Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио Тинто”-гийн захиралтай нууцаар уулзаж чухал асуудлууд хэлэлцсэн тухай барууны эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж Монголын Ерөнхий сайд Рио Тинто маргаантай байгаа Оюутолгойн төслийн асуудлыг шийдэхээс гадна татварын асуудлаас болж Монголоос гарахыг хориглосон “Саус говь сэндс”-ийн гадаад ажилтны хоригийг зогсооно гэж амласан хэмээн мэдээлсэн байна. Эх сурвалжийн нийтлэлийг тоймлон хүргэе.
Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний эн тэргүүний зорилт нь Монголын хамгийн том хөрөнгө оруулагч, дэлхийн зэс болон уурхайн олборлолтын хамгийн том корпораци “Рио Тинто”-той маргааныг шийдэх хэмээн хэллээ. Энэ долоо хоногт өөрийн шинэ засгийн газраа байгуулахын хажуугаар тэрээр “Рио Тинто”-гийн Зэсийн хэлтсийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жактай уулзсан хэмээн тус компанийн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлсэн юм. Эх сурвалж тэрхүү уулзалтыг маш ажил хэрэгч, үр дүнтэй, хамтын ажиллагаа бүхий хэлэлцээр байсан гэж тодорхойлж байна.
Бусад намуудыг өөрийн кабинетдаа оруулж Их эвслийн засгийн газар байгуулсан Ч.Сайханбилэг “Рио Тинто”-той маргантай асуудлаа хурдан шийдэж эдийн засгаа сэргээнэ гэж амлажээ.
Засгийн газрын Гадаад харилцааны яам ч мөн “Монгол улсын шинэ парламент нь гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцлийг бий болгон шинэ харилцааг тогтооно” хэмээх англи хэлээр бичсэн мэдэгдлийг гадаадын хөрөнгө оруулагчдад лхагва гарагт илгээсэн байна.
Тиймээс “Саус говь сэндс”-ийн гүйцэтгэх захирал, Америкийн иргэн Жастин Каплаг монголоос гаргахыг хориглосон нь тун удахгүй цуцлагдана хэмээн “Рио Тинто” үзэж байгаа аж. Оюутолгойн 64 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн охин компани “Турзойз Хилл Ресурс” нь “Саус говь сэндс”-ийн ихэнх хувийг эзэмшдэг юм. Харин Жастин Капла нь татвараас зугтсан болон мөнгө угаасан гэх хэргээр мөрдөгдсөн бөгөөд түүнийг баривчлаагүй боловч монголоос хилийн чанадад гарах эрхийг нь хассан байсан засагдаж болох юм хэмээн найдаж байна. Гүйцэтгэх захирал Жастин Капла ч энэ долоо хоногт шинэ Засгийн газрын зарим сайдуудтай уулзахаар товлосон аж.
Шинэ засгийн газар “Рио Тинто”-той хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулсан тухай М.Энхсайхан болон Оюутолгойн хэвлэлийн төлөөлөгч Брайн Уайт нар ямар нэгэн хариу хэлэхээс татгалзсан юм. Харин Монголын “Бизнесийн зөвлөл”-ийн тэргүүн Б.Бямбасайхан “Ерөнхий сайд өөрийн төлөвлөгөөгөө парламентдаа хүлээн зөвшөөрүүлэх шаардлагтай байгаа. Энэ магадгүй хугацаа орох биз” хэмээн хэлсэн юм.
Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулагчтайгаа асуудлаа шийдэж, тэдэнд таатай нөхцлийг бий болгосоноор эдийн засгаа аврах нь. Хөрөнгө оруулагчдыг үргээсний улмаас Монголын эдийн засгийн өсөлт 2011 оны 17.5 хувиас энэ онд 7 хувь болтлоо унасан билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 6 )
худлаа эх оронч гэж байдаг тэр нь сайханбилэг өөрөө тэр хэзээ нэгэн цагт үнэн яриад тэр нь биелээд монгол хөгжсөн юм байхгүй монголчуудад бүх юм бий төмөр зэс алт мал мах ногоо тариа газар нутаг харин бидэнд засгийн газар ерөнхийлөгч эрх баригчид л байхгүй болсон монгол улсыг маань дампууруулчихла а энэ урвагч муу хүмүүс ээ халаг минь, дампуурал гэдэг нь бол эртний хэллэгээр мөхлөө гэсэн үг
Ter ni deer buchuu turgen ediin zasgaa sergeegeerei chamd itgej bna Saihanbileg erenhii saidaa hudlaa eh oronchidiin ugiig bitgii too
Tegeed buuj uguud ulsaa bayalgaa uguud ediin zasgaa sergeeh yumuu aan tegeed bur guilgachin bolno uur yana gj
.
mash zuv sanaa.. OROSUUDIN HUCHEER MONGOL BOSSON SHIG ODOO UURSNUU BOSNO GEJ HEZEE CH BAIHGUI
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