Н.Алтанхуяг МАН-ын үнэлэмжийг өсгөчихлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Монголын улс төрийн тайзан дээр өнөөдөр МАН-ыг урьж байна. Тэднийг Засагт хамтраач ээ гэсэн заллага ирж, МАН-ын улс төрчид дотроо дуртай ч гаднаа бол тунирхаж ичингүйрсэн хүүхэд шиг ааш аяг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, үнэд орж байгаа хэрэг. Хойшхи хоёр жил шахамын хугацаанд Засаг тогтвортой байх ганц баталгаа нь МАН болчихоод байна.

Тэд сөрөг хүчин болсноосоо хойш хамгийн том операциа амжилттай хэрэгжүүлж  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж чадлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "UBS" телевизээр залуустай уулзах үеэрээ “МАН маш сайн тооцож байж Засгийн газрыг огцруулсан. Уг нь Монголд ашиггүй бол Ардын намд ашиггүй л байхгүй юу даа” гээд хэлчихнэ билээ.  Үнэхээр энэ огцруулалт цагаа олоогүй байснаас гадна МАН-д  Засагт эвсэх боломжоос өөр юу авчирахыг хэлэхэд бэрх.  Ямартай ч ам нээх бүрдээ сөрөг хүчнээ доош нь хийдэг Н.Алтанхуягаас зүгээр “өшөө авсан” хэрэг биш байсныг улс төрийн өнөөгийн дүр төрх харуулж байна. Үүний цаана Засагт хамтрах гэсэн холын санаа, ойрын алхам байсан болж таарав. УИХ дахь МАН-ын  бүлгийн ахлагч  урьд нь засагт хамтрахгүй гэдгээ удаа дараа итгэл төгс мэдэгдэж байсан.  Харин яг одоогоор бол “Улсаа бодвол Засагт хамтрамаар байна. Намаа бодвол эвсмээргүй байна”  гэж ичингүйрч  байна. Ингэж тунирхаж, санаагаа цээжний цаана нууснаараа үнэ цэнээ илэрхийлж байх шиг. Юу ч гэж ойлгомоор юм бэ дээ, бүү мэд. Хэрэв Засагт хамтрахгүй бол улсаа бодохгүй гэсэн үг ч юм шиг. Аль эсвэл МАН засагт орж байж л энэ улс орон өндийж сэхнэ гэсэн санаа  юм уу.

Уулын бугыг хараад унасан морио орхив гэгчээр МАН-тай хамтарвал дөрвөн жил дөрөө харшуулна гэсэн “Шударга ёс” бүлгийн дуу хоолой төдийчинээ бүдгэрнэ.

Одоо бодоход МАНАН-гийн симфони бүр эртээс эгшиглэж эхэлжээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хамтран Б.Анужингийн телевизийн нэвтрүүлэгт орж баахан улс төр ярив даа. Тэр бол нийгмийн сэтгэхүйг МАНАН-г хүлээн авахад дасгах анхны хувилбар байж таарав. Тэдний энэ тооцооноос харин Ерөнхий сайд нь төөрчих шиг боллоо.  Алтанхуягаас хариугаа  нэхэх тэдний төлөвлөгөөгөөр бол хамтарсан Засгийн газрын тэргүүн нь  Х.Баттулга, аль эсвэл Р.Амаржаргал  хоёрын хэн нэг нь болох  магадлал түлхүү байсан байх учиртай. Улс төр гэдэг угаасаа  урвалтаар дүүрэн, тэдний санаагаар болсонгүй. Түүнээс гадна эрх баригч хүчний дунд ч хамтарсан Засгийн газрыг дэмжигчид нэг бус бий. Тэдний нэг төлөөлөл болох С.Баярцогт бүр анхнаасаа Эв нэгдлийн Засгийн газрын тухай байн байн сануулдаг. Иймэрхүү хандлага санаа бодол цухалзах бүрд МАН-ын  Засагт  хамтрах холын санааг ойртуулсаар ирсэн.  Энэ нь МАН-ыг анхнаасаа Засгийн  гадна, хаалганы цаана  үлдээсэн  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах итгэл магадлалыг нь тэр хэрээр бататгалаа.

