Нефтийн эрэлт ирэх онд буурах төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК 2015 оны түүхий нефтийн эрэлтийг буурууллаа.Тус байгууллага пүрэв гарагт сар тутмын урьдчилсан таамгаа гаргасан байна.

Урьдчилан таамаглаж буйгаар, ОПЕК-оос худалдан авах нефтийн эрэлт ирэх онд өдөрт 28,92 сая торх болж буурах төлөвтэй байна. Энэ нь өмнөх урьдчилсан таамгаас 280 мянган торхоор буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт, тухайлбал Европ болон БНХАУ-ынх удаашралтай байгаатай холбогдуулан нефтийн эрэлтийн урьдчилсан таамгийг ингэж бууруулсан байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард ОПЕК өдөрт 30 сая торх нефть үйлдвэрлэхээр шийдсэн юм. Үүний улмаас түүхий нефтийн үнэ эрс буурсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zxzx(103.229.121.163) 2014 оны 12 сарын 13

Benzin unetei heveeree bna sh dee saihanbalag aa

0  |  0
Top