Г.Буяндоржид ял оноов

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр болж, нилээд оройтон шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлаас Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон бол эл хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг Шүүх гаргасан байна.

Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаагаас гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт сэжиглэж байсан юм.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa(150.129.142.3) 2014 оны 12 сарын 13

xvnii umiig ooriin bolgox gesen acar tom xvcel shunaltai bna gedeg xoorxii ee.vxex vedee tvvneec neg toosog ch avch yvj chadaxgvi.bid zov amidrax um bol burxani shvvlt irex tsagt zovt negen baix bolomjtoi. \:D/

0  |  0
Чимка(112.72.13.119) 2014 оны 12 сарын 13

Хятдын иргэн болоод.байгаа Баярцогтыг яагаад сайд болгож.шагнадаг юм. Гэм хийсэн хүмүүс өнгөтэй явдаг цаг юмуу

0  |  0
Top