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг ерөнхий сайд хийж чадахгүй боловуу?Хувийн эрх ашгийн төлөө явсан хүн шүү дээ.Харин Амаржаргал бол ерөнхий сайд хийж чадна.Урьд нь хийж байсан хүн туршлагатай л байгаа.Ер нь энэ АН нам биш болсон юм бишүү.Бас л идэж уусан хүмүүс ард түмнээ хэзээч бодохгүй улсууд байгаа юм.

1  |  0
з(103.229.122.35) 2025 оны 03 сарын 13

монголын төр мөхөх аюул дэгдэж байна. Ардчилсан нам ахиж төрийн өндөрт гарахгүй нам арчигдлаа.

1  |  0
Зочин(150.129.141.34) 2025 оны 03 сарын 13

МАНАН хөгжлийн банкийг хувааж идэх гэсэн бүтэлгүй болчоод ардын тархийг угааж байна уу

1  |  0
zochin(150.129.142.95) 2025 оны 03 сарын 13

Дахиж энэ намд хэзээ ч саналаа өгөхгүй. Сайхан(бийлэг)жүү гомдоолоодоо ард түмнэ.

1  |  0
goss(103.229.122.95) 2025 оны 03 сарын 13

AN-iinhan 2 r eelj n hoolondoo orloo doo. 2012 ond AN d sanalaa ugsum humuus bugd mudakuud

1  |  0
ard(150.129.140.31) 2025 оны 03 сарын 13

Ard tumen teneg bish shuu! AN suudliin toloo lobodoj bnshuudee. Nemegdehuunii bairiig solihod niilberiin chanar oorchlogdohgui shuudee. Altanhuyag =Saihanbileg

1  |  0
zochin(150.129.143.83) 2025 оны 03 сарын 13

altanhuyag saihanbileg 2-n ylgaa bgaaa yumuu daa ahiad ogtsoruulah heregtei muu hogiin amitad end bh hereg bgaa yumuu

1  |  0
irgen(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

2016 irne ee. MAN sunuh bolnoo. Ha ha. Ard tymen gej baidag yum uu. 76 l baidag bich uu

1  |  0
Zochin(150.129.143.151) 2025 оны 03 сарын 13

2016 irne ee gaigui . АН ter ued amaa barinaa.

1  |  0
mongol (182.160.34.51) 2025 оны 03 сарын 13

Ta nar hiij chadahgvigees hoish zvgeer l omhii amaa hamhiach ene saitch gesen

1  |  0
ардууд(103.229.120.21) 2025 оны 03 сарын 13

Ойлгомжтой шдээ Алтанхуяаг Сайхвнбилэгт, чи Дэнзэнг хамгапл оронд нь еренхий сайдад томилоно гэж наймаалцсан бгаа шдээ нэмэгдэхууний байрыг солиход нийлбэрийн дун хэвээрээ гэж энэдээ гэхдээ ард тумэн чинь тэнэгууд биш шуу

1  |  0
Unen(112.72.13.46) 2025 оны 03 сарын 13

Youniix n tsarailag bdg youm bee, yntaj yntaj bosson amitan shig bultsiij urviisun youm. Tegeed ch Saixanbileg shig xun erunxii said bitgii xel UIX-d baix shaardlaga baina yy...

1  |  0
Derem.(71.30.20.177) 2025 оны 03 сарын 13

Ene Z.Enhbold gej chono nydelchiheed sain horchin bnaa! Hynii muuhai arildagggyi gedeg ynen yum .

1  |  0
boldoo(122.201.21.18) 2025 оны 03 сарын 13

Эцсийн эцэс Алтанхуяг л ямар хүн бэ,ямар худалч эх оронч гэдгийг баталлаа.

1  |  0
Zochin(112.72.13.209) 2025 оны 03 сарын 13

Chadshgyi gedgee medeed uhamsraaraa tatgalzval ard bidnii talsrhliih hyleene dee.smarjargald buuj uguuch!!!!!

1  |  0
zochin(202.179.0.238) 2025 оны 03 сарын 13

Altangadasiin baliar yumnuudiig jagsaaj baigaad buudah yumsan AN bish Altangadas Nam yum baina l doo manai Mongolchuud hezeech evtei baij chaddagui hamgiin hogiin ulsuud gutarch bna

1  |  0
zochin(202.179.0.238) 2025 оны 03 сарын 13

Altangadasiin baliar yumnuudiig jagsaaj baigaad buudah yumsan AN bish Altangadas Nam yum baina l doo manai Mongolchuud hezeech evtei baij chaddagui hamgiin hogiin ulsuud gutarch bna

1  |  0
мхмрам(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

ёстой хэрэг алга 2016 он бушуу болоосой

1  |  0
мхмрам(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

ёстой хэрэг алга 2016 он бушуу болоосой

1  |  0
hh(150.129.142.72) 2025 оны 03 сарын 13

utgagui , mongol ulsiin tuluu zutgeh zurh zorig iim hund baihgui, harah tsarainii hor hutgagch.

