2014 оны онцлох 14 жиргээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Үзэл бодлын дайн, тэмцэл, хараал, ерөөл, ойлголцол, мэдэмхийрэл, агуу ихийн дэмийрэл, яруу найраг, дуу хөгжим, онигоо,түүх, нөхөрлөл, хайр дурлал, доромжлол, зар сурталчилгаа, зөвөлгөө, сайхан сэтгэл, мэдээ мэдээлэл, зураг, хөрөг гэх мэт байхгүй юмгүй нэгэн ертөнц бол жиргээнийх. Жигтэй энэ ертөнцийн оны онцлох жиргээнүүдийг  хүргэж байна.

 1.Жиргээний ертөнцийн “супер хэрүүл”


2014 оны эхээр МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан, инженер Ц.Бат хоёр твиттер хуудсаар маргаан дэгдээсэн нь МИАТ хэмээх их айлын нэрх хүндийг навс унахад хүргэсэн. Тэрчлэн энэхүү жиргээний “супер хэрүүл” нь нийгэмд болоод хэвлэл мэдээллийн салбарт ч нэлээд дуулиан тарьсан юм. Тэр ч байтугай энэ жиргээнээс эхтэй дараа дараагийн жиргээ нь Ц.Бат инженерийг 100 хоног баривчлагдахад хүргэсэн билээ.

2.Намба алдсан жиргээ

Мэргэжлий сумо бөхийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа нэгэн бүсгүйн ар нуруунаас харсан зургийг оруулан “Энэ нэг алдартай жүжигчний нуруу, хамт байсаан байсан” Таалдаа та нарын сайн танил бүсгүй... хэмээн жиргэсэн нь жиргээчдийн дунд дуулиан тарьсан жиргээний нэг болов. Харин хэн ч тэр бүсгүйн нэрийг тааж чадаагүй.

3.Баривчлагдахад хүргэсэн жиргээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн н.Алдар гэгч ийнхүү твиттерт жиргэснийхээ төлөө баривчлагдав. Түүнийг хуулийн салбарын шинэчлэлийг дэмжиж, цагдаагийн албатай холбоотой, хууль зүйн салбарын шинэчлэлийг эсэргүүцэж буй зарим цагдаагийн удирдлагын талаар шүүмжилсэн жиргээ жиргэснээс болж бүтэн өдрийн турш байцааж, мэдүүлэг авсан юм.

4. Хамгийн секси жиргээч

УИХ-ын гишүүн М.Зоригт оны хамгийн секси жиргээчээр нэрлэгдэж байгаа. Түүний энэ жиргээ сошиал ертөнцөөр чамгүй дуулиан тарьж, эзэндээ дээрх нэрийг хайрласан билээ. Түүнчлэн тэрээр нэгэн бүсгүйн нүцгэн зургийг оруулаад “нутгийн бүсгүй” гэх мэтээр нүцгэн шалдан зурагт дуртайгаа илчилсэн байдаг.

5.А.Гансүх сайдын уучлалт

Зам тээврийн сайд асан А.Гансүх жиргээч Ц.Батыг уучилснаа өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн нь мөн л олны дунд хэрүүл, хэлцлийн алим шидсэн хэрэг болсон. Тэрбээр Ц.Батыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар шүүхээс Ц.Батыг 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн ч нэг сар орчим 461-р хорих ангид хорьсны эцэст сулласан.

6.Оны хамгийн яаруу бөгөөд тэнэг жиргээ

Нэгнийгээ түлж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үзүүлсэн хэрнээ жүжигчин Ц.Алдармаа  “Амьдралд хүн бүр алддаг” гэж биеээ өмөөрөн сургаал айлдсан нь оны онцлох яаруу бөгөөд тэнэг жиргээ болов.

