Баруун ноён уулаас олборлох нүүрсний хэмжээг өсгөнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Өмнөговь аймгийн Баруун ноён уул ордод Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байна. Тус ордоос олборлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхийг Эрдэс баялагийн бодлогын зөвлөлийнхөн австраличуудад зөвшөөрчээ.  Ингэснээр Баруунноён уул ордоос ирэх онд 1.5, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж.  Уг ордын нүүрсийг угааснаар үнс, хүхэр багатай болсон бөгөөд экспортод гаргаж эхлээд байгаа юм.

Дашрамд дурьдахад өнгөрөгч тавдугаар сард тус нүүрсний экспортын төсөл зогсонги байдалд ороод байсан юм. Үүнд нүүрсний тээвэрлэлтийн зарим нэг асуудлаас нөлөөлсөн хэмээж байсан юм. 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top