Улаанбаатарт машин унах эрхийг өндөрхөн шиг үнээр худалдвал яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчид өнөөдөр нэгэн асуудлыг шийдэх учиртай. Үүнийг онцолж ач холбогдол өгөх шалтгаан бий.  Яагаад гэхээр унаа машинтай хүн бүрт энэ асуудал хамаатай. Э.Бат-Үүл баатарын гаргасан анхны шийдвэрүүдийн нэг нь автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оруулах байсан. Замын түгжрэлийг бууруулахад энэ журам үр дүнгээ өгсөн үү гэвэл яриангүй өгсөн. Замын түгжрэл хүссэнээр биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд буурсан гэдгийг үгүйсгэх хүн үгүй байх.  

Гэхдээ үүнийг дагасан сөрөг дагавар дагалдсан хэмээн буруутгах нь бий. Улаанбаатарчууд ганцхан жилийн дотор 70 мянган автомашин шинээр авч байна гэсэн дүн бан дурдсан байна. Дугаарын хязгаарлалтын улмаас  хүмүүс  хоёр авто машинтай болж, зам дээр бөглөрдөг байсан бол одоо гражиндаа, хашаандаа бөглөрдөг болсон гэх үг яриа үе үе шуурдаг. Өөр нэг сөрөг хандлага гэвэл  нэг автомашин хэд хэдэн дугаар ээлжлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцдог болсон гэх.  Дугаарын хязгаарлалт хийсэн дэлхийн бусад хотуудад ч бас иймэрхүү сөрөг хандлага ажиглагддаг юм байна. Тухайлбал, Японы Кито хотод  дугаарын хязгаарлалт манайхтай адил байж. Гэтэл хүмүүс хоёр  машинтай болж эхэлсэн гэдэг. Тэгээд дараачийн хувилбарыг бодож олохдоо цагийн хязгаарлалтанд оруулжээ. Хязгаарлалтыг өглөө оройд 4,4цаг болгосноор энэ бэрхшээлийг оновчтой шийдвэрлэж чаджээ. 

Одоо үйлчилж байгаа журмаар бол тухайн нэг автомашин долоо хоногийн нэг өдрийн өглөөний долоон цагаас 22.00 цаг хүртэл заасан хязгаарын дотор хөдөлгөөнд оролцох эрхгүй. Харин одоо цагийн энэ хязгаарыг наашлуулж, өөрөөр хэлбэл  08.00-21.00 цаг болгох асуудлыг ярилцана гэж байна. Иргэдийн хувьд дээрхи Киотогийн жишээгээр  хязгаарлалтыг мөн үдээс өмнө хойно 4.4 цаг байлгая гэсэн санал нэлээд түгээмэл байгаа юм шиг байна билээ.  Түүнээс гадна хязгаарлалтыг зөвхөн цагаар бус орон зайг нь хумьж багасгая гэсэн саналтай хүн нэлээдгүй байгаа нь анзаарагддаг. Тухайлбал, их түгжрэлтэй байдаг гол гол замууд, хотын төв хэсэгт  хязгаарлалтыг хэрэгжүүлье гэдэг. Бүр тэгш сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах гэсэн санал ч бий.

Хотын түгжрэлийг зохицуулах өөр нэг сонирхолтой санал бол Улаанбаатарт машин унах эрхийг өндөрхөн шиг өртгөөр худалдах тухай юм. Дэлхийн зарим хотуудад иймэрхүү замаар шийдвэрлэдэг аж.  Дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оруулах нь өнөө маргаашаа аргацаасан түр зуурын шийдэл гэдэг нь тодорхой. Үүнийг ирээдүйгээ харж шийдье гэвэл замаа боловсронгуй болгож,  мөнөөх метро, олон түвшний зам зэргээ хугацаа алдалгүй барьж байгуулах хэрэгтэй болно.

Бүх асуудал, бүх ажил амьдрал нь хотын төвтэйгээ ингэж бүх талаар уягдаж холбогддог  хот гэвэл ганцхан Улаанбаатар байх. Төрийн байгууллагууд, эмнэлэг, дэлгүүр зах, худалдаа,  их дээд сургууль гээд дандаа хотын төвдөө төвлөрсөн. Өглөө болохоор л бүх хөдөлгөөний урсгал зөвхөн хотынхоо төврүү чиглэдэг бол орой гадагш чиглэсэн урсгал нь давамгайлдаг.  Хотоо жигд бус хөгжүүлсэн, бодож төлөвлөөгүйн гай ингэж замын түгжрэлээр илэрч байна.  

