Л.Эрдэнэчимэг гишүүнд өгөх В.Путины “зөвлөгөө”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Орос ах нар бидэнд олон зүйл зааж өгсөн. Социализмын их бүтээн байгуулалтын барилгууд одоо хүртэл сүндэрлэж, орос боловсролын систем халаагаа өгөөгүй байна. Оросууд бидэнд сайнаас гадна саар зүйл “зааж” өгсний нэг нь “водка” гэгч. Орос, Монгол хоёул дэлхийд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээрээ дээгүүрт бичигддэг гэдэг. Монголчууд 15-аас дээш насны нэг хүнд жилд дунджаар 48,5 литр архи оногддог гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин ДЭМБ-аас гаргасан судалгаанд Монголыг оруулаагүй бөгөөд хамгийн их архи хэрэглэдэг иргэдтэй орон нь Беларус- 17,5 литр.  Харин нэг орос хүнд 15,1 литр оногддог бөгөөд дэлхийд дөрөвт бичигдэж байгаа аж.

В.Путин “Үнэ өсөхийн хэрээр хууль бус, чанаргүй архины худалдаа нэмэгддэг. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд хууль бус архины худалдаатай тэмцэх нь чухал” 

Монголчуудыг ДЭМБ судалгаандаа оруулж, эрэмбэлээгүй ч манай архины хэрэглээ маш өндөр гэдэг нь тодорхой. Тиймээс ч Л.Эрдэнэчимэг гишүүн архины хэрэглээг багасгах хуулийн төсөл санаачлаад байгаа. Гэхдээ энд шүүмжлэл дагуулах, дутуу дулимаг бодсон зүйлс ч бас байна. Л.Эрдэнэчимэг гишүүн архины үнийг нэмсэнээр хэрэглээг нь багасгана гэж үзэж байгаа. Гэвч энэ нь амьдралд нийцэхгүй дүгнэлт  юм. Архины үнийг нэмснээр архичид багасахгүй, харин ч илүү аюултай гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ах” өчигдөрхөн мэдэгдлээ. Тэрбээр Соёл урлаг, Төрийн зөвлөлийн хамтарсан хурлын үеэр архи, согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. В.Путин “Үнэ өсөхийн хэрээр хууль бус, чанаргүй архины худалдаа нэмэгддэг. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд хууль бус архины худалдаатай тэмцэх нь чухал” гэжээ. Мөн “Би ард түмнийхээ хамт архи, согтууруулах ундааны үнийн эсрэг байна. Мэдээж, архидан согтуурахтай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ та нар өөр, боловсронгуй, хүчирхэг арга замыг сонгож тэмцэх хэрэгтэй. Согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлэхэд шалгуурыг нь өндөрсгөх ёстой” гэжээ. Мөн архидан согтуурахтай тэмцэхийн тулд спорт, биеийн тамир, соёл урлагаар дамжуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тус улсад сүүлийн үед эдийн засаг хямарч, инфляци нэмэгдсэн. Орост сүүлийн жилд өргөн хэрэглээний барааны үнийг дагаад архины үнэ 30 хувиар өсчээ. Ингэснээр иргэд хямд архи авч, эрүүл мэндээ хохироох явдал ихэснэ гэж үзсэн байна. Манайхтай адил архидалтаа дийлэхээ больсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл архины үнийн өсөлтийг хязгаарлана гэдгээ мэдэгдчихлээ. Гэтэл манай парламентаас “үнэ нэмье” гэж лоозон өргөөд байдаг.

Үнэхээр ч архины үнийг нэмснээр “шаг”, чанаргүй архины худалдаа цэцэглэдэг гашуун түүх бидэнд бий. Хямд  “Азийн Чоно” архи ямар аюул авчирсныг бид мартаагүй. Ийм бэлэн жишээ байхад “архитай тэмцэгч” Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөөрөө зүтгэн, амьдралд нийцэхгүй хуулийн төслийг зүтгүүлсээр байгаа нь гайхмаар. Уг нь Монгол Улсыг төлөөлж ийм сэдэвтэй олон улсын хурлуудад оролцдог тэрбээр архи, түүнтэй холбоотой нийгмийн асуудлыг сайтар судалсан баймаар. 

