Албан тушаалын авлага буюу ач хариулах томилгоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар батлагдсан оройгоо Засгийн газрыг хуралдуулж анхны томилгоогоо хийсэн. Тэр нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан  Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн томилсон явдал  байв.  Томилолт үргэлжилж,  кабинетаа төвхнүүлж чадаагүй байгаа ч тэр өчигдөр албан тушаалын хэд хэдэн сэлгээ хийлээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Б.Билэгтийг, Тагнуулын Ерөнхий гаерын даргаар Б.Хурцыг, Татварын ерөнхий газрын даргаар  Б.Ариунсанг, Цагдаагийн Ерөнхий газрын даргаар Р.Чингисийг тавьлаа.  

Энэ томилгоо Монголын төр ямар тогтворгүй  байгааг,  дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олдоггүйг дахин дахин сануулж байна. Тодруулбал, хоёр жил гаруйхны хугацаанд гэхэд л Цагдаагийн Ерөнхий газар  гурав дахь даргынхаа царайг харж байгаа нь энэ. Тэр бүрийд халаа сэлгээ нүүрлэж,  үймж бужигнаад эхэлдэг. Төвхнөж, сандал ширээгээ зөөж дуусаагүй байтал дараагийн дарга, дахин томилгоо, эсвэл сонгууль ирнэ. Ажлаа тогтвор суурьшил, итгэл үнэмшилтэй хийж, авьяас чадвараа нээх, ахиж дэвших цаг хугацаа, боломжийг Монголын төр залуу үеэсээ булааж, зөвхөн танил талын хүрээнд эргэлддэг жишиг тогтоож байгаа нь энэ.

Ч.Сайханбилэгийн  яаравчилсан энэ томилгоо олон зүйлийн тухай өгүүлж байна.  Монголд, тэр дундаа эдүгээгийн Ерөнхийлөгчөөс албан тушаалын авлагатай мэт хэдэн хүн бий. Б.Билэгт, Б.Хурц нарыг олон нийт ийм хүмүүсийн тоонд оруулж нэрлэдэг. Сайханбилэг албан тушаалынхаа богцоо хамгийн түрүүнд энэ хоёр эрхэмд зориулж задалсан нь Ерөнхий сайдаар томилогдоход дэмжиж өгсөн Ерөнхийлөгчийн ачийг хариулсан томилгоо боллоо гэдгийг  анзаарах төвөгтэй биш.  

Б.Билэгт ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа  салбарынхаа сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгагдан ажлаасаа халагдаж байсан нэгэн. Ч.Сайханбилэгийн өөр нэг сэлгээ нь  Б.Ариунсанг Татварын Ерөнхий газрын даргаар томилсон явдал. Нэгэн цагт тэрбээр Үндэсний Татварын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хүний хувьд төрхөмдөө эргэж ирж байна гэсэн үг. Гэхдээ ном журмаараа бол ТЕГ-ын даргыг  сонгон шалгаруулалтаар  томилох учиртай. Харин шинэ Ерөнхий сайд энэ хууль журмыг авч хэлэлцсэнгүй.  Б.Ариунсанг “Алтан гадас”-ын чухал хүн, Н.Алтанхуягийн  баруун гар хэмээн хэвлэлийнхэн онцолдог. Энэ утгаараа тэр өмнөх Ерөнхий сайдынхаа аяганы хариуг нь барьж байгаа хэрэг болов.

Ч.Сайханбилэг Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол шууд огцорно

Танхим нь бүрдээгүй, ямар хэлбэрээр байгуулагдах нь тодорхойгүй байгаа Засгийн газрын тэргүүний томилгоо анхнаасаа хэл ам дагуулж мэдэхээр болоод байна. Ерөнхий сайд бусад нам эвсэлтэйгээ Засагт хамтрахаар санал хүргүүлээд байгаа. Гэтэл хамтрах нөхөдтэйгээ зөвшилцөлгүй ар хударгаар нь томилгоо хийж эхэлсэн нь бусдыгаа үл хүндэтгэсэн,  улс төрийн наад захын соёл мэдрэмжгүй гэдгээ харуулчих шиг боллоо.  Ингэснээрээ тэр өөр дээрээ гал дуудаж мөнөөх  хамтрагчдаа үргээж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв МАН засагт хамтрахгүй гэвэл Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар ирэх хаврын синдромыг давна гэдэг тун ч эргэлзээтэй болно.

Энэ бүхэнтэй зэрэгцээд бас нэг таагүй мэдээ дуулдаж эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг зарим УИХ-ын гишүүд хөндөж тавихаар өнөө өглөөнөөс бэлтгэж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл  байна. Шалтгаан нь гэвэл тэрбээр өчигдөр ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохдоо хууль зөрчсөн гэнэ.  Учир нь Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон шийдвэрээ УИХ хүчингүй болгоогүй байхад Засгийн газар хүчингүй болгочихжээ. Тиймээс энэ асуудлаар зарим хүн Үндсэн хуулийн цэцэд хандахаар бэлтгэж эхэллээ. Ч.Сайханбилэг Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол шууд огцорно гэж эх сурвалж мэдээлжээ.   

Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг шинэ Ерөнхий сайдын бодлогогүй хууль журам зөрчсөн томилгоонууд  анхнаасаа энэ мэт бүтэлгүйтэж,  түүнд илгээсэн итгэлд манан сууж эхэллээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төрөл садан(202.21.106.144) 2014 оны 12 сарын 08

зүгээр л үнэгүй бэлэг тарааж байгаа аятай болж дээ ,наад томилгоонууд чинь,ах дүүс амраг садан,найз нөхдөөрөө л нийлж татвар төлөгчдийн мөнгийг аль болох амттайхан үрэх арга юм даа .яанаа яаж ажил урагш явах юм? ард түмэн бол огт сураггүй зүгээр татвараа төлцгөө л болж байх шив ,амьдрал мэдэхгүй мангар шаарнуудаа гэж

0  |  0
99999(202.21.113.138) 2014 оны 11 сарын 28

hoorhii do neg ni halaad ni ergej gargaad

0  |  0
hamaatnuud(112.72.13.186) 2014 оны 11 сарын 28

saaikanbileg hurts 2 chin hamaatan sadan biz dee

0  |  0
зочин(180.149.93.14) 2014 оны 11 сарын 28

үнэн зүйл бичиж. Сайханбилэг хэдхэн хоногийн настай сайд гэдэг нь хэнд ч ойлгомжтой. одоо УИХ-ын дахин сонгууль хийвэл яасан юм бэ

0  |  0
sss(202.21.125.2) 2014 оны 11 сарын 28

saihanbilegiig anh yrunhii said bolhod ni bi ogt demjeegui e Gehdee shine tomilgoog ni harhad bi zuv zuitei zauil bolson gej bodoj bn Bayndalaig shuuhiin shiidverees Ariunsang tagnuulaas Jadambaag hariltsaa holboonii zohitsuulah gazraas zailuulsan ni zuv zuil bolson

0  |  0
Иргэн(202.170.69.98) 2014 оны 11 сарын 28

Ажил дээрээ том алдаа гаргаад халагдсан хүнийг яагаад дахиад эргүүлж авчраад өөр агентлагийн даргаар томилоод байгаа юм бэ? Ер нь яагаад улс төр заавал цагдаагаар оролдоод байнаа, хэт ойр ойрхон байгаа юм бишүү? Өөрснөө ”но”-тойгоо л баталж байна. Сайханбилэгийг залуу хүн бас арай өөр байх болов уу гэж итгэж байсан олон хүний урам хугарав.

0  |  0
Алтанхуяг(103.229.123.142) 2014 оны 11 сарын 27

Саханбилгэ новш одоо өөрөө огцор

0  |  0
zochin(112.72.13.145) 2014 оны 11 сарын 27

Ajlaa ingej ehlevel ch hol yavahgui degee. Ene ariunsan gedeg hun zaaval agentlagiin darga baihgui bol amigarch chadahaa baichihsan hun yum uu. Esvel tanai namd oor bolovcon huchin baihgui yum uu. Uls ornoo bodii l geed baisan yund ni chichreed huchnii baiguullaguudiinhaa darga naryg tomilood bgaan be. Ingej tomilgoondoo sandarch baih hoorond chini valytyn hanshaa aldchihlaa shuu dee.

0  |  0
Равдан(112.72.13.119) 2014 оны 11 сарын 27

Зүгээр л шулуухан дээрэмчид, эрүүгийн элементүүд төрд хамгийн түрүүнд томилогддог болж дээ. Улс орон нь сөнөхийн цондон байх даа гэж.

0  |  0
Mgl lgm(98.228.116.185) 2014 оны 11 сарын 27

Amidrah uhaaniihaa suvgiig soliogui ene huneer ard tumen tur dutlaa uay????!!! Zailuul zailuul!!!!! Ta suvgaa buu solioroo geed toliniihoo urd suuj baig!! Tegvel uls eh oron, ard tumen tusgaar togtnold mini gai bolohgui shdee!!!!

0  |  0
Ndmkd(202.154.23.6) 2014 оны 11 сарын 27

Ogtsruul ogtsruul amar daraagiihn belen bgaa dahiad ohtsruul daraagiihn geed mongold erunhii said bolj uzeegui hun bhgui bolohiin bainaldaa

0  |  0
zochin(182.160.4.112) 2014 оны 11 сарын 27

ugaaasaa l ene archaagui amitan uls eh oron ard tvmeniig mini tergvvnd tavihgui gedeg ni oilgomjtoi l bsan shvv de.AN-NII TOGLOOM BOLJ DUUSLAA,ENE MALNUUDIIG SUUDLAA BULAATSALDAJ BH HOIGUUR ULS ORON ARD IRGEIIN VR HVVHVVDEJ DUUSAH NEE Amarjargal guai l deer shvv de.

0  |  0
шавь(202.72.245.122) 2014 оны 11 сарын 27

сайн багшийн шавь

0  |  0
Gg(27.123.214.117) 2014 оны 11 сарын 27

Archaagui amitan bn daa saihanbileg uls eh oron unendee hamaa algaa aan alban tushaal tsaana n bgaa yrunhiilugch gj gemgui tsarailsan amitan bn

0  |  0
Top