Монголд христийн шашинтнуудын тоог өсгөх зорилгоор суртал ухуулгын радио станц барьж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 09

Буддын шашинт манай улсад сүүлийн арваад жилд христийн шашин эрчимтэй хөгжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед алчуураар толгойгоо боож, урт цув өмссөн исламын шашинт монгол бүсгүйчүүд ч Улаанбаатар хотын гудамжинд олноор харагдах болсон. Зарим хүмүүс Монголд харийн шашны урсгал хөгжихийг дэмждэг бол зарим нь соёл уламжлалд сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцдэг, харин үлдсэн хэсэг нь харийнхны шашнаа хөгжүүлэх бодлогыг ажиглаж байдаг. Эсэргүүцэгчид харийнхан шашнаа түгээхийн тулд сүмээрээ дамжуулан мөнгө, хандив тарааж сүсэг бишрэлийг худалдан авдаг хэмээн шүүмжилдэг. Харин дэмжигчид үүнийг зүгээр урсгалаараа орж ирсэн шашныг шүүмжиллээ хэмээн няцаадаг. Гэтэл үнэхээр харийнхан монголд шашнаа түгээхийн тулд асар их бодлоготой ажиллах болжээ. Энэ тухайгаа христийн шашинтнуудын сайтад өгүүлснийг Zindaa.mn онцолж байна.

“Монголд итгэл халдварладаг” нэртэй өгүүлэлд христийн шашныг түгээхээр одоо хэрэгжүүлж буй томоохон бодлогын тухай хэрхэн өгүүлснийг тоймлон хүргэе.

Монгол Улс 1990 онд коммунимзнаас ардчилалд шилжих үед ердөө дөрвөн хүн христийн шашнаа түгээхээр тус улсын нийслэлийг зорьсон. 2000 он гэхэд өнөө дөрөв христийн шашинд итгэгчдийн тоог 10 мянгад хүргэсэн бол дахиад арван жилийн 40 мянгад хүргэсэн амжилттай байна. Одоогоор шинэ итгэгчид монголд христийн 600 гаруй сүмд цуглаан хийдэг. Эдгээрийн 300 нь нийслэл Улаанбаатарт, үлдсэн нь хөдөөгийн аймаг, сумдуудад байршиж байгаа юм. Христийн шашинд итгэгч монгол хүний тоо нэмэгдсээр. Өнөөдөр Монгол Улс нь сүмийн тоо нэмэгдэж буй байдлаар дэлхийд наймдугаарт бичигдэж байна.

Гэсэн хэдий ч протестант шашин шүтэгчдийн тоо хүн амынх нь ердөө 1.2 хувийн эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт билээ. Тиймээс монголд христийн шашныг түгээх суртал нэвтрүүлгийн зорилгоор Христийн радио станцыг орон нутгуудад барьж эхэллээ. “Энэ радиогоор үнэнийг сонссон олон монгол хүн бидэнтэй нэгдэх болно” хэмээн төслийг санаачлагчдийн нэг Сэм Жозеф бичжээ.

Тэд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн 24 цагийн турш ажилладаг Христийн радиог дамжуулах станциудыг аль хэдийн барьж амжжээ.

Сэм Жозеф өөрийн шашны сайтдаа хийсэн ажлынхаа зорилгыг тодорхойлохдоо “Шинэ станциудын зорилго нь христ шүтдэггүй монголчуудад зориулагдаж байгаа юм. Нүглээ наминчлаагүй монголчуудад радиогоор дамжуулан нөлөөлнө гэхээс тэсч ядмаар” хэмээн ярьсан байна.

