Сангийн сайдын суудлаас болж Д.Зоригтыг мөрийтэй тоглоомын хэрэгт гүтгэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Шинэ Засгийн газар байгуулагдах гээд бужигнаантай байгаа энэ үед УИХ-ын гишүүнийг мөрийтэй тоглоом тоглосон гэх шуугиан гарлаа. “Албаны эх сурвалжийн мэдээлснээр” гэж эхлэх хэвлэлийн мэдээнүүд Д.Зоригт гишүүнийг “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд газар дээрээ баригдсан гэх. Гэвч өнгөрсөн хоёр, гурван өдрийн турш энэ мэдээллийг нэг ч албаны хүн өөрийн биеэр батлан хэлээгүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Зоригт ч уг мэдээллийг үгүйсгэсэн. Тэрбээр "Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй” гэж мэдэгдэв. Прокурорынхон  ч “Энэ талаар одоо л хэвлэлээс уншиж байна” гээд сууж байлаа. Д.Зоригт бол шинэ Засгийн газарт аль эртнээс Сангийн сайдын суудалд очихоор яригдаж байсан хүн. Тиймээс ч өнгөрсөн хэдэн өдөр  Д.Зоригтыг зориудаар мөрийтэй тоглоомын асуудалд орооцолдуулсан байх магадлалтай боллоо.

 Сангийн сайдын наймаа, тохироо явагдахаас өмнө хамгийн магадлалтай байгаа нэгний нэр хүндийг газартай гишгэх зорилго байв уу?

Д.Зоригт бол цөөхүүлээ ч гэсэн өөрсдийн гэсэн орон зайтай МҮДН-ых. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргалын фракцынх. Тийм ч учраас Р.Амаржаргалтай муудсан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Д.Зоригтыг оруулахгүй гэсэндээ ийм опирац зохион байгуулсан байж болно. Үгүй ч байж мэднэ. Түүхийг саная. 2012 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар МАН-ын Бага хурал өдөржин, шөнөжин хуралдаж байлаа. Гэтэл “Сод Монгол”-ийн захирал Д.Анандбазарыг үүрийн таван цагт гэнэт баривчилж шуугиан дэгдээсэн. Д.Анандбазарыг юм ярьж сууя гэж гаргаж ирээд л аавынх руу ачаад явж байлаа. Мөн Н.Энхбаярыг сонгуулийн өмнөхөн сүр дуулантай баривчилж байлаа даа.  Үүн шиг Д.Зоригтын “асуудал” дээр дөрөөлж, түүнд хаягласан зохион байгуулалттай ажиллагаа байв уу? Сангийн сайдын наймаа, тохироо явагдахаас өмнө хамгийн магадлалтай байгаа нэгний нэр хүндийг газартай гишгэх зорилго байв уу?

Д.Зоригт гишүүнтэй хамт байсан гэх Д.Загджав мөрийтэй тоглоом тоглодог гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг нэгэн. Өмнө нь Монголд казино байгуулах гэж хууль санаачилж байсан удаатай. Гэхдээ энэ яриа Д.Загджавын тухай биш. Д.Зоригт гишүүний баригдсан гэх “Вояаж” зочид буудал нь түүний эзэмшлийнх. Үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэг нь батална. Тэрбээр “Одод” ХХК-г 100 хувь эзэмшдэг бөгөөд Вояаж зочид буудал энэ компаний  нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Хэвлэлийн хуудсыг сөхвөл Д.Зоригтын эхнэр “Вояаж”-ыг хариуцан ажиллуулдаг бололтой. 

“Вояаж”-д Д.Загджав гэх зэрэг тоглоомчид цуглардаг гэдгийг мэддэг нэгэн хэвлэлийнхэнд алтан хошуу хүргэсэн болж таарах нь.

Хуулийнхан энэ мөрийтэй тоглосон гэх үйл явдлын талаар ам нээхгүй байгаа тул олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байна. “Вояаж”-д Д.Загджав гэх зэрэг тоглоомчид цуглардаг гэдгийг мэддэг нэгэн хэвлэлийнхэнд алтан хошуу хүргэсэн болж таарах нь. Эсвэл гишүүний үг худал байгаад яг гардуулж баригдсан ч хуулийнхан хэн нэгний заавраар таг дуугай байж мэдэх юм. Ямартаа ч Д.Зоригт мөрийтэй тоглосон ч бай, тоглоогүй ч бай хэн нэгэн зориудаар Д.Зоригтын тухай хэвлэлийнхэнд алтан хошуу хүргэсэн нь анхнаасаа зохион байгуулалттай байсан гэдэг нь тодорч эхлэх шиг.  Харин хов хүргэгч чухам хэн бэ? гэдэг ихэд анхаарал татаж байна. Өмнө нь мөрийтэй тоглоомын хэргээр гурван эрхмийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд дараа нь өөр “татварын” хэргээр ял оноож байсан түүх бидэнд бий гэдгийг санацгаая.

Сайдын томилгоо, улс төрийн эрх ашгийн үүднээс бие биенээ хараар будаж, зохион байгуулалттайгаар давшилахаа хэзээ зогсох бол? Хэрэв хууль зөрчдөг бол томилгооны өмнө дэлгэх биш хууль зөрчсөн тэр даруй илчлэх нь хууль сахиулагчдын ажил байлтай.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(122.201.20.118) 2014 оны 11 сарын 25

zorigtin buuni nohod mini yu soliorood bga ym ta narin setguul zui gej ym baidaggui ymu muusai ynhanuud

0  |  0
bold(103.26.192.42) 2014 оны 11 сарын 25

zaagaa bol ulaan ulangassan togoomchin shude

0  |  0
ЗОЧИН(202.55.191.76) 2014 оны 11 сарын 25

ЗА ХӨ НӨХӨР ЗОРИГТ ИНГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ ЮМ БАЙЖ, А ТЭГТЭЛ ЗАГДЖАВ ГУАЙ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ БОЛ. БАС ГАНБААТАР УЯАЧ БАС НЭГ ТАЙЛБАР БЭЛДЭЖ БАЙГАА Л БАЙХ.

0  |  0
амараа(202.70.46.20) 2014 оны 11 сарын 25

Амаржаргал байвал яасан юм бол доо

0  |  0
иргэн(150.129.142.55) 2014 оны 11 сарын 25

Зоригт ч хэцүү хүн шиг байна лээ. Сангийн хөрөнгийг самар ч мэднэ дээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд Шуудан банкны асуудал, Өвөрхангай сонгууль... гээд л цаашаа их юм бий байхаа.

0  |  0
Top