Дээд амжилт эвдсэн Хакүхог гадны хэвлэлүүд ингэж дүгнэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Чингис хаан мэндэлсний 852 жилийн баяртай давхцан Монголын хүү Японы түүхэнд тодоор бичигдэн үлдээд байна. Ёкозүна Хакухо М.Даваажаргал Кюүшюү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар 32 дахь удаагаа түрүүлж сүмогийн түүхийн дээд амжилтыг эвдлээ. Энэ тухай Японы болон барууны хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэхэд бахархалтай байна.

NHK: Хакүхо Тайхо аваргатай зэрэгцэн очлоо

Башёгийн сүүлчийн өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал Их аварга Какүрюү М.Ананд нар учраа тааран барилдаж, Хакүхо ёрикири мэхээр өрслдөгчөө унагаснаар 32 дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын 32 удаа түрүүлсэн амжилттай зэрэгцэж очиж байна.

BBC: Хакүхо сүмогийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа

Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн зарлалаа.

Japan times: Хакүхо баяраа эх хэлээрээ хуваалцав

Түүнээс төрсөн сэтгэгдлийг нь асуухад талархал илэрхийлэхээсээ өмнө “Хэлэх үг орж ирэхгүй байна. Энэхүү баярт мөчөө Монголоос ирсэн эцэг эх, найз нөхөдтэйгөө эх хэлээрээ хуваалцмаар байна” хэмээн хэлжээ. Хакүхо “15 жилийн өмнө 62 кг жинтэй бяцхан хүү Японд ирж байлаа. Тэр үед хэн ч намайг ийм хол явна гэж төсөөлөөгүй. Энэ орны мөн чанар болон сүмогийн тэнгэр намайг ивээж ийм үр дүнд хүрлээ” хэмээн хэлсэн байна.

СNN: Хакүхо амжилтаараа зэрэгцсэн Тайход талархав

Тэрээр “Агуу Тайхо ёкозүнагийн энэ рекордтой тэнцэж очих нь миний амлалт байсан бөгөөд миний түүнд талархлаа илэрхийлэх зам байсан” хэмээн монгол хэлээр хэлж, орчуулж өгөхийг хүссэн байна.

The Japan news: Хакүхо алдрын оргилд үлдэв

Өмнө нь 37 удаа тааран барилдаж 33 удаа ялж байсан нутаг нэгт Какүрюү М.Анандыг давснаар Хакүхо М.Даваажаргал бүх цаг үеийн хамгийн олон башёд түрүүлсэн ёкозүна Тайхогийн рекордод хүрлээ. Энэхүү амжилт түүнийг сүмогийн алдрын оргилд аваачиж байна.

Huffington post: Монголын бөх өөрийн рекордыг тогтоох биз

29 настай монгол залуу ирэх нэгдүгээр сард болох башёд түрүүлбэл сүмогийн бүх цаг үеийн аварга болох юм. Хакүход өөрийн рекордоо тогтоох боломж түүнд хангалттай бий.

Nzherald: Хакүхо баярын нулимсаа барьж дийлсэнгүй

Хакүхо эзэн хааны цомыг гардан авах үедээ, төрсөн сэтгэгдлээ хуваалцах үедээ баярын нулимс асгаруулж байлаа. Өдгөө дөнгөж 29-хөн настай Хакүхо нутаг нэгт Какерюүг боломж өгөлгүй ялсан юм. Хэрвээ тэр Какүрюүд ялагдсан бол Тайхогийн амжилтын төлөө өрсөлдөх ёстой болох байв. Харин одоо тийм шаардлагагүй боллоо.

Asahi: Хакүхо гадаадын бөхчүүдийн тухай хуучинсаг хандлагыг өөрчиллөө

Ёкозүна Хакүхо нутаг нэгт Какүрюүг давж ёкозүна Тайхогийн амжилтад хүрснээр 1990 оноос сүмогийн ертөнцөд олноор орж ирсэн гадаадын бөхчүүдэд хандах хуучинсаг бодолтой хүмүүсийн бодлыг өөрчилж чадлаа.