Хэдийг, хаана, хаана барьсан нь тодорхойгүй эдгээр станциудаар дамжуулан монголчуудад нөлөөлөх Христийн радиогоор хөгжим, библийн сургааль, библид итгэх, хэрхэн унших тухай хичээл зэрэг шашны олон хөтөлбөр нэвтрүүлэх аж. Үүнээс гадна хэрэгжүүлэхэр зорьж буй хамгийн том ажил бол орон нутагт радиог сонсогчдын дунд бүлэг үүсгэх бөгөөд тэдний дунд есөн сарын хугацаатай сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэдний өөрсдийнх нь судалснаар Улаанбаатар хотод л гэхэд тус радиог тогтмол сонсдог 200 мянган гаруй хүн байдаг аж. Ямартаа ч 2015 он гэхэд 329 сумд хуваагддаг 21 аймгийн төв хот тус бүрт шинэ радио станц байгуулна гэжээ.

Барилгын ажлыг Far East Broadcasting Company- Моngolia байгууллага Wind FM 104.5-аар дамжуулан хийж байгаа аж.

Энэ байдлаараа манай улс хэдэн жилийн дараа христийн шашинтай улс болох нь.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.10.22.135) 2020 оны 06 сарын 09

hrist geh ugaasaa gaitai hrist mongoloos zail ene vslai yumnaas .chini bilj aaw eejiigee hun gej bidohoo bolij es zanshlaa husur martaj .bgaa zaluus ta nar haana henii bodi galaas turr we ter solongist .ni ichoo mongoloos k zail

0  |  0
irgen(103.10.22.135) 2020 оны 06 сарын 09

hrist geh ugaasaa gaitai hrist mongoloos zail ene vslai yumnaas .chini bilj aaw eejiigee hun gej bidohoo bolij es zanshlaa husur martaj .bgaa zaluus ta nar haana henii bodi galaas turr we ter solongist .ni ichoo mongoloos k zail

0  |  0
Зочин(124.61.204.156) 2017 оны 03 сарын 09

Ард иргэдийг шашин шүтлэгээр нь талцуулж хагаралдуулах хятад бодлого үнэртэж бна ...сүүлийн үед иймэрхүү суртал ухуулга эрчимтэй хөгжих болсон....яс үндэс шашин шүтлэг гарал угсаагаар нь хэзээ ч ялгаж салгаж бгаагүй алтернатив ертөнцийг үндсэлсэн хүмүүс чинь Монголчууд бид...христ лал будда бүгд л аль эрт Их Хаадын үед байсаар хөгжисөөр ирсэн....Хархорум хотод христын лалын гээд том сүм цуглаан олон бсанг гэрчилэх баримтууд...библидээрхи диваажингын мөнгөн модыг хүртэл нийслэлдээ урласан бсанг мунхаг биш бол одоогийн мөнгөн тэмдэгтээсээ олоод харчаарай......биднийг бүү эвдэрлэцүүл ...

0  |  0
nyamaa(150.129.142.227) 2015 оны 04 сарын 24

Amen. Mongoloo hristiin dagsldagch bolgotsgooe

0  |  0
Шинээ(112.72.13.183) 2015 оны 04 сарын 04

Энэ мэдээ чинь өөрөө суртал ухуулгын шинжтэй юм биш үү.

0  |  0
g(37.14.143.185) 2014 оны 12 сарын 12

FLAVIUS CONSTANTINO (247-337) 306 онд эцгийгээ нас барснаас хойш тэрбээр удаа дараагын тулаанд ялалт байгуулсаар Ромын емператор болжээ.Энэ хүнээс өмнө христианууд дарлал,доромжлол дунд байсан.Константино нь маш ухаалаг хүн байсан тул өөрийн захирч байсан нутгууддаа энх тайван тогтоох,өөрийн эрх мэдлийг бататгах тунхаглах үүднээс олон шашны сектүүдийг нэгтгэн нэг болгох санаа өвөрлөжээ.Урьдахууд шигээ хүчээр дайн тулаанаар эзгэнэх биш шашнаар эзгэнэн захирах овжин санаа сэдсэн нь уг хүний ухааны царыг илтгэж байгаа билээ.Хатууг зөөлөн дийлнэ гэдэг шүү дээ.Католик толинд түүнийг ”СҮМИЙН ЭЦЭГ”

