Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хуанлийн хоногоор бол хагас сар болж байна. Монголчуудын үнэлэмжээр гараа сайн бол бариа сайн гэлцдэг. Шинэ Ерөнхий сайдын гараа хийгээд гаргасан шийдвэрийг өнөөдрийн түвшинд тодруулах гэж үзье.
Тэрбээр Ерөнхий сайдын бүрэн эрхээ Засгийн газрыг хуралдуулснаар эхэлсэн. Түүнээс хойш гурван ч удаа хуралдаад байна. Танхимын хуралдаан бол хамтын шийдвэр. Гэхдээ сайн муу, оносон алдсан аль аль нь Ерөнхий сайдад хамгаас их хамааралтай. Энэ удаад Ерөнхий сайдаар томилогдсноос хойших Ч.Сайханбилэгийн гаргасан таван сайн шийдвэрийг Зиндаа.мн онцолж байна.
Нэг: Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа буюу өнгөрөгч сарын 24-ний өдөр Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.Түүхэн эгзэгтэй цаг үед улс үндэстнийхээ нэгдмэл байдлыг хангах, улмаар нийтлэг зорилгын төлөө намууд хамтран ажиллах нь улс төрийн намуудын журамт үүрэг тул хамтарч Засгийн газар байгуулахыг урьж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний үр дүнд эдүгээ хамтарсан Засгийн газрыг байгуулахаар тогтоод байна. Хамтарсан Засгийн газар фракциудаас ангид, тогтвортой, илүү мэргэжлийн талдаа ажиллах бололцоотой хэмээн олон нийт үзэж байгаа юм. Намуудтай зайлшгүй хамтран шийдвэрлэх эдийн засгийн төдийгүй улс төрийн тодорхой шийдлүүд хүлээгдэж буй.
Хоёр: Өнгөрөгч сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй, хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг оролцуулж байх”-аар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны албан хаагч ажиллахгүй болж байна. Ингэснээр тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл, эсвэл давуу байдал олгодог зэрэг зөрчил арилах юм. Шинэ Ерөнхий сайдын гаргасан хамгийн сайн шийдвэрийн нэг энэ боллоо хэмээн онцолж байна.
Гурав. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн үндэсний зөвлөл ажиллуулж, эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдээ хамтран хэрэгжүүлнэ гэдгээ Ч.Сайханбилэг мэдэгдээд байгаа. Хэдийгээр одоо ажил хэрэг болчихоогүй ч энэ бол хамтын оюун санаа, бодлого зүтгэлээр эдийн засгийн хямралыг давах эерэг хүчин зүйл болно. Өнгөрөгч сарын 27-ны өдөр Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзсан. Энэ үеэр тэр “Эдийн засгийг тогтворжуулах бодлогын гол тулгуур нь хувийн хэвшлийг дэмжих ажил учраас богино хугацаанд ямар оновчтой шийдлүүд хэрэгтэй талаар та бүхний саналыг сонсохоор ийнхүү уулзаж байна” гээд тэр Засгийн газраас бизнесийг дэмжсэн прагматик бодлого хэрэгжүүлнэ гэдгээ дуулгасан. Энэ бүхэн бол эдийн засгийн бодлогод жинхэнэ гал тогооныхон буюу бизнес эрхлэгчид, олон нийтийн санаа бодлыг тусгах зөв эхлэл болж байна.
Дөрөв: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын эхний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарыг дуудан уулзаж үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд энэ үеэр “Засгийн газар хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжиж байж эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарна. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсан”-ыг онцолсон. Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа одооноос эхлэн бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Хяналтын шинэ хууль батлагдан гарснаар эрсдэл дээр суурилсан хяналтын тогтолцоонд шилжинэ гэдгийг тэрбээр санууллаа.
Тав: Энэ сарын 1-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар шийдвэрлэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, мөнгөний дотогшоо чиглэсэн урсгал саарч байгаа энэ үед энэ хөрөнгө оруулалтын сан байгуулах нь маш чухал хэмээн эдийн засагчид олзуурхаж байгаа юм.
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон удаагийн хэлэлцээр хийсний дүнд “JP Morgan” банкнаас санал ирүүлж, уг саналын дагуу хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоо бүрдсэн байна. Үүнтэй холбогдуулан олон улс болон дотоодын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-д Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрөөд байна.
“Шийдэл”-ийн Засгийн газрын шинэ Ерөнхий сайдын одоогоор гаргаад байгаа таван сайн шийдвэрийг ийн онцолж байна. Хэрэв улс төрд өнөөдөр өрнөж буй үйл явдлаас анзаарвал төсвийн байгууллагын давхардсан чиг үүрэг, орон тоог цөөлөх энэ хүрээнд 60 орчим байгууллага, 1600-2000 хүнийг цомхотгохоор ярьж байна. Үүнийг үр дүнтэй алхам хэмээн тодотгох нь зүй байх. Бид дараагийн удаад Ерөнхий сайдын гаргасан таван тааруухан шийдвэрийг бас онцлох болно.
П.Булган
Сэтгэгдэл ( 15 )
Өмнө нь ч гарч, ярьж байсан л шийдлүүд байна. Муу, буруу шийдвэрүүд гэвэл бас л 5, 10 юм биччих нь ш пээ. Яагаа ч үгүй, засгаа албан ёсоор байгуулаачгүй байхад, худлаа магтаж, хүнийг хий хөөрөгдөх нь сайн зүйл биш шүү дээ. Энэ сэтгүүлчдийн далдагануур зан хүнийг, нийгмийг алах нь байна шүү.
Энэ өөрөө бичсиймаа даа
Mash zuv alkham hiij bn
Bulgan setgvvlcher ta nar ene hvnii talaar naashtai medeelel bichhed hediig awdag be gaigvi bol bi setgvvlch boloh sanaatai yum aldaa jich bi odoogoor hiisen ajilgvi bgas bolhoor ter l dee
Eronhii said bolsond bayar hyrgie!Iim zaluu hymyyseer uls orniig udirduulj bgaad setgel hanamjtai bna.Saikhanbileg bol yneheer ooroor ehelj bna.Chi mundag hyyhed shyy!
Төсвийн байгууллагад сонин уншихаас өөр ажилгүй цаг нар харсан хүмүүс даанч олон. Тэднийг бүгдийг нь цомхотгож гар хөдөлж амьдардаг хэвшилд сургах хэрэгтэй.
byartsogt said bolj bval hereg algaa. nuguu offshore dans, hyatad irgen ene ter n ter huniig uls turiin uhdel bolgoson shuudee. ter hund ireedui bhgui bolson bhad saidaar tavij l bdag...
Ajilgui bolgoson humuusee yah yum bol
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ТҮЗ-д Яам тамгын газрын түшмэдүүдийг оруулахгүй болсон нь маш зөв Цаашид Төрийн өмчит үйлдвэрүүдийн Төлөөлөн удирдах Зөвлөлд тухайн салбарын өндөр мэдлэг туршлагтай Монгол улсын иргэдийг нас харгалзахгүй оруулж байвал зохилтой
Es ajil shiidveruud odoogoor taalagdaj bn. Sain manager gedegt chin itgej bn. Tom tosluude harin byaluu bitgi bolgooroi gej biechlen husie
ES-iin neg shiidbertei sanal hiilehgui bna.Shineer bii bolgoson yuam saidiin zoliosond jiriin olon zuun toriin alban haagchdiig zoliosolj bgui.ted bugd banknii zeeltei odriin hoolo arai gej zalguulj bna.Mordohiin hazgai boloh vii gej sanaa zobj bna.