О.Магнай У.Хүрэлсүхээс болж ажлаа өгсөн нь худал... Харин?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Ард түмний баатар, хайртай хүү болох шахаад байсан О.Магнай суудлаасаа “дэвхэрлээ”. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сайн ажилтан байсан О.Магнайг ажлаа өгсөнд харамсч, халаглах хүн олон байна. Гэхдээ энэ бол гэнэтийн “сюрприз” биш. О.Магнайг ажлаа өгөх сураг аль намраас гараад байсан юм шүү. Яг үнэндээ О.Магнайгийн ажлаа өгч байгаа нь түүний ардчиллыг хайрласан хүн чанартай нь ч холбоогүй, үзэл санаа нийлдэггүй У.Хүрэлсүхтэй ч холбоогүй. АН-ын МАН-тай хамтарч, сайд, дэд сайдын суудал хуваасантай ч холбоогүй. Тэр ерөөсөө л энэ ажлыг өгье гээд шийдчихсэн байсан юм. Ажлаа өгөх талаараа хоёр сарын өмнө ШӨХТГ дахь гарын хүмүүстэй энэ талаар үг цухуйлгаж байсан гэнэ. Жолоочоо хүртэл хамт яваач гэж ажлын санал тавьсан гэх явган яриа байсан юм.

Хамгийн сүүлд тэрбээр “Бензиний үнэ 1 сарын нэгнээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнөө” гэж твиттертээ бичсэн байсан. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурсан ч Монголд ямар ч өөрчлөлтгүй байгаа. Учир нь манайх Оросын талтай тогтвортой байдлын гэрээ хийчихсэн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурсан ч, өссөн ч нэг хэмээ барина гээд. Гэтэл О.Магнай үүнийг мэдэхгүй байна гэж үгүй. Засгийн газрын хэмжээнд шийдчихээд, хэрэгжээд удаж буй гэрээг О.Магнай хэдхэн өдрийн дотор хүчингүй болгоно гэдэг ерөөсөө л сайхан мөрөөдөл. О.Магнай үүнийг мэдэхгүй байна гэж үгүй. Зүгээр л би ажлаа өгөх болчихоод байна гэсэн дохио өгөөд байсан юм болов уу даа.

Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа авсан ч О.Магнайтай ажлын талаар ам мурийгаагүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Үнэхээр тэд хамт ажиллаж үзээд таарахгүй байсан бол “У.Хүрэлсүх шадар сайд болсноос” гэж тайлбарлаж болох л байлаа. Гэтэл нүүр тулаагүй хэрнээ У.Хүрэлсүхийг чичлээд эхэллээ.  Угтаа бол энэ нь О.Магнайг дэд сайд болгоогүйн “уршиг” гэх. АН-ын ҮЗХ-ны гишүүн, АН-ын нэр хүндийг бага ч атугай өргөж өгсөн хүн гэж өөрийгөө үнэлэх тэрбээр дэд сайдын суудалд горилж байсан гэх явган яриа байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Аль намраас ажлаа өгөхөөр бэлдэж, ойрын хүмүүсээ цуг явахыг захиж байсан нь түүний энэ мөрөөдөлтэй холбоотой байсан ч байж болох.

Ингээд О.Магнай бууриндаа буув. Тэр өмнө нь “гудамжны жагсагч” гэсэн хочтой байгаад дарга О.Магнай болсон. Харин одоо “төрийг цэвэрлэнэ” гэж ам өчгөө өгөөд байгаа тэр дахиад гудамжны жагсагч болох уу? Үнэт зүйлс нь зөрчилдөөд байгаа тул Засгийн газраасаа нүүр буруулсан гэх тэр намаасаа “салах” уу?

Өнгөрсөн хоёр жил О.Магнайгийн карьерд хамгийн сайхан өдрүүд байлаа. Ард түмэнд таалагдсан шийдвэрүүд гаргаж, таалагдаагүй шийдвэрүүдээ дор нь буцааж байсан. Алдаанаасаа уучлалт гуйж ч байв. Гэхдээ түүнд одоо ч ард иргэдийн “хайр”-ыг татах боломж байна.  Хуучин шигээ эрх баригчдын сөрөг хүчин болох. Ардын баатар О.Магнай үнэхээр төрөө цэвэрлэхээр дайн зарлах уу эсвэл 2016 оны сонгуулийг хүлээгээд ичээндээ орох болов уу гэдгийг харж л байя.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.11.192.34) 2014 оны 12 сарын 24

Үнэн царай нь энэ зураг байна даа харин ч

0  |  0
(103.11.192.34) 2014 оны 12 сарын 24

хөөе гөлөг өө харин чи өөрөө хэн болчоод энд худлаа хамгаалаад бн тэнэг новш чинь энд тэнд коммент үлдээгээд

0  |  0
Zhh(76.218.69.21) 2014 оны 12 сарын 22

Tolgoi bgaad ard olontoigoo bhad bolno doo.alban tushaaliin dontonguudad uzuulj bn daa

0  |  0
Sochi (27.123.214.109) 2014 оны 12 сарын 22

Darvaan magnai darvagraasaa l bolj uuruu unaj bgaaldaa

0  |  0
gzochin(29.88.128.11) 2014 оны 12 сарын 22

magnaii ajlaa hiigeed yavj bsan bol deer bsiin. odoo neghenet buusan bol sororg huchin bolho heretei

0  |  0
Pee(202.131.225.197) 2014 оны 12 сарын 22

Ug ni baij baival end tend ochij heruulee hiigeed zarim neg asuudaliig tsegtsleeed yavah bailaa. huviinhanii shahaand orson boluu daa. business iinhentei nileed dain hiisen hun shde

0  |  0
ojg(103.10.23.137) 2014 оны 12 сарын 22

хэний захиалгаар ийм худлаа юм бичээд байгаа гөлөг вэ чи

0  |  0
Top