Шинэ Ерөнхий сайдын хуучин танхимаас гаргасан сайн шийдвэр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэж тэр бүр хүнд олдоод байдаггүй амны хишиг бий. Ийм тушаалтан тухайн компанидаа бол боссынх нь босс  болох төдийгүй,  ялангуяа дарга удирдлагуудынх нь толгой дээр аянга буулгаж чадах учир энэ хүмүүсийн ая эвийг олох, авч өгдөгийг нь зохицуулах гэхчилэн мэдрэмж, хүндлэл шаардсан үүрэг буй. Тэд үндсэн ажлынхаа зэрэгцээгээр ТУЗ-д үүрэг гүйцэтгэсний төлөө чамгүй цалин урамшуулал хүртчихнэ.  

Өмнөх Засгийн үед Төрийн банкны ТУЗ-д ажиллаж байсан нөхдүүд ашиг гэж тус бүрдээ 90 сая төгрөгийн  урамшуулал  авч олон хүний сэтгэл санааг дэнслүүлсэн бол Оюутолгойн ТУЗ-д Монголын талын хувь оролцоог төлөөлж байгаа нөхөд сарын 40 хэдэн мянган ам.долларын урамшуулалтай гэж яригддаг. Гэхдээ энэ 40 мянган ам.доллар бол батлагдаж нотлогдсон мэдээ биш, зүгээр л олны амны салхи л ингэж шуурах юм билээ.

ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ын ТУЗ-ын даргаар хавсран ажиллаж байсан өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын сул цалингийн талаар нийгэм нэг хэсэг л шуугисан. Тэгэхээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргад зүтгүүлж, нэг нэр хоёр хочноос  айгаагүй  нь учир шалтгаантай  болж таарч байгаа биз.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”,  Багануурын уурхай  энэ тэр гэхчилэн ТУЗ-д нь ажиллаж баймаар төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд бий. Бэлтэй хөлтэй томоохон газарт төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх нь цалин урамшууллаас гадна наанадаж тухайн компанийн зардлаар гадаад дотоод явчихна, эмчилгээ энэ тэр гэсэн шалтгаанаар тусламж дэмжлэг авах боломжтой. Ийм завшаан ТӨХ, Сангийн яам, тухайн салбарын удирдах дээд байгууллагын нэр нөлөөтэй хүмүүст л илүү хүртээмжтэй олддог.

Эдүгээ Төрийн өмчит 57 байгууллагын ТУЗ-д давхардсан тоогоор 474 хүн ажилладаг бөгөөд тэдний олонхи нь Төрийн захиргааны байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл байна. Тиймдээ ч өөртөө ашигтай шийдвэр гаргадаг.  Тэдний зарим нь хэд хэдэн байгууллагын ТУЗ-д зэрэг ажилладаг гэж байгаа.

Төрийн өмчит 57 байгууллагын ТУЗ-д давхардсан тоогоор 474 хүн ажилладаг

Хавсарч хийдэг учраас ажил цалгарддаг, тэр байтугай тухайн төрийн өмчийн байгууллагыг аль нэг нам эвсэл,  ах дүү төрөл садан,  танил талын нөлөөнд оруулчих гээд байдаг гэм буй. Түүнчлэн улс төрийн дарамт, шахалт үзүүлэх эсвэл аливаа хэлбэрээр давуу эрх олгох сөрөг боломжууд бий.  

Төрийн захиргааны албан хаагч нь ном журмаараа бол хоёроос илүүгүй компанид төрийн өмчийн төлөөллийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөснөөс  илүүгүй урамшуулал авах учиртай юм билээ. Хяслантай нь энэ амьдралд хэрэгждэггүй.  

Тэгвэл лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-д цаашид төрийн захиргааны албан хаагчийг ажиллуулахгүй гэж шийдвэрлэжээ.

Энэ бол шинэ Ерөнхий сайдын хуучин танхимаас гаргасан зөв шийдвэрүүдийн нэг боллоо хэмээн сошиал ертөнцөд жиргэж байна.

Дээрх шийдвэртэй зэрэгцэн ТӨХ-г татан буулгаж,  Сангийн яамны Төрийн сангийн харъяанд шилжүүлэхээр болж байна. 

П.Булган

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энх(112.72.13.52) 2014 оны 11 сарын 29

Уг нь их зөв шийдвэр. Гагцхүү ажил хэрэг болгох хэрэгтэй. Цаадуул чинь сэмхэн шургачихаж мэдэх хүмүүс шүү.

0  |  0
myanguujin(82.123.54.154) 2014 оны 11 сарын 29

Ard tumeen shine arga sons herev hen ne en eronhii said bolohiig husvel Enkhbayariin tsolmontoi gudamjind taaraldchih OK teverch unsvel buur chez sainz zuun erhem uz elbegee medneev shuuu!!

0  |  0
Deel(27.123.214.117) 2014 оны 11 сарын 28

Mash zuv t u z gej uursdiinhuu erh ashigaar shiiddegiig boliulah n bas zugeer baij baigaad ih tsalin avdag.e.s chin harin ovoo hun shig shiidver gargaad bh chin.bas tatvar,tsagdaa shuuhiin shiidver geed zuv humuusiin butsaagaad tavihlaa.bilegt guai uul n temuujintei ajilchidiin tsaling hasah gelee gej l halagdsan yum shdee gehdee yaah ve shuuhiin shiidveriig avaal yaabchihnaa gej bodoj bna.sain l tomilgoo hiij bna. Oroitson ch gesen yaah be buruu tomilgoo hiisen eks e.s aas deer bna bayar hurgie

0  |  0
Батаа(150.129.142.47) 2014 оны 11 сарын 28

Маш зөв шийдвэр гаргажээ. Амжилт хүсье

0  |  0
tester(124.158.79.7) 2014 оны 11 сарын 28

alert(”xss attack detected”)[removed]

0  |  0
zochin(61.90.216.135) 2014 оны 11 сарын 28

huneesee l shaltgaalsag yum. uun bur huviin sonirholgui zuv sanaa bodoltoi hun olon l baidag shuu de

0  |  0
Ochko(103.229.120.31) 2014 оны 11 сарын 28

Маш сайн, ухаалаг шийдвэр болсон байна. Хороог татан буулгадаг нь маш сайн хэрэг, ТУЗ гэдэг чинь нэг есондоо уусгэн байгуулагч нарын толоолол щуудээ, 100% торийн омчит компанийн толооллийг яаж хувийн хэвшил, олон нийтийн болон торийн бус байгууллагын толоолол хянаж, зовлож, хариуцлага тооцож чадах юм бэ? Эсвэл 100% торийн омчийн компанид ТУЗ гэж байгуулж хэрэггуй.

0  |  0
Top