Өчигдөр МАН-ын бүлэг хуралджээ. Энэ хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн орлогч дарга Д.Оюунхорол нарын хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэд энэ үеэр Засагт яагаад хамтрах болсноо “МАН-ын бага хурал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг дэмжихдээ намынхаа эрх ашгийг бус улсынхаа эрх ашиг, эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэг зарчмыг нэгдүгээрт тавьсан” хэмээн тайлбарлажээ. Энэ бол хуучны танил үг. Тэд ийм тайлбарыг Н.Алтанхуягийг Засгийн эрхэнд байхад ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл “Аргагүйн эрхэнд л бид хамтарлаа шүү. Хамтрахгүй бол улс орны байдал хэцүүдэх гээд байна” гэдэг мессежийг бидний ой тоонд дахин дахин сануулаад байгаа хэрэг. Ингэж намаа “Золигт гарган” байж хамтарсаныг буруутгах аргагүй, олон нийт ч талархалтай хандаж байгаа байх.
Харин хамтарсаныхаа араас уйлагнах хэрэг бол огт байхгүй. Бусдын гуйлга шахалтан дор эсвэл аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргачихсан юм шиг, үгүй бол томорч тодроод байгаа юм шиг үг хэллэг хамтрах шийдвэрийнхээ араас чулуудаж байгаа нь АН-ынхан болон иргэдэд тийм ч таатай санагдахгүй байх. Уг нь улс төрийн соёл гэж том ухагдахуун байдаг сан.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус намын ЕНБ-ийн дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Бид засагт оръё гэж гуйгаагүй. Биднийг орооч гэж хүссэний дагуу дүрмийн дагуу хуралдаж шийдвэрээ гаргасан” хэмээн “томров”.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр энэ үеэр мөн л “Бодлогын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрхийг шаардсан байгаа. Одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй ч алдаа гаргаснаа Ажлын хэсэг дээр хүлээн зөвшөөрсөн” гэжээ. Далан таваар буулгаж авч байгаа бололтой юм. Түүнчлэн хамтрах асуудлаарх МАН-ын ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Су.Батболд хамтарсаныгаа “Улс төрийн энэ шийдвэр МАН-д хохиролтой байж болох ч улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзэхэд хариуцлагатай хүчний хувьд зайлшгүй шийдвэр болсон” гэж ярилцлагадаа онцолжээ.
МАН Засгаас гарах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад мөн л “МАН... өнөөдөр нэг юм яриад маргааш өөр юм ярьдаг улстөрийн хүчин биш. Засагт хамтарсан улстөрийн хүчнээс хамаарна” гэж булзав. Бүх юм сөрөг талаас нь шалтгаалах бололтой юм.
Эе эвийг сахиж эвлэрлийн Засгийн газар байгуулахаар зорьж байгаа улс төрийн хүчнүүд хамтрах шийдвэрээ гаргасан бол ингэж дошин дээрээ томорч, нэгэнт гаргасан асуудлынхаа араас элдэв тодотгол дайх хэрэггүй л болов уу.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 8 )
Ман ард тумнээ дэндуу басамжлах юм. Тархи угаалтаас нь залхаж бна. 2016 онд шал ондоо юм ярина инээдтэй юмаа
Шоучин МАН болиоч ээ Ингээд Засаг барьж чадахгүй дандаа хүмүүсийн тархийг хар өнгөөр унгааж дүнхүүрүүлдэг арга барил нь хэвээрээ байна ш дээ Ард түмэн ухаантай болсон шүү? Харин ч энэ засгийг ажил хийлгэхгүй Байгаа МАН ииханд хэдэн сууд*** өгч АН ажлаа онц сайн хийх боллоо гэж ард түмэн дүгнэж МАН ий эргүү хэдэн та нарыг шоолж байна шшүү
setguulchid bichij baigaa niitleliinxee saitar bodoj tungaaj bichij baix xeregtei. iim xeregt xeregyi utgagyi zuil bichij xymyysiig xagaralduulax xereg baina uu?
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
Ингүүлэн ингүүлэн энэ хэдэн юмтай хмтрах хэрэг юу байсан юм бол. Энэ бүхэн Элбэгдоржийн найруулга ш дээ, эцсийн эцэст
АН чадахгүй болоод гуйсан нь үнэн шүү дээ, одоо ийм балай юм бичиж байхаар хамтраад сайн ажиллаж эдийн засагаа сэргээх хэрэгтэй АН, МАН 2, ард түмний амьдрал хүнд болж байна шүү, ийм захиалгат бичлэг ярьшиг л байна,
buruu daa