Аливаа шийдвэр уян хатан байх тусмаа төдий чинээ сайн хэрэгждэг. Нийслэлийн Иргэдийн хурлын эрхэм төлөөлөгчид  хөдөлгөөний хязгаарлалтыг бас ингэж шийдээсэй.

 П.Булган

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yyyy(150.129.140.32) 2014 оны 12 сарын 16

Ardchilsan namiinhan ajiltai mongotei busad n gudamjnii guilgachid bolsooon.

0  |  0
bbbb(112.72.13.137) 2014 оны 12 сарын 16

er n bol caashdaa mungutei xumuusiin erx ashigiig l xamgaalsan xyyli togtoomj garx n oilgomjtoi.ene niigmiin dynd bolood dood davxragiin xumuusiig bugdii n alchyyl yaasiin be.baychyydiin xusel bielej tugjrexgui ybx blguidee.gexdee ta kolonkoos uuruu benzinee xiij.delguur xorshoo talxnii uildvert tanii exner xuuxd ajillaxgui bol tyrj uxex biz....

0  |  0
Unen bodit(150.129.141.40) 2014 оны 12 сарын 16

Zugeer l hotoo tel. Metro, dugaariin hyazgaar, ondor une yuuuuu ch hereggui..... Hotoo tel. Yum yumtai daguul jishig hot bari. Ochnoon gazar baina shuu dee. Hotoos ene tom tom zah, ih surguuliud, zarim business iin gazar, ger horoololuud, hotod baih nen shaardlaggui alban gazaruud bugd hotoos nuuh heregtei. Zam, tsahilgaan, dulaan, tsever us buh ded butsiig n uls baiguulaad tend n companiud, huvi humuus unegui gazraa avaad utaagui gadaa jorlongui bair aa bariad business uil ajillagaagaa yavuulah heregtei, tedend mash hyamd urt hugatsaatai zeel ogoh n zov. Ingej baij l hogjino.

0  |  0
зочин(202.179.29.56) 2014 оны 12 сарын 16

Улсын мөнгөөр том машин унадаг хийх ажилгүй , Батүүл, мэтийн улсуудаас их хэмжээний татвар авч болох юм ,

0  |  0
baagii(108.200.49.127) 2014 оны 12 сарын 16

Машин унаад хий дэмий сэлгүүцэж байна гэсэн байх юм.Ийм юм бичиж байгаа хүмүүс эрүүл үү,таминь ээ ?

0  |  0
эн(202.126.89.176) 2014 оны 12 сарын 15

Ийм жишиг байдаг. Үнэхээр дэмий сэлгүүцэгчид дэндүү олон учраас машин унах эрхийг худалдах нь байж болох хувилбар байж болох юм.

0  |  0
demjij bna(112.72.13.74) 2014 оны 12 сарын 15

er n bol neg talas harahad tulburtei bolgoh gedeg n zuv, hotoor yamarch zorilgogui haa negtei negniihee zovj olson munguur neg hachin huuchin yum avch unaad hamag hamaatnaa suulgachihsan hachin muuhai uner ungu uzemjgui zavaan teregnuud yavj baih hereg bgaa ch um uu. ger horoolliin hashaa bolgond l iim teregnuud bna teged tedgeer n bugd l zam deer garaad irne, ene yu geeech ve

0  |  0
батаа(49.0.158.240) 2014 оны 12 сарын 15

Улаанбаатар хотын доторхи замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх аргыг сэдэж зорчих эрхийг төлбөртэй болгое гэдэг санааг дэмжиж байна. Өндөр төлбөртэй болго Төлбөр төлөөөгүй этгээдийг эрхийг нь хас

0  |  0
Хүрэлбат(112.72.13.67) 2014 оны 12 сарын 15

Машинтай хүмүүсийг буудаж алах хуультай болсон нь дээр. Хамгийн гол нь хийх ажилгүй, хий дэмий сэлгүүцсэн, коммунистууд л машин унаад байгаа юм.

0  |  0
Pee (202.131.225.197) 2014 оны 12 сарын 15

Zugeer tur zasag ni ajilaa hiij, ded butetsiig tsogtsoor ni shidii. mongol ulsiin 3 irgen tutmiin 1 ni ulaanbaatart amidrdag, mashinii heregtsee erelt zeregiig ulaanbaatar l todorhoildog, bolj l ugvul humih setgeltei ulsuudad helhed ulaanbaatar mashinaa horiulaad ehlevel mongol uls mashingui uls bolno shuu, uneheer mashingui baiya gevel uvulduu nemeh hemtei bolgochih,

0  |  0
Top