“Давхар дээлтнүүд” хэр хариуцлагатай вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Хэдэн өдөр хэрүүл маргаантай хэлцэл хийсний үр дүнд “Шийдлийн” хэмээгдээд байгаа Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдгээ баталж чадлаа. Харин өнөөдөр Засгийн газрын тэргүүн танхимдаа ажиллах гишүүдийнхээ нэрсийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Шинэ Засгийн газрын танхимд хэн хэн ямар салбарын сайдад нэр яригдаж байгаа таамгууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдийнэ гараад эхэлчихсэн. Эндээс харахд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт давхар дээлтэй сайдууд нэлээд хувийг эзлэх бололтой.

Тэгвэл эдгээр давхар дээлтнүүд хэр хариуцлагатай вэ гэдгийг сонирхоё. Зиндаа.мн сайтын зүгээс олон нийтийн дунд явуулж “Хариуцлагатай 76-г нэрлэе” санал асуулгад МАН-аас У.Хүрэлсүхтэй хамтаар Шадар сайд юмуу, Сангийн сайдын албан тушаалд нэр нь яригдаж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг иргэд хариуцлагатай улстөрчөөр нэрлэж байгаа бололтой. Тэрээр санал асуулгад 226 хүний саналаар зургаад жагсаж байна.

Давхар дээлтэй сайдуудаас харин хамгийн хариуцлагатай улстөрчөөр нэрлэгдэж байгаа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. МАН-аас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нэр нь яригдаж байсан тэрээр “Хариуцлагтай 76” санал асуулгад 381 хүний саналтайгаар гуравдугаар жагсаж байгаа юм. Дашрамд дуулгахад хамгийн сүүлийн үеийн мэдээгээр түүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг тэргүүлэхээр болсон гэгдэж байна.

Харин ЗГХЭГ-ын даргад АН-аас яригдаж байгаа Я.Санжмятавын хувьд 47 саналтайгаар 43-т явж байгаа бол Аж үйлдвэрийн сайдад нэр явж байгаа АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 33-т, БСШУ-ны сайдад улирах магадлалтай байгаа Лу.Гантөмөр 164 хүний саналтайгаар 13-т, мөн одоо харьяалагдаж байгаа сайдын суудалтай үлдэх магадлалаар яригдаж байгаа С.Эрдэнэ 38 саналтайгаар 50-д, Д.Бат-Эрдэнэ 29 саналаар 64-т жагсаж байна.

Түүнчлэн МАН-аас Сангийн сайдын суудалд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатыг тавьж магадгүй гэсэн таамаглал өчигдөр гарсан. Ж.Эрдэнэбат гишүүн “Хариуцлагатай 76-г нэрлэе” санал асуулгад 26 саналтайгаар 70-д жагсаж байна.

Ш.Маргад

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(202.5.202.140) 2025 оны 03 сарын 13

Гантөмөр сайд улиран сонгогдсонд баяртай байна. Багш хүний нүдээр харахад аль ч үеийн сайдаас хамаагүй л дээр ажилласан гэж би хэлнэ.

1  |  0
гүржав(182.160.5.253) 2025 оны 03 сарын 13

оунхор жинхэнэ хор доо бурхан минь

1  |  0
Jirgeech(122.201.21.143) 2025 оны 03 сарын 13

Oyunkhorol gishuun said boloh yostoi bsiin, harinch udajnbaij said bolloo, odoo ajliig yaj hiidgiig uzuuled uguh bizdee. Mundag uls turch, hundeldeg hun maan

1  |  0
оюунцэцэг(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

Оунхорол нь нийгмийн сайд болбол яг таарах хүн дээ

1  |  0
атанаа(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

болж өгвөл давхар дээлнүүдээс тавих хэрэггүй ш дээ

1  |  0
тунгалаг(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

Санжмятав нь ХААИС-ийг ззоогийн анги төгссөн тул хүнс хөдөө аж ахуйн сайдаар дээр биш үү, оюутан байхын л идэвхтэй залуу байсан. Оюутны зөвлөлийн дарга байсан юм

1  |  0
туул(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

Эрдэнээг дэмий байхаа, хийж үзлээ шүү. Гэмт хэрэгтэн биз дээ

1  |  0
цэцэгдэлгэр(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

Цогтбаатар сайдыг дэмжиж байна

1  |  0
Буянаа(182.160.40.135) 2025 оны 03 сарын 13

Боловсролын сайд чадалгүй дээ, ер нь манай боловсролд мэргэжлийн хүн их дутаж байна. Тоглож дууслаа шүү. Газрын дарга нь цэцэрлэгийн багш, сайдын зөвлөх нь дунд сургуулийн гологдсон захирал, сайд нь өөрөө IT-гийн хүн. Хуучин байсан хүмүүс нь ажилгүй, дэмий сууж байдаг. Яам нь 2 хуваагдсан, нэг ииймэрхүү л байгаа шүү лээ. Үнэхээр мэргэжлийн хүн дутагдалтай байна. Гантөмөр сайд бол хэт залуудаж байна, тодорхой ажил хийж үзээгүй, тогоонд чанагдаж байгаагүй хүн. Дэмий л Петька хараалыг хэлээд л сууж байдаг хүн дээ

1  |  0
зочин(202.179.29.239) 2025 оны 03 сарын 13

С.Эрдэнэ, САнжмятав 2-оос бусад нь болж байна ш дээ

1  |  0
unshigch(202.70.43.18) 2025 оны 03 сарын 13

Oyunhorol gushuun ug ni hiigem hamgaalliin said bolvl tohiroh hun hedee oron nutgaas 3 jil daraalan garch chadsan mundag emegtei demjij baina

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Эрдэнээг сайд болгож болохгүй шүү Уг нь бол эрүүгийн гэмт хэрэгтэн хүн шүү дээ

1  |  0
бид(119.40.97.59) 2025 оны 03 сарын 13

Яана аа юун Оюунхорол, Ж.Эрдэнэбат Хүрэлсүх энэ тэр вэ??? Ингэж ч засгаар тоглох гэж дэ, ер нь худлаа ярьж гүйсэн ийм юмнууд л суудал горьддог байхгүй юу

1  |  0
Close menu