Н.Алтанхуяг  Ерөнхий сайд, намын дарга ч үгүй үлдэж нэг мөр “шар”-аа шувтлуулснаар  сөрөг хүчнийхээ тавьсан занганд орчихлоо. Ингэснээр тэр өөрийнх нь хэлсэнчлэн “Монголын нийгэм дэх нэг намын олон жилийн нөлөөллийг бууруулахын тулд МАН-тай эвсэхээс анхнаасаа татгалзаж, тойргийн гадна үлдээсэн”-ийхээ хариуг хүртлээ.  Харамсалтай нь тэр сөрөг хүчнийхээ үнэлэмжийг энэ ялагдлаараа өсгөчихөөд явж байна.

П.Булган     

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.170) 2014 оны 11 сарын 22

Улс төрийн шийдэл бол олон янз л байна шүү дээ. МАН засагт орох нь бас нэг хувилбар. Ерөнхийлөгчийн залууст хэлсэн үг нь харин таалагдсангүй.

0  |  0
ЗОЧИН(202.55.191.76) 2014 оны 11 сарын 19

АРДЧИЛСАН НАМ БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ, ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ ЧАДАЛГҮЙ БААХАН ДУР ЗОРГООРОО АВИРЛААД, ХУУЛЬ ЗӨРЧӨӨД САМУУРУУЛЖ БҮР ДАМПУУРУУЛДАГ. ТЭГЭЭД АЛДААГ НЬ УГААСАА МАН ЗАСЧ, БААСЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ ИРСЭН. ОДОО АЛТАНХУЯГ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ТАРЬСАН БАЛГИЙГ МАН ЗАСАГТ ОРЖ БАЙЖ Л ЗАЛРУУЛЖ УРУУДАЖ, ДОРИОТЛООС УЛС ОРНОО ТАТАЖ ГАРГАХ АЧААНЫ ХҮНДИЙГ ҮҮРЭХ НЬ ГАРЦААГҮЙ БОЛЛОО.

0  |  0
n(103.9.91.98) 2014 оны 11 сарын 19

hehe Altanhuyag bish, tuunii zasgiig unagasan nuhduud MAN-nii unelemjiig usgusun

0  |  0
hun(103.229.122.170) 2014 оны 11 сарын 19

hehe saihan shaadag gar uu ugui yu unaj yavaa huntei tevrelddeg teneg gar baina uu mal aa AN suirsen

0  |  0
Зочин(202.126.89.176) 2014 оны 11 сарын 18

МАНАН байгуулах тохиролцоо хэдийнээс яваад байгаа сураг байсан. Гэхдээ хэн ч, аль ч нам байлаа гээд улс орны байдал ойрын жилдээ лав дээшлэхгүй байх. Тэгэхээр нам АН-тай дэмийн эвсэнж энэ ялаас хуваалцахаас татгалзаж мэдэх юм

0  |  0
zochin(180.235.185.147) 2014 оны 11 сарын 18

ali ch nam yalj baisan ch busdiigaa heterhii muulj dooshoo hiih ni yamar hor honoolteig altanhyag haruullaa. Ingej dooshoo hiij muulj baisnaas zob ugiig ni demjeejd buruu ugiig ni uldeegeed haaya ugiig ni sonsood yabah baisan yum barag 1 jil hurald sanal gargah ch erhgyi baisan bizde

0  |  0
Zochin (202.179.11.58) 2014 оны 11 сарын 18

Huchtei surug huchin heveeree baigig chin setgeleesee husie

0  |  0
zochin(202.179.11.58) 2014 оны 11 сарын 18

AN -tai Bitgii hamtraaraai. guij bn

0  |  0
хандсүрэн(182.160.4.222) 2014 оны 11 сарын 18

Баяртсайхан бол ёстой болж байна аа

0  |  0
л(202.179.22.44) 2014 оны 11 сарын 18

Алтанхуягаас эртхэн улс орноо салгаж авсандаа баяртай байна

0  |  0
Top