Таван толгойн хэлэлцээрийг тавнаас эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 02

Таван толгойн хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлтэй “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” ажлын хэсэг томилогдоод байсан билээ. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн уулзалдаж,
хэлэлцээрийг энэ сарын 5-наас эхлүүлэхээр тохирсон бөгөөд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдсэн байна. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь  хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(82.145.211.133) 2015 оны 01 сарын 02

hurdal dargnraa

0  |  0
санаж сэрж мэдэж(94.30.211.138) 2015 оны 01 сарын 02

Еер нь тэгээд урваад шарваад, хахуулдаад, авилгалдаад байвал тэнгэрийн гэсгээл ч гэж, муу уйлййн энэ насандаа еерее тедийгуй ур хуухэдтэйгээ 8-X эдлэх гэж бас байдгийг санаж яваарай...

0  |  0
СЭРЖ АЖИЛЛА(94.30.211.138) 2015 оны 01 сарын 02

ОЮУ ТОЛГОЙГ ЛУЙВАРДУУЛЧИХСАНАА БИТГИЙ МАРТААРАЙ.ЭНЭ УДАА АРД ТУМНИЙ ТЕЛЕЕ.УЛС ОРОНДОО АШИГТАЙ ХЭЛЭЦЭЭР ХИЙХИЙГ ЕРЕЕГЕЕД УУРЭГ БОЛГОЕ! L-)

0  |  0
Top