1  |  0
зочин(202.21.106.161) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг АН-ыг Түгжилдэж байна. баас хатсанч үмхий нь арилдаггүй

1  |  0
ss(202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

ard tumnee bodoosoi, khuvi khunii saikhan, nuruulag ni ard bidend yunii khamaa ve ene saikhan zaluu neree tataasai

1  |  0
зочин(202.179.27.182) 2025 оны 03 сарын 13

АН улс орныг удирдаж огт чадахгүй юм байна аа, төр барих гэж оролдох болгонд хямралд орж эдийн засаг унаж балрах юм аа, АН -ыг ингээд сонгоод улс орноо унагааж байж болохгүй байх аа

1  |  0
Dima(62.77.222.114) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэгээс асуух асуулт байна...Тa MCS-ээс ямар нэгэн хувьцаа эзэмшдэг үү? Тa Баярцогттой маш сайн андын хувьд Оюу-Толгойгоос мөнгө авч байсан уу? Оюу-Толгойн гэрээний тухай та яагаад юу ч дуугардаггуй вэ?

1  |  0
okooo(122.201.21.132) 2025 оны 03 сарын 13

Yag unen bichsen bna.

1  |  0
зочин(103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг ЕС болж АН 1016 онд ялагдах шатандаа орлоодоо. Уг нь Амаржаргалыг тавиад 2016 ондоо бэлдсэн бол хамгийн зөв хувилбар байсан юм. Албан тушаалын төлөө бүгд улайрч байна даа.

1  |  0
sara(223.62.162.28) 2025 оны 03 сарын 13

Amarjargal said bolson bol AH iin nuur tsarai arai oor haragdah blaa saihanbileg said bolj sanaa zowson ard tumen yaltai bilee saihanbileg zaluu hun ichih heregei

1  |  0
зочин(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

Амаржаргал азгуй баагий. Олонхийн санал авч чадсан тэгээд болчих бсан. Тэгэхээр хор мор гээд яриад бх шаардлага байхгуй ээ.

1  |  0
Иргэн(112.72.13.73) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан нам төр барих болгонд, Монголын төр тогтворгүйтэж, Монгол орныг самраад хамаг улсыг баллаж хаях юмаа.

1  |  0
Ardchilal(150.129.142.59) 2025 оны 03 сарын 13

Ardchilsan nam ni ardchilsan gedeg ugiin utgiigaldagduulj bn doo. Ene nam ni iim uildel xiixeer busad namuud ni yax bolj bnaa

1  |  0
Zochin(103.26.192.146) 2025 оны 03 сарын 13

Za bid nar Saikhanbilgiin undur nuruu saikhan tsaraig n” olon ulsad zarj idej uls ornoo khugjyylekh yum bna doo. :))

1  |  0
Ардын хүү(112.72.13.107) 2025 оны 03 сарын 13

Алтан гадасынхан их баяжаад байгаа шүү дээ

1  |  0
Хэн ч бсан яадын!(150.129.143.155) 2025 оны 03 сарын 13

Яадын тэр муу Амаржаргалаар яадын. Цагтаа дэмждэг л бсан харин одоо бол үгүй. Ямар хүнийг нь мэдэхгүй бна. Сайханбилэг ЕС болсон нь хавьгүй дээр. Одоо үед бидэнд шинэ залуу эрч хүчтэй төрийн тэргүүн хэрэгтэй. Энэ юугаа чаддын гээл бхын. Хэн анхнаасаа чаддаг төрдийн? Тэнэгтээрэй.

1  |  0
Tuya(112.72.13.196) 2025 оны 03 сарын 13

Setguulche ta yagaad muu amlaad bga ym be? Mongol hun amni bilegees ashdin beleg gedeg shude.amarjargalig ard tumen demjle gd ta uuruu zohiogood bga ym bishu!ard tumni umnuus yrih erhig hen tand uguvu?AN.n zasgig ajilluulad daraa ni neg mur dun tavya.

1  |  0
zochin(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

saihanbileg yu hiij chadah ym be AN nam neg moson alga bolj bgaa ni ene,ooroo oorsdiigoo ustagvaa!

