Хуулийн цоорхойгоор шийтгэх нь ариун явдал уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Сүүлийн өдрүүдэд татварынхныг тойрсон дуулиан шуугиан олны анхаарлыг татаж, тэр хэрээрээ татварын албанд ажилладаг хүн болгоныг л шахуу олон нийт үзэн ядаж байх шиг. Ойгүй их мөнгөөр өөрсдийгөө урамшуулж л гэнэ, олон нийтийн хөрөнгөнөөс хулгайллаа л гэнэ. Олиггүй муусайн юмнууд бидний татварыг мөнгийг идчихлээ, одоо тэгээд тэднийг шийтгэвэл таарна л гэнэ. Олныг хамарсан энэ түрхрээн хүчээ авч, төр засгийн чихэнд хүрч чаджээ.

Тиймээс ард иргэдээс хураасан татвараас амин хувиа борлуулж, шагнал урамшуулал авсан  татварын байцаагчдийг АТГ-аас шалгаж эхэлсэн юм байх. Тэр дундаа улстөрийн халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед УИХ-ын дарга тун ч оновчтой шийдвэр гаргаж, тэрхүү шагнал урамшууллыг авсан эздээр нь буцаан төлүүлэх шийдвэр гаргаж чадсанаар олон нийтэд таалагдаж эхэлжээ. Тодруулбал, аймаг, дүүргийн Засаг дарга, татварын хэлсийн даргатай үр дүнгийг гэрээ байгуулж, урамшуулал олгосон болох нь саяхан тодорхой болсон тул Төсвийн тухай болон Татварын хуулиудыг зөрчиж байгаа тул УИХ-ын даргын чиглүүлсэнээр Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт үүрэг, чиглэл өгсөн байна. Энэ дагуу татварынхан өөрсдөдөө өгсөн урамшууллаа төрийн санд буцаан төвлөрүүлж, урамшуулал авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ.

Төр засаг ийм популист шийдвэр гаргаж болно гэж үү. Нийгмийн нэг хэсэгт таалагдахын тулд нөгөө хэсгийг хохирооно гэдэг байж болох зүйл үү.

Би татварын албанд ажилладаггүй, тэр ч байтугай татвар төлөхдөө дургүйхэн байдаг олон нийтийн нэг. Гэхдээ татварынхны авсан шагналыг буцаах болсныг харин ч дэмжихгүй байна. Ингэлээ гээд намайг элдвээр зүхэх хэрэггүй. Тийм хууль, дүрэм, журам байсан болохоор л тэд тэрхүү шагнал урамшууллыг авсан байж таарна. Тэр дагуу ажлаа хийсэн жирийн албан хаагчдад эргээд ийм дааж давшгүй шийтгэл ногдуулна гэдэг байж боломгүй асуудал. Энэ бол шууд дээрэм. Одоо тэр мөнгө жирийн ажлаа хийж явсан байцаагчийн аль нэг дансанд хадгалаатай байгаа болов уу. Үгүй л болов уу гэж би хувьдаа таамаглаж байна. Өдийд орон сууц болгох нь болгож, ор дэр болгох нь болгож үрээд дууссан нь лавтай. Үнэндээ олсон бүхнээ өр ширэнд өгч, өглөг авлагад барьцаалж байгаа нь өнөөгийн монголчуудын нийтлэг дүр төрх шүү дээ.

Би татварын албанд ажилладаггүй, тэр ч байтугай татвар төлөхдөө дургүйхэн байдаг олон нийтийн нэг. Гэхдээ татварынхны авсан шагналыг буцаах болсныг харин ч дэмжихгүй байна

Нөгөөтэйгүүр энэ дүрэм журам аль 2006 оноос мөрдөгдөж эхэлжээ. Тухайн үед алба хашиж байсан хүмүүс одоо татварын албанд байхгүй. Халагдах нь халагдаж, баригдах нь баригдаж, солигдох нь солигдчихсон. Халагдаж, солигдсон хүмүүсээс тухайн үед авсан урамшууллыг нь буцааж төлүүлэх үү. Эсвэл одоо ажиллаж байгаа хүмүүсийн хохь болоод авсан урамшууллаа буцааж төлөх үү. Нэгэнт ийм шийдвэр гаргасан л бол энэ дүрэм журам хэрэгжиж эхэлсэн цагаас л урамшуулал авч байсан бүх хүмүүст ижилхэн шийтгэл ногдуулах нь шударга ёсонд нийцэх биз. Энэ бүхнийг судалж үзэлгүй, харгалзаж бодолгүй ийм хөнгөн хуумгай шийдвэрийг Төр гаргаж байна. Төр ч гэж дээ, төрийн эрх барьж байгаа албан тушаалтнууд гаргаж байгаа нь ариун явдал уу?  Өнөөдөр та бүхэн муусайн татварынхан больж гэж алгаа ташиж байж болно. Тэгвэл ийм байж боломгүй шийдвэр дахин дахин давтагдаад эхэлбэл яах вэ. Яг ийм шийдвэр танд тулгарвал яах бол. Асуудлын гол нь энд л байгаа юм.

Түүний оронд гажигтай байсан хууль журмаа шинэчлээд түүнийхээ дагуу асуудлыг шийдэх нь зөв гарц байх. Өөртөө ашигтай байлгахын тулд өрөөлийг хөлдөө чирсэн дүрэм журам баталсан эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх нь зүй биш үү.

Харин ажлаа хийгээд нэгэнт мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу явчихсан хүмүүсийг хуулийн цоорхойгоор шийтгэж болох уу? Энэ нь хууль зүйт төр байгуулна гэсэн зорилготой нийцэж байгаа юм уу гэж асуумаар байна.

 Ш.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганзоо(202.21.112.246) 2014 оны 11 сарын 19

зүгээр ажилаа хийгээд цалингаа аваад, шагнал урамшууллаас татгалзах иргэний зориг байгаагүйн чинь шийтгэл гэж бодож байна. зөв зүйл бид татварын байцаагчыг урамшуулах гэж татвар төлдөггүйг анхаарах хэрэгтэй байсан юм. ял өгөх хэрэгтэй.

0  |  0
Negen(27.123.214.110) 2014 оны 11 сарын 18

Bas tsalin ugdug yum uu gedeg biz de? Deer n heden terbumaar oorsdiigoo shagnaal.. zuv shde, tatvaryhan gej avilgal guigchid gej bugd medne.

0  |  0
chuka(182.160.37.155) 2014 оны 11 сарын 18

tor orshivoos tatvar orshino jiriin l bidnii neg huuliar l ajildag ajilchid negent avsan shagnaliig bucaan tolno gedeg buruu gej bodoj baina tegsenees avilga avj baigaa hvmvvstei temsheech

0  |  0
Top