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцохдоо Архины хортой хэрэглээг хянах суурь конвенц байгуулах санаачлагыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн Бүсийн төвтэй хамтран бүс нутгийн хэмжээний зөвлөлдөх уулзалтыг 2015 онд зохион байгуулахаар болсон юм. Архины хортой хэрэглээг хянахыг уриалсан улс байж  улам хаазаа нэмэх гээд байдаг. Энэ уулзалт болоход Л.Эрдэнэчимэг гишүүн архины үнээ тэнгэрт гаргачихаад, “шаг”-ийн архийг цэцэглүүлчихээд олон улсын өмнө ямар нүүр гаргах юм бол доо. Л.Эрдэнэчимэг гишүүний энэ санаа монголчуудыг ч хордуулж, олон улсын өмнө Монгол Улсын нэрийг ч унагаж магад. Тиймээс манайхтай адил асуудалтай тулгараад “архины үнийг нэмэхгүй” гэж байгаа В.Путин “ах”-аас сургамж аваасай. 

Б.Баярмаа

Нэг хүнд оногдох архины хэрэглээгээрээ дээгүүрт бичигддэг орнууд

ДЭМБ-ын судалгаа. 2014 он.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмэгтэй хүн(182.160.0.218) 2014 оны 12 сарын 30

Эмэгтэйчүүдийг их хуралд олноор сонго, бид л хийнэ, чадна гээд байсан... Гэтэл иймэрхүү богинохон бодолтнууд олноор шургах бололцоо олгож байгаа хэрэг биш үү? Иймэрхүү өөрөө хүүхэд зангаараа ”өхөөрдөм” эмэгтэйчүүдийг больё оо.

0  |  0
zochin(202.72.246.134) 2014 оны 12 сарын 27

tamhi shagand orson shdee ho..gedeg shig.....

0  |  0
zochin(112.72.11.103) 2014 оны 12 сарын 27

teneg huuli hiihiin ajilgui awgaichuud jinhene gooni samgonii uls bolgoh nidee

0  |  0
lol(150.129.142.1) 2014 оны 12 сарын 27

Teneg avgai dandaa dutuu dulimag yadmag yum setgehiin

0  |  0
ххх(202.21.113.138) 2014 оны 12 сарын 26

энэ тэгээд салимоноо уулгах юм байна л даа

0  |  0
zochin(150.129.141.83) 2014 оны 12 сарын 26

ikh khurlyn gishuud khuuli sanaachlaad batluulchikhwal 10 saya tugruig awdag , tegeed ter khuuli ni kheregjideg ,kheregjidegguy khamaaguy bolokhoor khuuli l batluulwal ed nart khamaaguy , iim bolokhoor kheregjidegguy khuuli ikh olon baina daa

0  |  0
zochin(202.70.46.204) 2014 оны 12 сарын 26

Erdenechimeg xeregjixgui xuuli sanaachilj gargachaad 1 ix yum xiisen xun orgiod bxaa bolimoor yum ëstoi lai l bn

0  |  0
shag(150.129.143.3) 2014 оны 12 сарын 26

shagiin arkhi aziin chono gaarna daa.

0  |  0
hulan(103.229.123.188) 2014 оны 12 сарын 26

Erdenchimeg emgen hunii ajil hiij bna

0  |  0
bi(209.18.15.248) 2014 оны 12 сарын 26

arhinii une nembel ovgont nemegdene

0  |  0
Zochin(202.126.89.159) 2014 оны 12 сарын 26

Yamar jijigheen amitniig delhiin huntei jishne ve? Setguulch gegdegch chi icheech.Deerees ni ter shar avgai icheech.

0  |  0
Top