1  |  0
Tugjil Enhbold(91.231.169.123) 2025 оны 03 сарын 13

Tugjil Enhboldiig ogtsoruulahgui bol turiin albiig zahiin baraa shig hoorondoo naimaaltsdag zavaan ue tadrahgui nee

1  |  0
зочин(163.22.18.74) 2025 оны 03 сарын 13

алтанхуягын өөрийнхөө бөгсийн хамгаалах гэсэн арьчаагүй сонголт нь намын даргаар ерөнхий сайдыг наймаалах байлаа гэж. алтанхуягын уянгын халил, энболдтой хийсэн тохирооны хүчинд сайханбилэг гарч ирэх шив. гэхдээ сайханбилэг алтанхуягын дуусаагүй үргэлжлэл энэ нөхөр эцсээ хүртэл алтанхуягынхаа утсан хүүхэлтэй нь байх нь тодорхой. эдийн засаг, улс төр, авилгалын хэрэгт ямар ч салхи орохгүйгээр 16 онтой золгох нь тодорхой боллоо. алтахуяг ч гэхдээ өөр сонголтгүй байхдоо угаасаа намын даргатай үлдлээ ч дээлээ нөмрөнө дээрээс нь 12 сард хийх намын хурлаар хусагдах нь тодорхой. хаашдаа ээдчихсэн сүү

1  |  0
ttt(112.72.13.75) 2025 оны 03 сарын 13

AN-n UZH gdg chn AN bish bh

1  |  0
bataa(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

16 ond l songoltoo zow hiigeerei ard tvmen mini dee

1  |  0
zochin(27.123.215.222) 2025 оны 03 сарын 13

Zailaach bugdeeree...erunhiilugchteiguu hamt zail

1  |  0
Bi (98.213.4.78) 2025 оны 03 сарын 13

Ger tei sanal neg baina, Saikhanbileg deeree.

1  |  0
ger(150.129.141.164) 2025 оны 03 сарын 13

Saihanilegiig tavisan deer,Amarjargal ugaasaa baisan ,urd ni hiij chadaagui zuilee odoo hiine gej yarij baisan ,eronhii said tegdeg alban tushaal bish shuu dee,nen emzeg ued eronhii said baih daa unendee goid jum hiigeegui,Ardchialaliin eronhii said naraas Altanhuyag ,Enkhsaihan 2 ajlaa sain hiisen ni hend ch il shuu dee,Ooroo oorsdiigoo unagaadag Ardchilsan nam gej baih uu ,odoo ch oi toind orohgui bna daa,Moriin hotolboroo ug ni tohiroood l batalsan baimaar ergej butsaad baidagaas ediin hyamarch.am dollar osoj,horongo oruulalt zogsson,

1  |  0
zochin(202.70.43.18) 2025 оны 03 сарын 13

UIH dahi namiin bulgees Amarjargaliig demjsniig namiin tohiroltsoogoor saihanbilgiig gargaj uzh demjlee Amarjargaliig mass demjsen eereer helvel saituudiin sudalgaagaar bugded ni terguulj baisan Ingeed onlain sudalgaag uguisgej ediin zasgiin talaar A chgui huniig ulsaa hyanralaas gargana gej bodoj bainauu Deer ni huuchin saiduudaa uldeeh genee unasan l bol unasan baih es zuitei bai

1  |  0
iiiishshshsh(117.16.43.18) 2025 оны 03 сарын 13

Ч.Сайханбилэгээр солих нь нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй geed baij bgaa bizdee naana chini ingej solih bsan yum bol uhsnee hiij Altanhuyagiig ogtsruulsan yum? Uur tomilgoo hiisen ni deer

1  |  0
azz(124.158.94.42) 2025 оны 03 сарын 13

tor zasagar toglohoo bolij vz ardchilsan namiinhan mini zailj vz ta nar

1  |  0
Партизан(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

Яавч болгож болохгүй ёстой хагралын үүдийг нээнэ шүү дээ

1  |  0
ччччччччч(103.9.90.195) 2025 оны 03 сарын 13

солонгосоос копьютерийн сэг оруулж ирж монголын ард түмэнд шахсан живүүн бисдаа да чи

1  |  0
зочин(124.158.124.156) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг ямар нэгэн нам пракцаас сонгогдоогүй ҮЗХ-оос сонгогдсон болохоор юунд нь маргах билээ одоо бушуухан ажилд нь оруулах л хэрэгтэй байна ингээд л сандал суудал том жижиггүй сөргөлдөөд байх юм бол бйадал бүр л дордох гээд байгаа юм шиг санагдах юм

1  |  0
irgen(202.131.231.250) 2025 оны 03 сарын 13

negent garsan huniiga demj ee Tehgui bol dahiad l dajin Ard tumeh huleej tewchihgui shuu

1  |  0
Close menu