Бухын доодохыг харж үнэг турж үхэв гэгчийн үлгэр улс төрд амилж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. МАН-ын шантааж, цааргалал Ерөнхий сайдын асуудлыг хөнгөхөн гацаагаад амжсан. Эцэс сүүлд нь бүлгээрээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг бий. Тухайн нэг хүн Ерөнхий сайдад тохирох эсэх, аль эсвэл таалагдсан эсэхээс үл хамааран тэд чуулгандаа сууж л байх үүрэгтэй. Таалагдахгүй байсан ч гэсэн сөрөг кнопоо дараад сууж байх учиртай биш гэж үү. Гэтэл тэгсэнгүй. Нэгдсэн хуралдаанд зохион байгуулалттай оролцсонгүй. Ингэснээрээ ард түмнийхээ сонголт, хариуцлагыг үл ойшоов. Нөгөө талаас нь харвал ингэж хуйгаараа хуралд оролцоогүй нь тэдний дунд Сайханбилэгийн төлөө санал өгөх сэжигтэй нөхдүүд байсных байх магадлал бас буй. Ялангуяа уул уурхайд ил далд гар дүрсэн нөхдүүд Сайханбилэгийг дэмжиж болзошгүй тухай урьд нь дуулдаж байсан удаатай.
МАН-ынхан ингэж хатуурхсан ч Засгийн шинэ тэргүүний хувьд тэднийг аргадсан хэвээр л байна. Үнэндээ энэ Засгийн газар хэр тогтвортой байх, ирэх хаврын улс төрийн синдромын үеэр тэсч үлдэх эсэх нь бараг л МАН-аас шалтгаална. Ийм болохоор тэднийхээ арга эвийг олох гэсэн шинэ Ерөнхий сайд МАН-тай хамтрах саналаа хүргүүлээд байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч энэ асуудлыг Их тэнгэрийн аманд үргэлжлүүлэн хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Өнөөдөр олонхийн бүлэг хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор шинээр томилогдсон Ерөнхий сайдын парламентад суудал бүхий нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн хамтран засаг байгуулах санал ч үүнд багтсан гэдгийг бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд дуулгажээ. Юутай ч хамтарсан, одоогоор дуулдаж байгаагаар “Эвлэрэл”-ийн Засгийн газар байгуулахаар чармайж байгаа нь тодорхой байна.
Харин эрх баригчдын энэ санал санаачлагад МАН ямар хариу барьж байна вэ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг бас л энэ асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны дараа бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ асуудлыг бүлгээр шийдэх боломжгүй. Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаар эцсийн шийд гарна. Харин бүлгээс Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү зургаан гишүүн бүхий зөвшилцөх ажлын хэсэг нь Бага хуралд зөвшилцөл, байр сууриа мэдээллэх болно” гэсэн юм. Шинэ пүүз авах гэсэн жаал хүүгийн “Ахдаа хэлнэ. Ах аавд хэлнэ. Аав ээжтэй ярьж шийднэ” гэдэг шиг л юм болох янзтай. Манай улс төрчид, тэр дундаа МАН хэзээ тийм шуурхай байлаа. Хэдийд удирдах зөвлөл нь хуралдаж Бага хурлынхаа товыг хэзээ ч гэж тогтоох юм, бүү мэд. Тэгээд ямар шийд гарахав гэдэг бас асуудал. МАН-ынхан болохоор хамтрах ч юм шиг, үгүй ч юм шиг ёстой л наашаа харж үгүй гээд цаашаа харж инээгээд байгаа юм шиг л ааш аяг гаргаж байна. Гэхдээ мөс хайлж байна гэдэг шиг тэдний ааш аяг арай л уярч байгаа янзтай. Одоо болохоор “Бага хурал шийднэ” гэлээ. Энэ хурлаас хамтарна гээд шийдвэр гаргачихвал үндсэндээ буух эзэн, буцах мөр багатай, хожим хойно хэн нэгнээс хариуцлага нэхээд байхгүй дундын шийдвэр болох учиртай.
МАН-ынхан Засагт хамтрах саналын хариуг ихээхэн үнэ хүргэх боломжийг харж байна. Дуулдаж байгаагаар бол УИХ-ын даргын суудлаар тохиролцоо хийгдэж байсан гэх. Ч.Сайханбилэгт шазуур зуух шалтгаан энэ байсан байх магадлалтай. Нэгэнт эхний тохиролцоонд гэнэ алдчихсан болохоор одоо барьцаа лавшируулж, МАН Сангийн яамнаас эхлээд бодлогын гол яамдуудын суудлаар АН-ынхны саналыг наймаалцаж мэдэх юм.
Хамтарвал хаана хаанаа хэрэгтэй. Эе эвээ хичээж, улс орны эрх ашгийн төлөө шийдвэрлэх асуудал уул овоо шиг л байна. Хамгийн гол нь Засгийн газар түргэн бүрэлдээсэй гэсэн иргэдийн хүлээлт бий.
Харамсалтай нь хамтрана гээд байгаа шинээр төвхнөх Засгийн газар маань ийн МАН-ын Бага хурал гэгчид барьцаалагдчих шиг боллоо доо.
П.Булган
Сэтгэгдэл ( 6 )
МАН хэрэв засагт хамтрахаар бол Оюутолгойн ТУЗ-ын дарга Г.Батсүхээр гадаад яамыг толгойлуул.Тэр дипломатч,гадаад худалдааны академи төгссөн.Өөр ямарч яам хэрэггүй.Батсүх хятад орос англи хэлтэй.2 хөрштэй хамгийн ойр харилцах хүн шүү.МАН ОНЦГОЙ АНХААР₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮
AN ch bai MAN ch bai oiroltsoo suudaltai yed zasagaa unagaah shig amarhan yum baihgui saidiun suudlaasaa iluu olon gishuud bgaa. Gomdogsod deer ni gudamjnii sul gishuud tolgoiguu dagan baysagchid elsnii gishuud zereg ni sorog huchinteigee niileed l unagaachihna shuudee.
Муусайн коммунистууд уг нь энэ цагийн оюун санаа, мөн чанар, шаардалагад нийцэхгүй хог шаарууд л даа. Гэхдээ яахав энэ АН өөрөөсөө болоод барьцаанд орчих юм даа. Үнэндээ наад МАН чинь л 25 жил зах зээлийг зэрэмдэглэж хүмүүсийг залхааж санасандаа хүрч байх шиг байна. Уг нь энэ шантааж хуйвалдаан муу юм хийдэг ухаанаа эх орны хөгжилд зориулвал хэрэгтэй юм сан. Даанч эдэнд тийм чанар байхгүй суух ч үгүй. Цаанаа бол гэмт бүлэглэлүүдийн сайн халхлагдаж зохион байгуулагдсан эх сурвалжууд даа, одоо яая гэхэв...
Юу гээд гуцаад байгаа мал вэ, дүрэм журам нь ингэж хийгдсэн юм чинь өөрөөр яах юм. эсвэл энхбаярын нам шиг солонгос руу яриад л болчихдог гэж санаа юу, нам гэдэг чинь хамтын шийдвэр гаргадаг байгууллага мэдэж ав т1ээ
Ih ailguitval, bas uvaigui bol henii ch baritsaand orj medne dee. Ehleed oorsdiinhoo baritsaand orj bie bienee unagaa bizdee.
Ih ailguitval, bas uvaigui bol henii ch baritsaand orj medne dee. Ehleed oorsdiinhoo baritsaand orj bie bienee unagaa bizdee.