Таван толгойн хэлэлцээрийг ирэх сарын 5-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх үүрэгтэй ажлын хэсэг тендерт шалгарсан "Чайна Шэнхуй Энержи", "Сумитомо" корпораци болон "Энержи Рерурс" ХХК-ийн төлөөлөлтэй уулзжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байгаа юм. Уулзалтаар талууд Таван толгойн хэлэлцээрийг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр тохирчээ

Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Тавантолгой төсөл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ утгаараа дэлхийн хэмжээний төсөл. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой байгаа нь Тавантолгой төслийн үнэ цэнийг өсгөж байна” хэмээжээ. М.Энхсайхан өнөөдөр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарласан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
araichdee(150.129.141.31) 2015 оны 01 сарын 24

dandaa bayr duhuulj bagahan tsagt batlah yumaa.uur hunii sonirhold niitsuulj ajildag yum shig bnate.

0  |  0
Top