Хятадын интернэт худалдааны хамгийн том сайт alibaba.com-д Монголд газар худалдана гэсэн зар хэд хэдээр байна. Олон улсын хэрэглэгчид энэ сайтад газар, үл хөдлөх хөрөнгөө худалдаалах зар их тавьсан байдаг. Гэвч манай улсын хувьд ийм зар тавих нөхцөл байхгүй гэж хэлж болно. Учир нь Монгол Улсад гадаадын иргэн газар худалдан авах, эзэмших хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа. Хамгийн сүүлд газрын тухай хуулийн төслөөр гадаадын иргэнд зуун жил түрээслүүлсэний дараа эзэмших эрхийг өгч болно гэсэн заалт ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэтэл Монголд газар зарна гэсэн зарууд гадны сайтаар яваад, бүр өдөр болгон шинэчлэгдэж байгаа нь хэн, ямар зорилгоор, ямар хууль дүрмийн дагуу гадныханд газар худалдаалах гээд байна вэ гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна. Ингээд Alibaba.com-оор явж байгаа хоёр зарыг орчуулан уншигч танд сонирхуулья.
1. “Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн ойролцоо байрлах газар зарна. Энэ газар нь Монгол Улсын Засийн газраас явуулж буй дахин төлөвлөлтөд хамрагдсан болно. 1400 м.кв энэ талбайг ямар ч зорилгоор ашиглаж болно. Газар 380 вольтийн эрчим хүчинд холбогдсон, төв халаалтын болон усны системтэй, хотын төвөөс 60 метрийн зайд оршино” гэжээ. Үнэ нь 450 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр 850 сая төгрөг болох аж.
2. “6.4 га газрыг зарна. Энэ төсөл санхүүгийн бэрхшээлтэй тулгарч зогссон тул зарахаар шийдсэн. Төсөл нийт 6.4 га талбайтай, дутуу баригдсан буюу 60 хувийн гүйцэтгэлтэй 4 ширхэг тансаг зэрэглэлийн орон сууцны барилга, бага хэмжээний барилгын материал, тоног төхөөрөмжтэй бөгөөд нийт талбайн 20 хувьд нь дээрх барилгууд баригдсан. Худалдан авагч төслийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Худалдагч нь 20 тэрбум төгрөг буюу 10989000 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд тохиролцоо хийх боломжтой” гэжээ.
Бид энэхүү хоёр зарын дагуу судалж үзтэл дээрх 6.4 га газар зарна гэсэн нь “Беверли Хиллс Виллас” барилгын эзэд байв. Хан-Уул дүүрэгт баригдаж буй энэхүү барилгыг “Говийн од” ХХК болон “Америк, Монголын хамтын ажиллагааны худалдаа” гэсэн байгууллага барьж байгаа аж.
1400 м.кв, 6.4 га гэдэг асар том хэмжээний газар билээ. Монгол хүн өөрийн эзэмших ёстой 0.7 га газраа авч чадахгүй байхад хотын төвд ийм том газрыг гадаадын иргэнд өмчлүүлнэ гэдэг юу гэсэн үг вэ? Бүр ямар ч зорилгоор ашиглаж болно шүү. Цаашлаад, арай хөшигний цаана гадныхан газар өмчилдөг болоод ийм зар тавьсан юм болов уу гэж хар төрлөө. Хөшигний цаана гэдэг нь Монголын ямар ч энгийн иргэн ийм том хэмжээний газар өмчлөхгүй нь ойлгомжтой юм. Тийм болохоор бид асуудлыг тодруулахаар зар дээр тавигдсан дугаарууд руу залгахад бүх утас нь холбогдох боломжгүй байлаа.
Ямар ч байсан бид ийм зар гадаадын сайтаар яваад байгааг олон нийтийн сонорт хүргэлээ. Энэ нь ямар нэгэн хэмжээгээр хууль зөрчсөн үйлдэл бол холбогдох байгууллагууд нь шалгаж, зохих арга хэмжээг авна биз.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 6 )
Худалдагдаад тагнуул нь шахуу болсон монгол эцсийн үр дагавар нь ямар байх талаар сэтгэл нь өвдөхгүй зөвхөн өнөөгийн өөрсдийн цаг зуурын эрх ашгийг хараад улс орныхоо нууц мэдээлэлээ гадаадынханд өгдөг тухай чих дэлссэн юм байна. \nМонголын чухал мэдээлэлүүдийг Хятадад худалддаг гар хөлүүд байгаа болоод л Хятадууд монголд дур зоргоороо аашилж байгаа. Бичиг баримт дээр гардан ажилладаг нөхдүүдээс но гарна шүү. МАН ба АН 2 л эрх барьж олон жил боллоо. Эцсийн эцэст эх орон газар нутаг тусгаар тогтнолоо хамгаалах бодлого дээр бат зогсохгүй юм бол Төр засгийн эрх мэдлийг юунд зориулах гэж авна вэ?
AN -n luivarchid l bxdaa
Xyjaa nar bidnii yaxiig xarj doromjilj baij medex, esbel uudgyi ex ornoosoo yrbagch erx byxii nyyts gemt xergetnyydiin xiij baigaa ajil
Erh buhii humuusiin uildel bolohoos jiriin irged bish shuu. AN. MAN-nii nuhduud shuu dee.
Ер нь энэ хууль зөрчөөд байгаа танил талтай Монголчуудад хатуу арга хэмжээ авахгүй бол МОНГОЛ УЛСЫГ МОНГОЛ ХҮН Л ЗАРЖ, ҮРЖ ХАЯЧИХААД ГАДАГШААГАА ЗУГТААД БАЙГАА.
Davartsan garuud bn.Xuuli tsagdaagiinxan darui olj togtoox xeregtei.