7.Олны дургүйцлийг хүргэсэн жиргээ

Твиттер ертөнцийн идэвхтэй жиргээчдийн нэг Д.Дагвадорж аварга энэ удаад олноос зэмлэл хүртэж, шуугиан тарьсан зүйл жиргэжээ. Тэрээр нэг хэсэг Өгийн нуурын хар галуунуудыг агнасан бөгөөд тэр үеэрээ хар галууны гэдэс дотрыг хүүлж идсэн уусныг нь гарган түүгээрээ жиргэсэн юм. Үүгээр ч зогсохгүй махыг нь шарж идэн “Бэлгийн сулралтай хүн нэг хар галууны махыг билүү чанаад идэхэд маш сайн” хэмээн зөвлөжээ.  Энэ жиргээ эзэндээ чамгүй шүүмжийг авчирсан.

8. Ерөнхий сайдыг нүүр хийх газаргүй болгов

Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт тус 30 сая төгрөгийг төвлөрүүлэн PR хийхээр нэгэн төрийн бус байгууллагатай гэрээлсэн талаар сэтгүүлч Б.Ганчимэг жиргэсэн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ам ажил зөрдгийн бас нэгэн баталгаа болж олны дунд дуулиан дэгдээв. Тэрээр нийт 16 яамны 480 сая төгрөгийг тэд өөрсдийгөө рекламдуулахаар төсөвлүүлжээ.

9.Машин мөргөөд хэрэгт холбогдсон адуу

Энэ оны хамгийн содон жиргээгээр энэхүү жиргээг нэрлэж байна. Үнэндээ адуу машин мөргөнө ч гэж юу байхав. Эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө Монголын хууль гууль болдгийн тод томруун жишээ энэ болов.

10.Оны ууртай жиргээ  

Монголын топ жиргээчдийн нэг Никитон хамтлагийн дуучин Батчулуун буюу Баачкагийн жиргээ мөн л анхаарал татаж байдаг. Өөрийгөө Монголын рок попын феррари гэдэг Баачка өнгөрөгч онд “буруу бусармаг бүхэнд” гээд ийм зураг постолсон. Үүгээрээ тэр үнэний төлөө хаа ч дуугарна гэх шиг болов.

 

11.Оны “хавирдаг” жиргээ

Жиргэх гэж бужигнуулдаг нөхөр бол Танхай эмээ. Твиттер гэж цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгээд байгаа түүний бүтээлийг хүлээж суудаг хүмүүс цөөнгүй. Улс төрчдөд хоч өгч басхүү зураг эвлүүлэн элдвийг шоглож өөрийн имижийг бий болгосон түүний олон хоржоонтой жиргээнээс “хавирдаг” жиргээг онцолж байна.

12. Гомдол тээсэн жиргээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд энэ жиргээгээрээ дамжуулан гомдлоо илэрхийлэв. Үүний дараа их сургуулийн нэг ангийнхан нь Үүл баатарыг ангийн андаа дэмжсэнгүй гэж буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ л сенсааци дэгдээв. Гэвч Ерөнхий сайд огцордгоороо огцорч, асуудал намдав.

13.Өс өвөрлөсөн жиргээ

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттер хуудсаараа дамжуулан 4 сая ам.долларын авлигын маш ноцтой хэргийг дэлгэсэн нь шуугиан дэгдээв. Түүний энэ дэлгэсэн баримтад нэр холбогдсон талууд тайлбар өгөв. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Хууль зүйн сайд асан маань таг чиг. Энэ талаар тодруулга авах гэсэн сэтгүүлчдээс ум хумгүй зугтав. Түүний энэ байдал өөрийг нь сайдын суудлаа алдахаа хүрэхэд өс өвөрлөн ийм мэдээлэл тараасан арчаагүй амьтан болгон харагдуулав.

14.Араа бодсон жиргээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шинэ оны босгон өөрийн "Twitter" хуудсаараа дамжуулан нэгэн жиргээ чулуудсан нь олныг оволзуулав. Гэвч тэрээр тун удалгүй өнөөх жиргээгээ устгажээ. Тус жиргээнээс үүдэн нэг хэсэг нь түүнийг аргагүй байдалд орсон тул аргаа бодож байна, тийм ч цэвэр ажиллаагүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь У.Хүрэлсүх ажил хийж байгаа хүнийг дарамталлаа хэмээн өмөөрч байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top