Я.Содбаатар гишүүн сонгогчдод дүн тавив

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Ардчиллын буянаар бидэнд олдсон үнэт зүйлсийн нэг нь өөрийн итгэл үнэмшлээрээ сонгох эрх. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү  гэдэг шиг сонгогчид улааныг дугуйлна уу, цэнхэрээ сонгоно уу тэдний эрх. Насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн  чөлөөтэй, шууд сонгох эрхтэй бөгөөд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана хэмээн хуульчилсан нь цагаан дээр хараар дурайж байгаа. 

Сонгох эрхийн нөгөө талд хуулиар олгогдсон том боломж буюу сонгогдох  эрх давхар хэрэгжиж байдгийг хэлэх юун. “76 мангуу” гэхчлэн сайн муугаар хэлэгдэж байдаг үе үеийн хууль тогтоогчид бидний сонголтын үр дүн. Хэнийг нь сонгохоо бид хэн нэгнээр заалгаагүй, бас хэнээс ч асууж лавлаагүй. Тойрогт нэр дэвшигчдээс  нам, эвслээр нь ялгаж салгаж байгаад арай илүү дөнгүүр гэснээ сонгодог.

Миний, бас таны сонголтыг буруу зөрүү боллоо гэж хэн нэгэн дарга даамал шүүмжлээгүй, үүний төлөө хэн нэгнээс ял зэм сонсож байсан нь үгүй шиг санагдаж байна.  Яагаад гэвэл миний сонголт минийх л учраас үүнийг маань эргэн тойрныхон хүндэтгэн үздэг хэрэг. Сонгуулиар хэнийг хаана суулгах нь ард түмний сонголт учраас массын шийдэл гэж ойлгодог. Тиймээс хэн нэгэн үүнийг буруу зөв болсон гэж дүгнэх нь арай л ахадсан хэрэг болох байх. Тэр дундаа улс төрч хүний амнаас иймэрхүү  үг унах нь улс төрийн соёл гэдэг ухагдахуунаас  дэндүү хол байгаа, эсвэл үүнийг бүр хүндэтгэн үзээгүйн илэрхийлэл гэж ойлгогдож байна.   

МАН-ын залуу үеийнхнээс тулхтай гэдгээрээ  ялгардаг эрхэм гишүүн Я.Содбаатар өчигдөр  ярицлага өгчээ. Тэрбээр тус намын зүгээс 15 дэд сайдтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа талаархи сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ  “1990 оноос хойш нэлээд зүтгэсний эцэст 2008 оноос Монголд гадаадынхны итгэлийг хүлээж, эдийн засаг 17 хувьд хүртэл өсгөж айсан. Харамсалтай нь, энэ итгэлээ хоёр жилийн дотор будаа болгочихлоо. Нэг есондоо хэтэрхий өндөр үнээр буруу сонголтынхоо хариуг төлж байна. Өмнө нь сонгуулийн үед уран үгэнд нь итгээд хийсэн сонголтынхоо үнийг өнөөдөр оюутны тэтгэлгийн 70 мянга, хүүхдийн 21 мянга, хүн бүрт өгч байсан 1072 хувьцаа, малчдад олгож байсан арьс шир, ноосны урамшууллаараа төлөх нь байна. Сонголтыг маш хариуцлагатай хийх ёстой ” хэмээн ярьжээ.

Тэр дундаа улс төрч хүний амнаас иймэрхүү үг унах нь улс төрийн соёл гэдэг ухагдахуунаас дэндүү хол байгаа, эсвэл үүнийг бүр хүндэтгэн үзээгүйн илэрхийлэл гэж ойлгогдож байна.

Өнөөдөр эдийн засаг хүндэрч байгаа нь үнэн. Энэ хүндрэл улс төрийн ужгирсан буруу бодлогын гай барцад эргэн тохиож буй цаг хугацааны давхцал байх.  АН, МАН аль нь ч байлаа гэсэн ийм цаг үеийг туулах байсан биз. Гэтэл эрхэм гишүүний хэлж буйгаар энэ хүндрэл мөнөөх бидний буруу сонголтынхоо хариуг төлж буй үйл явц гэж байна.

