Нүүрс олборлогч томоохон компаниудын хувьцааны ханш унажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

Нүүрсний ханш 2011 оны дунд үеэс огцом унаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа сулрах боллоо. Тухайлбал он гарсаар “Mongolian Mining Corporation"-ийн хувьцааны ханш 40 орчим хувиар унаад байгаа ажээ.  Мөн “Mongolia Energy Corporation"-ийн хувьцааны ханш энэ онд 25 хувиар буурсан байна. Тус компани наймдугаар сард олборлолтоо сэргээсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш нь өссөн ч  ийнхүү эргэн унав.  Харин “SouthGobi Resources"-ийн зах зээлийн үнэлгээ энэ онд 40 орчим хувиар унаад байгаа аж. Үүнээс гадна Монгол Улсын нүүрсний гол худалдан авагч “Winsway Enterprises"-ийн үнэлгээ 25 хувиар буурчээ.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top