Ч.Сайханбилэгийн эмхлэн байгуулж байгаа танхимын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар нэр дэвшээд байгаа. Түүнийг танхимын хоёрхон эмэгтэй гишүүний нэг гэдгээр нь бус өөр учир шалтгаанаар онцлох шалтгаан бий.
Тэр бол өөрийнх нь хэлснээр АН-ын Байгаль даргатай ХЕХ-оос гаргасан шийдвэрээр намаасаа гурав дахин “хөөгдөх” дээрээ тулж байсан нэгэн. “Давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөнөөр тэр өөр дээрээ гал дуудсан юм даг. Энэ асуудлаар Р.Бурмаа Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан гэсэн “эсэргүү дөрөв”-ийн нэг болсон, тухайн үед үүнээс болоод Н.Алтанхуягийн Засгийн газар ганхаж гунхах дээрээ хүрсэн удаатай. АН-ын хамтын шийдвэрийг үг дуугүй дагаагүйнх нь төлөө тус намын Хяналтын хорооныхон эсэргүү гишүүдээс салж намаа цэвэршүүлэх санаархлын галын цэг Р.Бурмаа дээр төвлөрч байсан. Ийн бүлгийнхээ шийдвэрийг эсэргүүцсэн шалтгаанаа тэрбээр "АН-ын бүлэг гэдэг албадлагын газар биш” гэж тодотгосон. Үнэн үг, үүнийг буруутгах арга байхгүй.
Тэрбээр Х.Баттулгыг тууштай дэмжигч, бас Н.Алтанхуягт аллергитэй хэмээн тодотгож болно. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хамгийн идэвхтэй оролцогчдын нэг нь Р.Бурмаа байв. Түүнийг огцруулах хүслээ ч тэр нуугаагүй, “Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн АН-ын гишүүний ариун үүргээ биелүүлж Н.Алтанхуягийг огцруулах санал би өгнө” хэмээн жиргэж байв.
Ер нь бол Х.Баттулга шиг бас заналтайяа гарын үсгээ зурсан байж мэднэ. Гэхдээ тэр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахыг дэмжиж буйгаа МАН-ын гаргасан үндэслэлээс тэс өөрөөр тавьж байсныг санах хэрэгтэй. Тэрбээр энэ тухайгаа “АН-ын нэрийн өмнөөс МАХН-ын дарга Энхбаярын өмнө үүрэг хүлээх замаар гэрээ байгуулсан нь сонгогчдыг үл хүндэтгэсэн, ардчиллын үнэт зүйлийг үгүй хийсэн, Үндсэн хууль зөрчсөн, улс төрийн ёс зүйгүй үйлдэл боллоо гэж үзэж байгаа юм” гэж онцлохын зэрэгцээ Н.Алтанхуягийг “Төрийн албыг төрлийн алба болгодог, идэж ууснаа ичихгүйгээр шүүх шийдээгүй байгаа юм чинь гэдэг, гэр бүлийнхнийхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдэг” хэмээн тодотгосон нь бий. Намынхаа ҮЗХ-ны хурал дээр хэлсэн үгэндээ “Бусад гишүүнтэйгээ хамт хөөхөөр тоонд нөлөөлөх гээд байвал бэлгэ тэмдэг болгоод намайг хөөчих” гэж “хэгжүүрхэж” байсныг бодоход тэр өөрийн хийж байгаа алхмын үнэн зөвд итгэлтэй байсан хэрэг.
Ингэж хөөгдөх туугдах дээрээ хүрч байсан түүнд өнөөдөр ялалт ирээд байна. Түүнийг УИХ дэмжсэн тохиолдолд тэр одоо УИХ-ын гишүүнээс гадна Засгийн газрын гишүүн, сайд гэсэн давхар давхар хаяг тодотголтой болно. АН-ын Засгийн газар сайдын суудлыг фракци фракциараа хуваарилаад авчихдаг юм байна. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн /шинэ нэрээр/ сайдын томилгооноос анзаарахад төвөгтэй биш. Ардчилсан намын засаглалын үед анхлан “Женко” Баттулгын эх барьж авсан энэ салбарыг МоАХ-ны Ш.Түвдэндорж залгамжилсан бол одоо Р.Бурмаад ирж байна. Сайдын энэ суудал Х.Баттулгыг дэмжиж байсны төлөө, Н.Алтанхуягийг унагахад оруулсан хувь нэмрийнх нь хариу шан болж ирж байна.
Гэхдээ “давхар” гэдэг үг л асуудлын учир шалтгааныг араасаа дагуулах гээд байна. Р.Бурмаагийн хувьд “давхар” дээлийг эсэргүүцэгчдийн тэргүүн фронтын байлдагч гэдгийг бид мэднэ. Гэтэл давахгүй гэсэн даваагаараа давах болчихоод давхар дээл өмсөх дээрээ тулаад байна. Түүний өмнө үзэл бодолдоо үнэнч үлдэх үү, эсвэл хэлснээсээ буцах уу гэсэн хоёр сонголт тулгарах болж байна. Энэ сонголт нь улс төрч хүний хувьд томоохон шалгуур болж, хэн бэ, хэлсэн үгэндээ хэр эзэн болж чаддаг вэ гэдгээ өнөө болоод ирэх үеийнхэнд харуулах нэг боломж ч байж мэдэх юм.