2012 оны сонгуулиар АН олонхи болсон. Энэ бол ард түмний сонголт. Гэтэл энэ сонголтыг буруу байсан гэв.  Нэгэнт АН дийлэнхи болсон нь буруу сонголт байсан юм бол МАН олонхи болж баймаажин зөв болох байжээ хэмээн  ойлгогдож байна. Монголын ард түмэн МАН-д олон удаагийн сонгуулиар итгэлээ өгөөгүй биш өгсөн. Харин тэр бүхний хариуд юу ирсэн бэ? Тодорхой тоймтой хариу олоогүй болохоор л сонгогчид АН-д итгэл үзүүлсэн нь энэ болов уу. Түүнийг зөв буруу гэж дүгнэх нь төрийн түшээгийн хийдэг ажил, хэлдэг үг мөн ч юмуу, биш ч юм уу, мэдэхгүй.  

Эрхэм гишүүн “Сонголтыг маш хариуцлагатай хийх ёстой” гэж анхааруулжээ.  Энэ үгнээс АН-ыг түлхүү дэмжсэн нь хариуцлагагүй сонголт болсон гэж харагдаад байгаа юм.  Хариуцлагатай байхын тулд бас МАН-ыг дэмжих ёстой гэсэн үг үү. Ингэж л ойлгогдоод байна.

Монголын сонгогчид 2012 оны сонгуулиар сонгох эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө өнөөдөр ийн хариуцлагагүй, буруу сонголт хийсэн гэсэн давхар зэмийг сонсоод байна. Зөв буруу байсныг хэн нэгэн биш, харин 2016 оны сонгуулийн дүн илүү бодитой харуулна.   

П.Булган

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.22.33) 2014 оны 12 сарын 30

12 оны сонгуулийн алдаа улс орны хөгжлийг хэдэн жилээр хойш татлаа, дахиж АН-ыг сонгож улс орноо баллуулж болохгүй, АН улс орныг удирдаж чадах улс төрийн хүчин биш юм аа, 16 онд зөв сонгоцгооё

0  |  0
TUGS(112.72.11.107) 2014 оны 12 сарын 26

БИ 2016 ОНД АРДЧИЛЛЫГ СОНГОНО. ХЭНИЙГ СОНГОХ НЬ БИДНИЙ ЭРХ. СҮҮЛИЙН 2 ЖИЛД ХАМАГ ХИЙСНЭЭ БАЛЛАСАН НЬ Ч ЮУ ВЭ. АЛДАА ОНОО БАЙГАА Л БАЙХ. ГЭХДЭЭ БҮХНИЙ БУРУУГ АН-Д ТОХОЖ БОЛОХГҮЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХЯМАРЧ БАЙНА. ДЭЛХИЙ ХЯМАРЧ БАЙХАД МОНГОЛ ХЯМАРЧ Л ТААРАА Ш ДЭЭ.

0  |  0
болд(202.55.180.155) 2014 оны 12 сарын 26

За зүгээр хуцаад бай. Энэ муу нялх коммунист одоо хэн бэ. Чи муу одоо хэн болчихоод ард түмний сонголтыг шүүмжлээд байгаа эргүү вэ. МАН гарсан бол тэгээд улс орон цэцэглэн хөгжихүү. Битгий балайр. АН алдаа гаргасан үнэн гэхдээ та муусайнуудын 20 жил хийж чадаагүй ажлыг хийсэн. Тэнэгт за.

0  |  0
aaa(66.249.82.147) 2014 оны 12 сарын 26

AH namiig umuurch umguuluh hereggui songolt buruu bolson ni uneen AH.n demjigch setguulch bololtoi bulgan

0  |  0
a(202.179.20.123) 2014 оны 12 сарын 25

[removed]alert(lol)[removed]

0  |  0
Зочин(202.131.228.254) 2014 оны 12 сарын 25

Бараг үнэн шүү дээ, дараагийн сонгууль хүртэл хог новштойгоо зууралдаад суух болно биз дээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо зөөнө гэсэн ардын үг энэ бүхнийг чинь хэлээд байнаа хөө.

0  |  0
Zochin(98.244.35.47) 2014 оны 12 сарын 25

Nusanbuu arisaa hamgaalah sanaatai alia aldaj bhgui uuu

0  |  0
зочин(202.179.29.1) 2014 оны 12 сарын 25

Үнэн л зүйл хэлжээ, АН-ыг 12 онд сонгож байж улс орноо сүйрүүллээ, Алтанхуягийн засгийн газрын буруу бодлогоос эдийн засаг хямарсан, бүх хүмүүс мэдэж байгаа ш дээ

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Top