0  |  0
Монгол(202.70.46.202) 2014 оны 12 сарын 12

Лам Бөө Лал олширшноос энэ Христийн шашинтнууд олширшсон нь Монголд тустай байхаа. Нийгэмд их л зөв зүйл хэлж, хийх юм. Харин тэр гаж буруу урсгал байдаг сурагтай. Тэднийг нь зайлуулах хэрэгтэЙ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Монгол хүн (103.9.91.146) 2014 оны 12 сарын 10

Үндсэн хуулиндаа өөрийн хүссэн шашин шүтлэгтэй байхыг нэгэнт заагаад өгсөн байгаа. Ямар гэмт хэрэг эсвэл хууль бус юм хийгээд байгаа биш юунд ингэж бичиж байдаг юм вэ? Тэгээд ч аль өгөөжтөй, итгэл үнэмшилтэйгийн л хаашдаа дагаал явна ш дээ. Тэрэнд юунд нь санаа зовдын. Буддын шашин хүчтэй байх гээд байгаа бол тэгээд хүн ардтайгаа ойрхон л байл даа. радио байгуулах байтугай мөнгөтөй л газар ш дээ.

0  |  0
zochin(180.230.230.51) 2014 оны 12 сарын 09

Arai ch dee ene gadnii humuus denduu eleg barij doromjilj bna shu! Bidnii gaihamshigt shashin soyoliig maani bur olon jiliin tuluvluguu bolovsruulj zoriud ustgah gej bga yum bna l daa! Buruu sedleer hiij bga buruu yumiig delgeruuleh gej bga ene ajil butehgui ee! Minii Mongoliin shashin soyol unu munhud mash tungalag bat orshig!!!

0  |  0
zochin(180.230.230.51) 2014 оны 12 сарын 09

Humuus mini burhanii shashin,lam huvraguudaa muulahaasaa umnu ene shashinii onol erdem ni yu gej zaadag yun tuhai uguuldeg uneheer mongolchuudad maani heregtei yum uu ugui yu gedgiig tultal ni sudalj shinjilseniihee daraa dugneltee,songoltoo hiigeerei! Busad shashinii onol nomloltoi haritsuulaad sain nihuur nyambai sudlaad uzeerei gej chin setgeleesee husej bna!!! Bi gadnii shashind bish Mongoliinhoo shashin soyol,Mongol gesen buh yumandaa hairtai hun uchiraas bichlee!

0  |  0
монгол цус(203.91.119.42) 2014 оны 12 сарын 09

Нөгөө христ нэртэй цагаан сахалтай маамууд нь итгэж байна гэж хошгоруулж байгаад барьсан байшинг нь аятайхан булааж аваад хэдэн хүнийг ажилтай болгочихъё. Ядах юм байхгүй, хэдэн хүн үйлдвэрлэл эрхэлж, орлого нь өсөөд зүгээр биз дээ.

0  |  0
жаргал(150.129.140.63) 2014 оны 12 сарын 09

Uuchlaarai, Mongol buddin shashintai bish, buddin shashin chin jinhene hariin shashin, uunii har gaigaar mongolchud odoo iim baidaltai amidarch bn. Christiig shashin bolgoson humuus bn. Bichij bga medeellee sn sudalj bgache. Shar daawuu nomorson er em bish bandi narig gargaj irsen buddin shashin yahara mongolchudin shashin bdiinbe. Mongolchudin amidralig hetsuu bdald orulj bga n jinhene ene buddin shashnii haranhui noloo, daramt yum. Sedwee medej bj bicheechee.

0  |  0
220(150.129.142.122) 2014 оны 12 сарын 09

ardchilsan oron shu de ter humuus shutleeed bid nart yamar gem hiij bga bish?

0  |  0
zochin(150.129.142.107) 2014 оны 12 сарын 09

Mglchuud yaduu bolood l hariin shashind hucheer orj bna daa, hool huns huvtsas hunar uguhuur yaduuchuud ter shashind elsen orj bna shu de, niigem uurchlugduhiin hereer ene yavdal arai tsegtsreh blgui de :(

0  |  0
Top