Татан буугдаж буй ССАЖЯ-ныхан өөрсөддөө чимээгүйхэн СТА тэмдэг олгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасагдсан ССАЖЯ-ныхан татан буугдахаасаа өмнө өөрсдийгөө төрийн данс, халамжийн мөнгөтэй болгох гэж хичээж байгаа тухай мэдээлэл чих дэлслээ. Тус яаманд ороод удаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хүмүүст тун яаралтайгаар, хуурамч тангарагийн хуудас өгч эхэлсэн гэж цахим ертөнцөөр шуугиж эхэллээ. Энэ хүмүүсийн ихэнхи нь жил гаруйн өмнө эсвэл хэдэн сарын өмнө ажилд орсон “шахааны” хүмүүс бололтой. Тиймээс ч хуучин сайд Ц.Оюунгэрэл татан буугдахаасаа өмнө "халаасны" хүмүүсээ төрд данстай болгох гэж ийнхүү зүтгэж байгаа аж.  Бас үүний хажуугаар зарим хүмүүст чимээгүйхэн СТА цол олгосон байна. Бүр Ц.Оюунгэрэл сайдад өөрийнх нь гарын үсэгтэй СТА үнэмлэх өгсөн гэнэ. “Бөөндөж” гарын үсэг зурсан нэг үнэмлэх дээр нь доод албан тушаалтнууд нь түүний нэрийг бичээд өгчихсөн бололтой. Ичмээр юм.

Нэг нэгэндээ шагнал “бэлэглэх” ажиллагаа манайд мэр сэр гардаг. Гэхдээ ингэж олноор нь, илт цагаанаар бөөндөж байсан нь тоотойхон биз. Ц.Оюунгэрэл Т-Батаарын арга ясыг Монголд авчирснаар гараагаа сайн эхэлсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөр нүдэнд торж, сэтгэлд буух ажил хийсэнгүй. Түүнийг мэдлэг боловсролтой, ёс зүйтэй эмэгтэй гэж олон нийт үнэлдэг байсан нь бага багаар буурч байх шиг. Ц.Оюунгэрэл үхэхдээ үхэр буугаа тавив гэдэг л боллоо.

Ер нь манайхан төрийн албанд хурган дарга болохоороо л өөрөө хувийн компанитай болсон мэт аашилдаг. Зам тээврийн яамныхан хуучин байраа хүүхдийн эмнэлэг болгохгүй гэж ч байх шиг. Тэдний мэдэх хэрэг биш л дээ. Гэхдээ төрийн бай шагналыг дуртай нэгэндээ өгдөг, суудлаасаа буух болохоор “заавал нэг юм салгана даа” гэсэн өрөвдөлтэй сэтгэлгээнээсээ салаагүй байгааг Ц.Оюунгэрэл гишүүн харууллаа. Газар доор ортол нь муулаад байдаг “Фортуна” Н.Батбаяр түүний дэргэд арай ёс зүйтэй харагдаж байна.

Ц.Оюунгэрэл гишүүний энэ үйлдэл бидэнд нэг сануулга өгч байна. Татан буугдаж буй яам, агентлагуудыг сайтар шалгах хэрэгтэй. Ажлаа өгч байна, явж байна гээд төрийн, татвар төлөгчдийн мөнгийг яаж ч цацаж, яаж хувааж байгаа юм билээ?

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulzii(203.194.118.73) 2014 оны 12 сарын 25

Er gadnii khuntei ger bul bolson khumuusiig turiin tom alban tushaald buu tavi

0  |  0
.......(122.201.27.2) 2014 оны 12 сарын 24

Хөдөлмөрийн хуулинд хөхөө өвлийн цагаар хүнийг ажилгүй болгож болохгүй гэсэн хамгаалалт бий боловч төрийн албан хаагч, бүтцийн өөрчлөлт нэрээр олон арван төрийн жинхэрэн албан хаагчид нэг л өдөр банкны лизингээ яана гэсээр ажилгүй болж байна, тэр хүмүүс иргэнийхээ хувиар ч ажлаач чөлөөлөгдсний 6 сарын тэтгэмжээ авах ёстой шүү, энэ сайт ямар сонин юм бэээээ

0  |  0
Тэргүүн(122.201.27.2) 2014 оны 12 сарын 24

Салбар нь энэ хүний гавъяаг үнэлж, хамт олон нь дэмжиж, дэвшүүлж олгосон юм, өөрөө мэдээгүй байсан бөгөөд, нүдээ олсон шагнал, хувь хүнийхээ хувьд ч олон ном зохиол бичиж, тэр нь борлуулалтаараа зах зээлд тэргүүлдэг хүн нэг сургууль төгссөн зохиолчийн дуучдаас илүү салбарын тэргүүнээ авах гаюяъатай гэж бодож байна, Амжилт хүсье, улам дээшээ

0  |  0
Zochin(103.229.122.249) 2014 оны 12 сарын 23

Teneg avgai. Ardchillin ner gutaasan

0  |  0
динзаавр оюун(112.72.13.8) 2014 оны 12 сарын 23

Пввыы

0  |  0
oogii(103.229.123.4) 2014 оны 12 сарын 23

harin ch ene avgaid hiisen ajil heleh ug bhgui bh shuu uleg gurveliin ysaar manai soeliin dfuusahgui shdee manaih chin aguu ih soeliim uvtei uls ene avgai meddeggui yum shig bna lee ene avgaigiin ued oligtoihon sum hiiduuddee ch zassangui shde sandliin bugluus bolj suuhaar erthen ajlaa ugsun ni deer

0  |  0
дашка(203.91.116.34) 2014 оны 12 сарын 23

Ер энэ янз бүрийн яриа гаргаж байхаар бүх үйлдлийг нь зогсоох тушаал ,бусад асуудалаар нь зогсолт хийлгээд дараагийн ажилд нь хүлээн авч хэвших хэрэгтэй биздээ тэгээд дараа нь янз бүрийн юм ярьж байхаар хүлээлгэж өгч байгаа дарга нар ч гэсэн хулгай хийж болохгүй биздээ

0  |  0
батаар(182.160.4.42) 2014 оны 12 сарын 23

батаарын тэргүүний ажилтан

0  |  0
bayar(112.72.11.113) 2014 оны 12 сарын 23

Hiisen ajiltai heleh ugtei neg ni shagnal avaal biz. Tamiin togoonuud duugaa tatatsgaa

0  |  0
zail(27.123.214.119) 2014 оны 12 сарын 23

Muuhai hudlaa yarisan uuriihuu oimsniihoo erh ashgaas hetrehgui avgai l daa neg musun turuus zailuulmaar yum

0  |  0
Top