Хагас зууны тэртээ Монгол Швейцарь хоёр улс дипломат харилцаа тогтоож байв. Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны байгууллага /DEZA/ Монголд хөгжлийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд мөн нэгэн арваныг үдэж байна. Энэ хоёр ой, үйл явдлыг тохиолдуулан Швейцарийн SWI хэвлэлийн газраас гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан бөгөөд хоёр орны ард түмнийг нэгтгэж буй аж амьдрал, байгаль орчны ижил төстэй байдлыг харуулсан гэрэл зургийг дэлгэн сонирхуулж байна.
Швейцарийг санагдуулам олон нийтлэг төрхийг Монголоос олж харах бөгөөд энэ нь бидний санаснаас ч хавьгүй илүү юм. Монгол орны нутаг дэвсгэрийн гуравны нэг хувийг үзэсгэлэнт уул нурууд эзлэхийн зэрэгцээ онгон зэрлэг байгалиараа алдартай. Хоёр орны ард түмний хувьд уламжлалт үнэт зүйлс, соёл болон байгальтайгаа илүү ойр дотно зохицож амьдардагаараа ихэд нийтлэг харагдана. Бидний хооронд ийм ижил төстэй зүйл их ч бас ялгаатайг нь хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэдний Швейцариас ялгагдах гол ялгаа гэвэл Монголчууд маш ядуу амьдралтай. Түүнчлэн хүн амынх нь дийлэнхи хувийг залуучууд эзэлдэгээрээ онцлоготой.
Энэ орон бэлэн зэлэн байгалийн их нөөц баялагтай, эдийн засаг нь тасралтгүй өсч байгаа хэдий ч хүн амын дөрөвний нэг нь ядуу зүдүү амьдарч байна. Монгол бол дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай орны нэг. Монголчууд байгаль цаг агаарын эрс тэрс нөхцөлд амьдардаг. Зун нь халуун, өвөлдөө хасах 40 градус хүрч хүйтэрнэ.
Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны байгууллага /DEZA/ Монголын энэ ядууралтай тэмцэхэд зориулж сүүлийн 10 жилийн турш тусламж үзүүлж байна. Тус байгууллага ингэж онцлох шалтгаан нь Монголыг ЗХУ-ын нөлөөлөл дор байхдаа ардчилсан нийгмийн үндэс суурийг тавьсан, социалист бус орон гэдгээр нь тусламжийн гараа сунгадаг юм.
Берн хотод нээгдсэн гэрэл зургийн энэ үзэсгэлэн Швейцариас 7.0 мянган бээрийн чанадад орших зах хязгааргүй уудам тал, эндэх нутгийн сонин содон орныг танин мэдэхэд тань туслах болно. Монгол, Швейцарь хоёр орны ижил төстэй байдлыг энэхүү гэрэл зурагт харьцуулан гаргахыг зорив.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Ядуугаараа манайх ялгардаг.
www.amazon.cn bolon www.taobao.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Beijing Jinchin Trans Olon ulsiin teever zuuchiin company Utas 98304871 beijind deh utas 86-010-84391096