Sbs: Хакүхо гадаад бөхчүүдийн нэр хүндийг өргөлөө

Монголын сүмо Хакүхо М.Даваажаргал Японы албан тушаалтнууд болон орон нутгийн хэвлэлүүдээс сайшаал магтаалыг ихээр хүртэж байна. Энэ нь зарим бүтэхгүй хэргүүдэд орооцолдож сүмогийн спортын нэр хүндийг унагасан гадаадын бөхчүүдэд сайн чанараа харуулах боломж болж байна.

Yahoo: Сүмогийн шинэ хаан төрлөө

Үүнээс гадна Хакүхо хамгийн олон удаа дараалан түрүүлсэн амжилтаараа нутаг нэгт Асашёрюутай зэрэгцэн очжээ.

Associated press: Тайхогийн насан дээр рекордыг нь шинэчилнэ

Ёкозүна Тайхо 15-30 насандаа 32 удаа түрүүлж дээд амжилтыг тогтоож байсан бол Хакүхо 14-29 насандаа энэ амжилтыг гүйцлээ. Тэрээр Тайхогийн насан дээр түүний рекордыг эвдэх боломж өндөр байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(182.160.36.161) 2025 оны 03 сарын 13

Setgel undur b.nadaa

1  |  0
Soongo(122.201.21.98) 2025 оны 03 сарын 13

Ёстой хэлэх үг байхгүй МУНДАГ ХҮҮ дээ

1  |  0
Soongo(122.201.21.98) 2025 оны 03 сарын 13

Ёстой нэг үнэхүү нүдэнд дулаахан хүү дээ, Сайн байна, элдвийн дарамт шахалт байхгүй бол цаашаа явж болж л байна гэхдээ бас тайван амьдралыг бодвол зодогоо тайлаад боловсрол эзэмшээд гоё ажил хийгээд явж болно амьдрал чиний өмнө чинь байна чи хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдгээ зөвхөн эх орондоо биш дэлхий нийтэд зарлаж чадлаа шүү дээ, мундаг хүү шүү, хамгийн гол нь нүдэнд дулаахан нэг тийм тайван, амьдралд нь их амжилтыг хүсье МОНГОЛЫН МУНДАГ ХҮҮ,

1  |  0
bbb(150.129.142.247) 2025 оны 03 сарын 13

Mundag

1  |  0
chinbat(183.177.98.229) 2025 оны 03 сарын 13

Eoo ingej neg ym evddiin bjee

1  |  0
11(150.129.142.227) 2025 оны 03 сарын 13

bbc ymar goy helee ve

1  |  0
zochin(112.72.13.192) 2025 оны 03 сарын 13

Dagva ch evdchih bolomj bsan gehdee yahav Davaa ni evdchih yum shig bna yalgaa yu bhav

1  |  0
zochin(150.129.140.191) 2025 оны 03 сарын 13

Amjilt hvsey uragshaa :)

1  |  0
nar(112.160.46.25) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie bayr hurgie uragshaaa

1  |  0
zochin(112.160.46.25) 2025 оны 03 сарын 13

o=> :-@ :-@ =D>

1  |  0
TENGER(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Owog deedsiinxee sanaag amaraasand bayrgie.XOX TENGER MINI IWEEG.

1  |  0
zochin(123.200.109.208) 2025 оны 03 сарын 13

Amjilt hvsie hakuhodoo

1  |  0
zul(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie.Mongolinhoo nerig undurt urguj bgaad talarhaj bna.

1  |  0
zochuin(202.126.90.21) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

1  |  0
Ч.САЙХАНБИЛЭГ(103.229.123.219) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Mongol Eej (150.129.143.9) 2025 оны 03 сарын 13

Har tsagaan hel am hol uur baig! ( mongol eejiin chin huslen !)

1  |  0
ard (103.229.120.212) 2025 оны 03 сарын 13

Chin setgelesee bayar hurgii. Bayarlasandaa ooriin erhgui nulimas min ursaad baih yum. Amjlt amjilt bas dahin amjilt. Uneheer chi shuu.

1  |  0
zochin(150.129.142.15) 2025 оны 03 сарын 13

Saihan bainaa odoo tur zasag ni iimerhuu bolchohvol bur saihaaaaaan

1  |  0
зочин(202.179.27.20) 2025 оны 03 сарын 13

Сайн байна, Монгол эрчүүд гэдэг ийм л гайхамшигтай даа

1  |  0
Close menu