Нүүрсний экспорт 2 дахин өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор гаргасан нүүрсний хэмжээ хоёр дахин өссөн байна.  Тухайлбал Шивээхүрэнгийн боомтоор  аравдугаар сард 531.7, арваннэгдүгээр сард 927 мянган тонн нүүрс экспортолсон байна. Харин  Гашуунсухайтын боомтоор аравдугаар сард 827, арваннэгдүгээр сард 119 мянган тонн нүүрс экспортонд гаргасан байна.  Энэ нь 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас үйлчлүүлэгчдэд чирэгдэл дагуулсан 44 журмыг хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг, боомтуудад шилжүүлсэн явдал нь ийнхүү нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзжээ. Мөн ухаалаг технологи ашиглан, нүүрс тээвэрлэгч машины жолооч нарын хурууны хээгээр хил нэвтрүүлэх болсон нь цаг хэмнэсэн байна.  

Экспортынхоо орлогын 90 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг манай улсын хувьд гадаадад гаргах нүүрсний хэмжээ сарын дотор ингэж нэмэгдсэн нь эдийн засгийн эерэг дохио юм. 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fgfgfghdfsdsfd(150.129.143.130) 2014 оны 12 сарын 03

hairan gazar nutag gants uildwer barij chadahgui zasgiin gazar,tomchuud eh oronoo gehgui bgaa bolood mongol odoo boltol archaagui bna shuudee.ihenh darga nar ni urid hurshuus haraat bolson bna.heleh ug alga

0  |  0
ыбөыөйөажхэр(202.72.246.106) 2014 оны 12 сарын 02

Нэмэхээс өөр яахав дэ, өрөнд баригдаж дуусч байхад

0  |  0
zochin(86.68.235.59) 2014 оны 12 сарын 02

Tumur zamaa hurdan bariachee toosond ni baigal suidlee

0  |  0
Top