“Чингис хаан” тамхинаас эхлээд ХХК хүртэл олон улсад Чингис хааны нэрийг ашиглаж буй бизнесүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Өнөөдөр Монголын их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жилийн ой тохиож байна. Энэ өдрөөр олон нийтэд хамгийн их хөндөгддөг сэдвүүдийн нэг бол Чингис хааны нэр, зургийг хэн хүссэн нь ашиглах явдал билээ.

Манай улсад Чингис хаан нэртэй, түүний нэрийг сайн муугаар гаргаж буй олон зүлй бий. “Хар Чингис”, “Шар Чингис”, “Морьтой Чингис”, “Сүүн Чингис” нэртэй сархадууд, түүнийг даруулж уух энергийн ундаа мөн л “Чингис”. Чингисийн талбай, Чингис хот, Чингис хаан нисэх онгоцны буудал, Чингис хаан хамтлаг, Чингисийн академи, Чингис хаан банк, Чингис хаан буяны сан, “Чингис СООСА” болон “Чингис хаан” дээд сургууль, “Чингис хаан” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гээд бараг бүхий л салбарт энэ нэр байгаа.

Энэхүү эмх замбараагүй байдлыг хуульчилах хэд хэдэн санаачилга гарсан ч одоо хүртэл дэмжигдээгүй байгаа. Нөгөө талаас Монголд Чингис хааны нэр, зургийг ашиглах тухай хууль батлагдлаа ч олон улсад их хааны нэрийг хэн өмчлөх вэ? гэсэн асуудал гарч ирнэ.

Zindaa.mn сайт олон улсад Чингис хааны нэрийг эмх замбараагүй ашиглаж буй бизнесүүдийн зах зухаас хүргэе. Их хааны нэийг дэндүү замбараагүй ашиглаж буй энэ явдлыг яаж зохицуулах вэ? 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmm(150.129.143.233) 2014 оны 11 сарын 23

za ene ch bur arai dendlee, manai mongolchuudaas ch dor heregledeg ym bn. manai haanii neriig buz buzarlaad haychloo huuyy. chingis haan chiher, medel ch geh shig

0  |  0
Top