П.Булган
Сэтгэгдэл ( 24 )
yasan teneg avgai b?
za odoo l unen nuur tsaria haragdandaa
Burmaa yaj HHAA said hiij chadah ve dee. Nastai avgai huduu ch yavj chadahgui Fotos burmaa eh oron ch dur esgeed bsan odoo l unen nuur tsarai ni todrono doo.ichig,ichig,ichig, ichig
tsavia hamgaalsan deer bizdee . davhar alavchk tsavnii nuralt vvsgedegiig ih sain medersen chavka shde
ene hunees uur hun oldoogui l yum baih daa.
бурмаа сайдын албан тушаалаас татгалзаа, гоё харагдана шүү.уг нь эмэгтэй сайд байх нь жендер талаас зөв ч давхар дээлтэй болно гэдэг утгаараа болохгүй байнаа.гэхдээ таны өөрийн хүсэл зориг мэднэ дээ.хэрэв таны оронд би байсан бол лав татгалзанаа.тэнгэр мэдэг дээ
Өчигдөр нэгийг яриад өнөөдөр өөрийг хийдэг гэж таныг огтхон ч төсөөлж байсангүй. Давхар дээл гэж дарвайтлаа эсэргүүцэгчдийн 1 байсан биз дээ. Тэр үед таныг хүндэтгэж таны үзэл бодлыг дэмжижи байсан хэдий ч өнөөдөр танд үл итгэн эгдүүцэж дарвайтлаа гэж хэлэхэд хүрлээ. Давхар дээлт минь. Тэгээд ч та энэ салбарын талаар юу мэддэг гэж дарвайчаад давхар дээл өмсчив.
davhar deel ene ter geed ene avgai bahan guigee bizde odo ichih ch ugui tsutgej bna
Таныг эмэгтэйчуудийн илэрхийлэл гэж боддог ичих булчирхай чинь ажиллаж байгаа бол хэлснээрээ бай
TUR SAMRAGCH!!!
Dan deel davhar deel geed margaldaad bval duusahgui. Tegeed ch neg bol bugdeeree dan ,ugui bol bugdeeree davhar deeltei bn biz. Zarimyg n ontslon shoglood bh hereggui. Burmaagaar ter saidyn ajlyg hiilguuleed uzeye l da.sain ajillah bh gej naidaj bn shu. Tand amjilt huseye!
:) :-bd
Зоригтой хэнээс ч айж урваж шарвадаггүй эмэгтэй хүн сайд болох гэж байхад баяртай байна. Амжилт хүсье! Инженер хүн бол бүгдийг бүтээж чаддаг!
ene manai tomchuud shal hudalaa humuus yum bish u? ard tumen bid ch ovson sureluud shig l yum da ednii huvid. hamhuul shig l heden tiish ni salkhi tatuulj hiisgeseer btal ene uls oron duusla da.
Эрхэм гишүүнийг шударга хүн гэж л харж байсан.Угтаа бол та сайдын суудлаар ч яах юм бэ дээ.Жил гаруй хугацаанд сайд байгаад ч яадаг юм.Одоо таны нэр хүнд буурна даа.Хэлсэн үгэндээ хүрэхээс илүү сайдын суудал илүү байсан юм байхдаа хөөрхий
эд нарын үзэл бодолдоо үнэнч гэж юу байхав дээ, хаана улс төрийн ашиг хонжоо байна, тэнд л сүрхий хүн болж жүжиглэнэ шүү дээ
эд нарын үзэл бодолдоо үнэнч гэж юу байхав дээ, хаана улс төрийн ашиг хонжоо байна, тэнд л сүрхий хүн болж жүжиглэнэ шүү дээ
Гишүүнээсээ больчих хэрэгтэйшд тэгвэл айн
Davhar baitugai dan deelee tailsan ch buduun zovlogo bna, omnoos ny icheed baihiim daa
худалч худалч, одоо нөгөөдүүл шигээ хулгайч болно харж л байгаарай
Бурмаа гишүүнийг дэмжиж байна
Hooloigoo tsahirtuulan, uilan baij helsen ug, temtseliinh ni utga uchir odoo l todorhoi bolno doo.
Тэнэг гар
Жэндэрийн мэдрэмжгүй танхим бий болох гэж байхад ядаж 2 хан шигтгээ байна шүү дээ. Үүнд давхар дээл яриад байх шаардлага байхгүй шүү дээ. Шударга хэлсэн амандаа хүрдэг улс төрч ганц нэг л байна шүү дээ. Үзэл бодлоо хамгаалдаг Бурмаа гишүүн шиг хүн байхгүй дээ